Бинали Йылдырым: Туркт Хубилай, Тэмүүжин, Чингис нэртэй хүмүүс олон байдаг

2018-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Туркийн Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр буцлаа.  Тэрээр айлчлалынхаа төсгөлд сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж сонирхсон асуултад хариулт өгөв. -Манай улсад гурав хоног айлчлалаа. Айлчлалын үр дүнг юу гэж дүгнэж байна вэ? -Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж албан ёсны гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ үеэр Туркийн шууд нислэгийн талаар ярилцлаа. Хоёр улсын иргэний нисэхийн байгууллагууд ойрын хугацаанд хамтарч ажиллах байх гэж найдаж байна. Мөн манай хоёр улсын худалдааны эргэлт чамлалттай байгаа. 2015 онд 30 сая ам.доллар байсан бол 2016 онд 26 сая ам.доллар боллоо. Тиймээс худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо. Хөдөө аж ахуй, боловсрол, зам тээвэр, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарч ажиллахаар гарын үсэг зурсан. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бол шууд нислэгийг нэмэгдүүлж, тэрүүгээр дамжуулж бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид орж ирэх ёстой. Ирэх онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Үүнд онцгой ач холбогдол өгч өргөн хүрээнд тэмдэглэхээр ярилцлаа. -Айлчлалын үеэр 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон. Турк улс энэ мөнгийг аль салбарт түлхүү хөрөнгө оруулахаар төлөвлөж байна вэ? -Эхний ээлжинд Монголын талаас бидэнд танилцуулсан төсөлд хөрөнгө оруулна.Мөн Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор барихад 120 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Туркийн хөрөнгө оруулагч, компаниудын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө, аж ахуй, аялал жуулчлал, мах боловсруулах, барилгын салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. -Хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх болон хөрөнгө оруулагчдыг татах талаар таны бодлыг сонсьё? -Монголд ирэхээсээ өмнө Турк, Монголын бизнес эрхлэгчидтэй уулзсан. Хоёр улсын бизнесийн зөвлөл хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон. Эдгээр байгууллагууд үр дүнтэй, бодитой хамтарч ажиллах юм бол худалдааны эргэлт нэмэгдэнэ. Одоохондоо боломжийг Монголын компаниуд сайн мэдэхгүй байна. Мөн шууд нислэгийг нэн тэргүүнд шийдвэл зорчигчдын тоо 30 хувиар нэмэгдэх боломжтой. Худалдааны эргэлт 30 сая ам.доллар хүрээгүй байхад шууд нислэгтэй болсноор 60 сая ам.доллар болох бүрэн боломжтой. Зорчигчдын урсгалыг хоёр улсын иргэний нисэхийн авиа компаниуд хувааж авах замаар шийдэж болно. Бид Экзим банкаар дамжуулж Монголын арилжааны гурван банкинд зээлийн шугам нээнэ. -Турк улс ОУВС-ийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж жилийн хугацаанд зээлээ төлж, үсрэнгүй хөгжсөн орон. Энэ туршлагаасаа хуваалцвал? -Манай улс сүүлийн 16 жилийн турш нэг нам ялалт байгуулж ирсэн нь иргэдийн итгэлийг алдаагүйнх. Иргэдийн дунд ажилгүйдэл их байсан ч зөв бодлогыг тууштай хэрэгжүүлсний хүчинд чадсан. Сонгуульд ялна гэдэг өндөр хариуцлага. Мөн эдийн засгийг хөгжүүлэхэд маш олон тооны бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. ДНБ-ээ нэмэгдүүлж худалдаа, зам тээврийн салбарт огцом хөгжсөн. Бид энэ хугацаанд маш их чармайж ажилласан. Ялангуяа, бодлогын арга хэмжээнүүдээ богино хугацаанд хэрэгжүүлж, алдаагаа дор бүр нь засч залруулж ирсэн. Үүний үр дүнд нэг тэрбум ам.доллар байсан хөрөнгө оруулалтын хэмжээ 20 тэрбум ам.доллар болтлоо нэмэгдсэн. Монгол Улс ч гэсэн ОУВС-ийн хөтөлбөрөөр эдийн засгаа богино хугацаанд сайжруулаасай гэж хүсч байна. Бид Монголчуудтай гашуун болон амжилттай хөгжсөн туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. -Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Турк сургуулиудын асуудлыг айлчлалын үеэр хөндөж ярилцсан байсан. Хоёр улсын Засгийн газар байр суурь нэгдсэн үү? -Эмпати сургуулиуд буруу номлолыг дагуулж байна. Манай улсад 2016 онд болсон 2000 гаруй хүн хэлмэгдсэн төрийн эргэлт хийх оролдлогод Монгол дахь Турк сургуулиудын удирдлага холбогдсон. Тиймээс бид сургуулиудыг бүр хаах биш удирдлага, менежментийг сайжруулах асуудал тавьсан. Одоогийн сургуулийн удирдлагууд бол гэмт бүлэглэлийн төлөөлөл гэж ойлгож байгаа. Эдгээр хүмүүс эрдэм биш улс орондоо хохирол авчирна. Энэ төвөгтэй байдлаас болж хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна. Ойрын хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй. -Эмпати сургуулиудын удирдлагыг Германы байгууллагад шилжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий? -Бидэнд ч гэсэн тийм мэдээлэл ирсэн. Германд үргэлжлүүлэн суралцуулна гэж сурагчдыг хуурч байна. Өмнө нь ч ийм зүйл гарч байсан. 2017 оноос хойш эдгээр сургууль төгсөгчдийг манай улс хүлээн авахгүй байхаар болсон. Хүлээж авахаар бид хохирно. Тиймээс багш ажилчид, сурагчдыг хохироохгүйн үүднээс манай улсын боловсролын байгууллагын Маариф санд шилжүүлэх өгөх нь зүйтэй. -Уулзалтын төгсгөлд Монголын талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу? -Туркт Монголыг, Чингис хааныг мэдэхгүй нэг ч хүн байхгүй. Хубилай, Тэмүүжин, Чингис, Баттөр гэдэг нэртэй Турк хүмүүс олон байдаг. Мөн Монголчууд гэдэг нэртэй хөгжмийн хамтлаг байдаг. Туркчууд олон мянгаараа өвөг дээдсийнхээ өлгий нутагт ирж үзэхийг хүсч байна. Бид бол Чингисийн үр удам шүү дээ. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Өчигдөр 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Өчигдөр 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Уржигдар 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Уржигдар 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22