Д.Гантулга яллах тогтоол гардаж, МАН-ын 65 гишүүн мухардалд оров

2018-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх, шалгуулах асуудал сунжирсаар жил тойрлоо. Хууль хяналтын байгууллагын нотолгоон дээр багагүй удсан хэрэг сүүлдээ гишүүнд яллагдах тогтоолыг нь гардуулах гэж хөөцөлдсөөр хаврын чуулгантай золгов. Гэхдээ ээлжит чуулганы эхний өдөр Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулахаар болсноо мэдэгдсэн ч  эцсийн мөчид эргээд л хуулиар халхавчилсан намынхаа хамгаалалтад орж байна хэмээн олон нийт халаглаж байна. Д.Гантулгын бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг эрх баригч намын 65 гишүүн бүлгээрээ хоёр өдөр хэлэлцээд шийдэлд хүрч чадсангүй. Сүүлдээ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцсэн ч хуулийн мухардалд орсон гэдгийг тус хороог даргалдаг, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ. Харин Д.Гантулга гишүүн прокуророос яллах тогтоолоо гардсан талаараа баасан гаригт“ Өөрийгөө шалгуулах, үнэнийг олж тогтоох тал дээр идэвхитэй ажиллаж байгаа. Өнөөдөр би яллах тогтоолоо авсан. Яллагдагчаар татагдсан учраас нарийн мэдээлэл өгөх нь хуулийн хүрээнд хориотой" гэсэн бол УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон нь Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргахад хууль зүйн ойлгомжгүй байдал үүсгэлээ. Учир нь УИХ Цэцээс гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, холбогдох хуульд өөрчлөлт хийх ёстой байсан ч хийгээгүй нь нөлөөлсөн. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг УИХ-д гаргасан байгаа ч хуульд УИХ-ын гишүүн нь бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт  гаргавал Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалт байдаг гэж тайлбарлалаа.  Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргасан нөхцөлд хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй учраас МАН-ын бүлгийн 65 гишүүн болон Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хуулийн мухардалд оржээ. Тиймээс  хуулийг тодорхой болгож, Прокурорын хүсэлтийг хэлэлцэн, Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эцэслэн шийдвэрлэхээс аргагүй нөхцөл үүсээд байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21