Хөвсгөлийн Засаг даргыг томилсон нь хууль зөрчсөн гэж үзлээ

2018-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн арванхоёрдугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг  Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын  хуралдаанаар хянан хэлэлцлээ. Иргэн Б.Сүхбат Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилох тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд гаргасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн байна. Л.Ганболд нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажиллаагүй болох нь холбогдох хуулийн зохицуулалт болон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. Тиймээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын 2016 оны долдугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилж, ажлаас чөлөөлөх тухай” арванхоёрдугаар захирамжийн нэг дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзэн уг заалтыг түдгэлзүүлсэн байна. Эх  сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21