Хаврын чуулганы нээлт угтсан сюрпризүүд

2018-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хаврын чуулган өнөөдөр /2018.04.05/ хөшгөө нээнэ. Тэгвэл чуулган эхлэхтэй зэрэгцсэн сюрпризүүд цөөнгүй байна. Магадгүй энэ хаврын улс төрийн “халуун” өмнөх жилүүдийнхээс илүү байж мэдэх. Учир нь эдийн засгийн томоохон орд Оюутолгой, Дубайн гэрээ, Эрдэнэт үйлдвэр тойрсон баривчилгаа, Үндсэн хуулийн шинэчлэл дагасан жагсаал цуглаан, эсэргүүцэл тасрахгүй бололтой. Энэ дунд олон нийтийн дэмжлэгийг  авч чадахгүй байгаа ч эрх баригч намынхны хүч түрэн батлахаар зэхэж буй Үндсэн хуулийн шинэчлэл иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын эсэргүүцэлтэй тулгарснаас хэлэлцүүлж чадахгүй бараг жил тойрч байгаа юм. Төрийн ордон руу Ерөнхийлөгчөөс өөр хүн оруулахгүй гэв Харин өнөөдөр 10:00 цагаас нээлтээ хийх чуулганыг угтаж, 76 гишүүнд гэнэтийн бэлэг хамгийн эхний үйл явдал бол зарим улс төрийн намуудын жагсаал. Тодруулбал,  “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”, “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ноос   өнөөгийн УИХ-ыг Монгол Улсын аюулгүй байдал, хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдал, иргэдийн эрх, эрх чөлөөнд ноцтой аюул занал учруулаад зогсохгүй, баялгийн тэгш бус хуваарилалт бий болгож, үндэсний эв нэгдлийг сарниулсан гэж үзэж Төрийн ордны баруун, зүүн хаалганы үүдэнд улс төрийн суулт хийхээ мэдэгдээд байгаа юм. Энэ үеэр Төрийн ордон руу Ерөнхийлөгчөөс өөр хүн оруулж, гаргахгүй бойкотлох гэнэ. Жагсаалын талаар “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар “Манай хууль хяналтын байгууллага өөрсдөө оффшорчдын гар, хөл болсон учраас шудрага үнэнийг тогтоож чадахгүй байна. С.Баярцогтыг барьж хорьсон нь зүгээр л түр зуурын шоу. Яг энэ засаглал байгаа цагт хэзээ ч тэр хүн шоронд орохгүй. Харин бидний үеийн залуус хувьсгал хийх юм бол бүх хулгайч нарыг байх ёстой газар нь аваачиж чадна. УИХ-ыг тарахыг тулгасан шаардах хуудсыг УИХ-ын дарга М.Энхболдод  өргөн барьж, мөн Ерөнхийлөгчөөс онц байдал зарлахыг шаардана” гэлээ. Зарим гишүүдийг эгүүлэн татах асуудлыг сөхнө УИХ-ын хэд хэдэн гишүүний ёсзүйн асуудал чуулганы өдөр сөхөгдөнө. Хамгийн эхэнд хүчингийн хэрэгт нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Д.Гантулгад прокурорын тогтоолыг гардуулах эсэх нь олон нийтийн сонирхлын татаж байна. Түүнд АТГ-аас өнгөрсөн хугацаанд 18-удаа дуудах хуудас хүргүүлсэн боловч гадаад томилолттой гэх шалтгаанаар хүлээж авахгүй байгаа юм. Харин өнөөдөр чуулганы нээлтэд ирэх бол тогтоолыг гардуулж магадгүй юм. Мөн УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах эсэх нь хаврын чуулганаар яригдах зайлшгүй яригдах түшээдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Мурат, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын нэр бий. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21