З.Өлзий-Тогтох: 60 сая төгрөг юунд зарцуулсан нь тодорхойгүй байна

2018-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Зорчигч тээврийн нэгтгэлийн “Эв нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед “Автобус-1” ҮЭХ-ны дарга байсан Н.Төрбат гэх хүн өөрийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан.  Гэсэн ч энэ шийдвэрийг үл тоож өөрийн эрх, ашиг сонирхолын үүднээс Нийслэлийн удирдлага болон хэвлэл мэдээллээр удаа дараа ташаа мэдээлэл өгсөн. Энэ нь бидний нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байгаа гэдгээ ажилчид ярив. Троллейбусны жолооч З.Өлзий-Тогтох “Н.Төрбат нь ҮЭХ дарга байх хугацаандаа бүх ажлыг маргаантай, будлиантай хийдэг байсан. Ажилчдынхаа төлөө ямар ч ажил хийгээгүй. Харин ч биднээс хурааж авсан татварын мөнгө болох 36 сая төгрөг, шүүхээр татварын мөнгө гэж гаргуулж авсан 28 сая төгрөг, нийт 60 гаруй сая төгрөг авсан. Энэ мөнгийг юунд зарцуулсан нь тодорхой бус байна” гэсэн юм. Өмнөх гурван баазын ҮЭХ-ны дарга нар 2015 оны тавдугаар сард ажил хаялт зохион байгуулж, ажилчид 14 хоног цалингүй болж банкны зээлээ төлж чадахгүй хохирч байсан удаатай аж. “Эв нэгдэл” ҮЭХ-ны дарга Ц.Ариунбаатар “Бидэнд цаашид нийтийн тээврийн газар болон ”Улаанбаатар смарт карт” компанитай хамтран хийх олон ажил бий. Мөн ажилчдынхаа төлөө хийх төлөвлөсөн олон зүйл байна. Иймд бидний нэрийг барьж бусдад буруу, ташаа мэдээлэл өгөхгүй байхыг хүсч байна” гэлээ. Тус ҮЭХ нь 2016 онд байгуулагдсан бөгөөд 1500 гаруй ажилтантай. Хуульд заасны дагуу ажилчдын эрх ашиг сонирхлыг хамгаалан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21