Халаа сэлгээ... Ж.Бат-Эрдэнэ сайдын АН руу “налсан” томилгоо

2018-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Зам тээвэр хөгжлийн яамтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд МИАТ-ыг хувьчлах эсэх тухай болон аймгууд дахь нисэх буудлыг орон нутгийн мэдэлд өгөх эсэх гэхчлэн асуудлууд хэвлэлийн хуудсаар салахгүй гарах болсон. Зам тээврийн том салбар болсон нисэх, тэр дундаа төрийн өмчийн ганц компани МИАТ-ын захирлыг солих асуудлыг Ерөнхий сайдын нөлөөгүйгээр шийднэ гэсэн утгатай яриа хөөрөөг Ж.Бат-Эрдэнэ сайд өгсөн байна. Тэгэхээр ойрын үед МИАТ компанийн шинэ захирлын нэр гарч ирэхэд гайхаад байх зүйлгүй гэсэн үг. Мөн МИАТ-ын хувьчлал либералчлал гэж яриад байгаа асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байгаа юу гэх мэтчилэн асуултууд бол жичдээ яригдах зүйл. МИАТ-ын захирлаас өмнө Зам тээврийн яамаар хийгдсэн томилгоо, Ж.Бат-Эрдэнэ сайдын шинээр ажилд томилсон хүмүүсийн талаар таагүй яриа хөөрөө тасрахгүй байгаа сурагтай. Учир нь Ж.Бат-Эрдэнэ сайдын томилгоо АН-ын угшилтай зарим нэг хүмүүст таатай байгаа учраас тэр гэнэ. Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар Б.Махбалыг то­ми­лоод байна. Б.Махбал өмнө нь УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирд­лагын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд нэг яамнаас нөгөө рүү яг адилхан албан ту­шаал­тайгаар байраа сэлгэжээ. Өмнөх Засгийн үед ажиллаж байсан хүнийг өөр яамнаас урьж авчраад ажиллуулж байгааг бодоход сайдад үнэхээр чухал л мэргэжилтэн бололтой. “Зууны мэдээ” сонин  өчигдрийн дугаартаа төрийн гурван өндөрлөг болон Засгийн газрын гишүүдийн зөвлөхүүдийн жагсаалтыг нийтэлсэн. Зам тээвэр хөгжлийн сайдын зөвлөхөөр Авто тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Наранпүрэв гэдэг хүн ажилладаг гэдэг мэдээллийг тус яамнаас өгсөн. Ж.Бат-Эрдэнэ сайдад зөвлөж байгаа энэ хүн нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан АН-ын Г.Батхүүтэй мөн л их ойр хамтран ажиллаж байжээ. Одоо Автотээвэрчдийн хол­бооны ерөн­хийлөгчөөр экс сайд Г.Батхүү ажил­ладаг юм байна. Бас 2016 оны УИХ-ын сон­гуулиар Г.Батхүүг Хан-Уул дүүрэгт нэр дэв­шихэд Д.Наранпүрэв сонгуулийн сурталчил­гаа­ны багт голлон ажиллаж байжээ. “Г.Батхүү гээд хуучин сайд нарын баг тэр чигээрээ Ж.Бат-Эрдэнэтэй хамт хүрээд ирлээ”, “МАН-аас сон­гогд­сон Ж.Бат-Эрдэнэ сайд АН руу налсан томилгоо хийж байна” гэдэг шүүмжлэл чухамдаа иймэрхүү зүйлээс болж гарч байгаа гэж хэлж болох буй за. Мөн Замын цаг­даа­гийн мэргэжил тех­никийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Жаргалыг Зам, тээвэр хөгжлийн яамны нэг удирдах албан тушаалд томилогдох сураг ч бас дуулдаж эхэлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21