АН Д.Гантулгын ёсзүйг хөндөж, Д.Муратынхыг мартав

2018-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Төрийн түшээдийн ёс зүй түүхэндээ байгаагүйгээр шавартай хутгалдсан жилүүд улирч байна. Их хуралд суунгуутаа эрх мэдэлдээ эрдэж эмэгтэйчүүдийг  доромжилж, мөрөө баллах гэж есөн бусаар улайрч яваа гишүүдийн муйхар арга нийгмийн сэтгэлзүйг үзэн ядалтаар дүүргэж орхив. Тэр дундаа хүчингийн хэрэгт холбогдсон залуу гишүүнээ, бүсгүй хүнд бэлэг эрхтнийхээ зургийг явуулж дорд үзэж басамжилсан төрийн түшээдэд намууд нь хариуцлага тооцох байтал, хамгаалж өмгөөлж байгаа нь нийгмийн бухимдлыг улам дэвэргээд байгаа юм. Их хуралд хамгийн олон суудалтай эрх баригч МАН, АН-д хоёуланд нь ёсзүйн асуудал нь хөндөгдөж буй гишүүн бий. МАН-аас Их Хуралд сонгогдсон ч хүчингийн хэрэгт холбогдоод буй Д.Гантулга гишүүн прокурорын байгууллагын яллах тогтоолоос хэсэгтээ бултаж явсан ч хаврын чуулганы нээлтийн өдрүүдэд аргагүй эрхэнд гардсан юм. Тэрээр гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахаар болсноо мэдэгдсэн гэх боловч парламентад 65 суудалтай эрх баригч намын бүлэг хоёр өдөр хуралдаад шийдэлд хүрч чадсангүй. Эцэстээ Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хуулийн мухардалд орлоо” гэснээр Д.Гантулга шалгуулах бус асуудал замхрах тийшээ хандаж байх шиг. Харин АН-ын хувьд Баян-Өлгий аймгаас төр түшилцэж буй Д.Мурат гишүүн. Тэрээр нутгийнхаа нэгэн бүсгүйд эрхтнийхээ зургийг явуулж, заналхийлсэн гэдгийг нь Бахытгүл гэх бүсгүй олонд дэлгэж, хуулийн байгууллагад хандаад байгаа юм. Асуудал хэрхэн өрнөж буй нь сүүлийн саруудад нам гүм байна. АН-ын бүлэг хаврын чуулганы дараах анхны хуралдаанаа өчигдөр хийж /2018.04.09/ МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгын ёсзүйн асуудлыг хөндөж ярилцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монгол төрийн   нэр хүндийг унагаж байгаа байдал даамжирч байгаа учраас   Ардчилсан намын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёс зүйн асуудлыг УИХ хэлэлцэж  шийдэх нь зүйтэй. МАН-ын нөхдүүдийн тайлбараар "хуулийн мухардалд орлоо" гэсэн зүйл ярьж байх шиг байна. Хууль тогтоох төрийн дээд байгууллагад "хуулийн мухардал" гэдэг ойлголт байхгүй. Гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдэхэд хоёр зүйл маш ойлгомжтой байгаа. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29. 3 зааснаар "хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой" гэсэн байдаг. Үүнийг мөрдөх л ёстой. Хоёрдугаарт, тухайн гишүүн өөрөө УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзүүлэх тухай өргөдлөө гаргасан нөхцөлд УИХ зайлшгүй хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Хэрвээ энэ асуудлыг цаашдаа шийдэхгүй юм бол УИХ-ын нэр хүнд болоод төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах болно. Тиймээс МАН-ынхан хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй”  хэмээн бүлгийн гишүүд үзэж буйг онцолсон. АН-ын гишүүд хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад бүрэн гүйцэд хариулахгүйгээр асуултыг дундаас нь тасдаж “Хурлаа дуусгая” гэсээр танхимыг орхисон юм. Эндээс харахад АН-ынхан айлын намын гишүүний ёсзүйг хөндөж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж бүлгийнхээ хуралдаанаар нухацтай ярилцсан мөртлөө, өөрийнхөө намын Д.Мурат гишүүний ёсзүйг яагаад хөндсөнгүй вэ. Эсвэл Д.Мурат гишүүн эмэгтэй хүнийг доромжилж эрхтнийхээ зургийг явуулсныг өөгшүүлээд байна уу? Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21