З.Нарантуяа "Эрдэнэс  Тавантолгой" ХК-ийн 86 хувийг иргэдэд эзэмшүүлнэ

2018-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит  /2018.04.09/ хуралдаанаа хийж, Эрдэнэс Тавантолгой компанийг нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлал, УИХ, УИХ-ын гишүүдийн ёс зүй болоод бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З.Нарантуяагийн байр суурийг сонслоо. - “Эрдэнэс Тавантолгой” компанийг нийтийн болгосноор ямар давуу талтай вэ? -Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр байгалийн баялгийг иргэддээ тэгш хүртээх, иргэдээ өрийн дарамтаас  чөлөөлөх тухай Ерөнхийлөгч ярьж байсан нь ажил хэрэг болж, урагшилж байна. Ерөнхийлөгч УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй хамтарч Байгалийн баялгийн хуваарилалтын хуулийн төслийн үзэл баримтлал дээр ажиллалаа. Бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжиж, Ерөнхийлөгч хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн барьж, хэлэлцүүлэгт оруулах нь зөв  гэж үзлээ.  Монгол Улсад бүх иргэн хувьцааг нь эзэмшдэг ганц компани нь "Эрдэнэс Тавантолгой" ХК юм. Гэтэл нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс болоод баялаг хөрөнгийг нь хэрхэн зарцуулах, ямар шалгуур шаардлага тавих эсэх гэсэн хууль байхгүй. Өнөөдөр иргэд нь 14 хувийг нь эзэмшиж байгаа хирнээ ногдол ашиг авч, үйл ажиллагаанд нь оролцож чадахгүй, удирдах албан тушаалд нь сонгогдож чаддаггүй. Гэтэл 86 хувийг эзэмшиж байгаа төр өрөнд оруулаад, зээл аваад энэ компанийг ашиггүй ажиллуулчихдаг. Борлуулалтын болоод бусад гэрээг ямар ч ашиггүй хийчихдэг. Муу засаглалтай компанийн үлгэр жишээ болоод явж байна. Тиймээс бид энэ компанийг нийтийн өмчлөлийн компани гэдэг утгаар нь хуулийн зохицуулалтууд шинэчилж хуулийг батлахаар шийдсэн.Хууль батлагдсанаар  маш олон давуу талууд бий болно. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн төрийн мэдлийн 86 хувийн хувьцаа 100 хувь  иргэдэд эзэмшүүлэх болно. Иргэдэд шилжсэнээр жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс нийт иргэд компанийн үйл ажиллагаанд тавих хяналт маш сайн ажиллана. Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Энэ нь Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг авахгүй. Гэхдээ тухай компанийн хувь нийлүүлэгчид болон ТУЗ, гүйцэтгэх удирдлагаас улс орны эрх ашигт харш шийдвэр гаргавал хориг тавих эрхтэй үлдэх юм. Түүнчлэн энэ компаниас төлж байгаа ирээдүйн өв санд зэрэг татвар хураамж буурахгүй хэвээрээ байна. Харин ил тод нээлттэй засаглалтай болсноор борлуулалтын орлого нэмэгдэх болно. Тиймээс энэ компани тун удахгүй нээлттэй зах зээл дээр гарах бэлтгэл сайн хангагдана гэж бодож байгаа. Дагалдаж хэд хэдэн хууль гарна. Тухайлбал, Хүний хөгжил сангийн өрийг төлөөд өнөөдөр ирээдүйн өв сан хоосон байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгох, Компанийн тухай хуультай нийцүүлсэн заалтууд бий. -"Эрдэнэс таван толгой" ХК-ийн 86 хувийг иргэдэд эзэмшүүлэхдээ хэрхэн эзэмшүүлэх зэрэг нарийвчилсан зүйлийг төсөлдөө тусгах уу? -Төсөлд  нарийвчилсан зүйл тусгагдсан. Хууль батлагдсантай холбоотойгоор УИХ-ын тогтоол гарна. Тэр тогтоол  иргэдэд 86 хувийг шилжүүлэх бүртгэлийг хэрхэн хийх зэргийг батлах юм. -Иргэдэд тус компанийг 100 хувь эзэмшүүллээ гэхэд тодорхой хориг заалтууд байхгүй бол магадгүй иргэд бэлэн мөнгөний төлөө хувьцаагаа гадаадын иргэдэд худалдах зэрэг эрсдэл гарчих вий гэсэн болгоомжлол байна? -Хуульд "тодорхой нөхцөл бүрдэж хувьцаагаа нээлттэй зах зээл дээр арилжиж эхлэх хүртэлх хугацаанд иргэд хувьцаагаа бэлэглэхгүй, зарахгүй" гэсэн хориглосон заалтууд байгаа. -86 хувийг иргэдэд эзэмшүүлэхээр нэг иргэн хэд орчим хувьцаа эзэмших үү. Ногдол ашиг нь хэдэн төгрөг байх бол. Ер нь олон улсад нийтийн компани болгож байсан жишиг байдаг юм болов уу? -Хувьцааны нэрлэсэн үнэ 933 байгаа. Энэ үнийг доошоо болгохгүй байхын тулд тус компанийг нийтийн компани болгох бэлтгэлийг маш сайн хангаж, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх ёстой. Хэрвээ компани өөрөө үнэ цэнэтэй байвал хувьцааны үнэ буухгүй. Бусад оронд нийтийн өмчлөлийн компанийн хэлбэр байна. Нийт иргэддээ хөрөнгийн биржээр дамжуулаад бүх хувьцаагаа эзэмшүүлдэг 100 хувь нийтийн өмчлөлийн болсон компани байдаг. -"Эрдэнэс Тавантолгой" компани ямар ч гадаадын зээл, өргүй гэсэн ойлголттой байгаа. Хэрвээ энэ хууль батлагдчихвал иргэд шууд ногдол ашиг хүртээд явах боломж бүрдэх болно гэж ойлгож болох уу? -Тэгэж ойлгож болно. Тухайлбал, тус компани энэ жил 600 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Гэтэл 86 хувь нь ногдож байгаа төр өөрийнхөө ногдол ашгийг зарцуулчихсан. Харин иргэд авч чадахгүй байгаа. Тиймээс энэ хуулийн гол амин сүнс нь иргэдэд ногдол ашгаа авах эрхийг баталгаажуулж өгөх юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21