Хаалгаа “бариулсан” хаврын чуулган

2018-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН   ЧУУЛГАНЫ ГАДНА   Хаврын урь орж, ханш нээсэн өдөр УИХ-ын ээлжит чуулган нээлтээ хий­лээ. Хаврын чуул­ган­тай зэрэгцэн хав­рын улс төр эхлэдгээрээ эхлэв. “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөл­гөөн”-ийнхөн өглөө­ний 08:00 цагаас эхлэн Төрийн ордны хаалгыг сахиж, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж байв.  Мөн Тэд “Төрийн эрхийг хууль бусаар авсан 60 тэрбумын УИХ тар”, “Оюутолгойн гэрээг цу­цалж, ард түмэнд баял­гийг буцааж өг” зэрэг шаард­лага барин жагслаа.  Үү­ний дараа өдрийн  11:00 цагт Сүхбаатарын  талбайд  МАХН, ИЗНН,  “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс хамтран  Оюутолгойн гэрээг яарал­тай цуцлахыг шаардаж жагсаал зохион байгуулав.  Түүнчлэн жагсаалын үеэр төв талбай дээр Оюутолгойн гэрээгээр сор залж, Монголын ард түмэнд хэзээ ч ашгаа өгөхгүй хэмээн шатааж, эсэргүүцлээ илэрхийлэв.  Мөн УИХ энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол тараах хүртэл арга хэмжээг ард түмэнтэйгээ хамтран зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.  Жагсаалд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар,  С.Ганбаатар, ИЗНН-ын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй хүмүүс оролцож, хоёр цаг орчим үргэлжиллээ. ИЗНН-ын дарга О.Бум-Ялагч “Улс төрийн намууд бодлогын нам биш мөнгөний нам болсон. Парламентад суудалтай хоёр нам өөрсдөө хууль зөрчдөг учраас татан буулгах ёстой. Ард иргэд, иргэний нийгмийн байгууллага болон улс төрийн намуудад бүх намуудыг татан буулгаж улс төрийн дахин хувиарлалт хийхийг уриалж байна. Монгол Улсын их хурал улс төрийн бүх намуудыг татан буулгах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг шаардаж байна” гэлээ.  Төрийн ордны  гадаа хаврын чуулгантай зэрэгцэн нэг иймэрхүү үйл явдал өрнөлөө.   ЧУУЛГАНЫ ТАНХИМД   Хаврын чуулган өчигдөр 10:00 цагт, 80.3 хувийн ирцтэйгээр эхлэв.  Нэлээд хугацаанд “амарсан” гишүүд энэ өдөр цуглаж, улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх гэхээсээ илүү улс төрийн дараагийн драм юу байх вэ гэдэг хичээлд суучих шиг боллоо. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод УИХ-аас  удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар оролцлоо. УИХ-ын дарга М.Энх­болд чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Иргэд, сонгогчидтойгоо уул­заж явах­даа та бүхэн хариуцлага, ёс зүй гэсэн үгийг олон удаа сонссон гэдэгт би эргэлзэхгүй байна. Иргэдийг бухим­дуулж, төрдөө итгэх итгэ­лийг нь ээдүүлж байгаа энэ асуудалд төр, түмнээ гэсэн сэтгэлээр хандаж, шийдвэртэй арга хэмжээ авах цаг болжээ. Тиймээс хариуцлагатай, ёс зүйтэй байх асуудлыг УИХ өөрөөсөө эхэлнэ. Эхний ээлжинд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагыг чангатгана.  Та биднийг сонгогчид маань өөрийгөө төлөөлүүлэн төрд илгээсэн. Тиймээс бид хэн нэгний, эсвэл өөрийнхөө төлөө биш, тэдний төлөө ажиллах ёстой. Өөрийнхөө сайнд сонгогдсон, төрийг би л түшиж байгаа гэж бодож болохгүйн учир энэ. Биднийг төлөөлөх үүргээ гишүүд хариуцлагагүй биелүүлж байна гэж тэд анхааруулж байна. Тиймээс үүргээ муу биелүүлсэн, сонгогчдын­хоо итгэлийг алдсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг дээрх хуулиудад тусгах болно.   УИХ-ын гишүүний ёс зүй Монгол төрийн нүүр царай болж байдаг гэдгийг дор бүрнээ санаж ухаарцгаая” гэлээ.  Энэ  үг ч цаанаа утга учиртай байсан бололтой.  Чуулганы нээлттэй зэрэгцэн  УИХ-ын гишүүн Д.Гантулгыг бүрэн эрхээсээ татгалзаж байгаа гэсэн мэдээлэл тарсан. Тэрээр МАН-ын бүлэгт УИХ-ын гишүүнээс түдгэлзэх өргөдлөө гаргаж, бүлэг энэ асуудлыг хэлэлцэн өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон юм.  Мөн УИХ-ын чуулганы нээлтэд Төрийн тэргүүний хэлсэн үг олны анхаарлыг татлаа.  Ерөнхийлөгч Х.Баттулга “Одоо хараад суух цаг алга. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээнд би зохих асуудлуудыг тусгасан хуулийн төслүүдийг санаачлан УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх болно. Харин эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улстөржилгүй, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг дээдлэх зарчмаар хэлэлцүүлэгт оролцоорой, идэвхтэй дэмжээрэй гэж хүсэх байна. Хууль тогтоомжийн тухай хуулийг баримтлан боловсруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр гурван ч тогтоол, хуулийн төслүүд дээр иргэдээс санал авч байгаа” гэв. Ийнхүү УИХ-ын хаврын чуулган эхэллээ.  Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Улсын нисэхийн тухай хууль, Элчин сайдын яам нээх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21