Н.Алтанхуяг Б.Ариунсангаа өмөөрөн ахин хонгилын тухай ярив уу?

2018-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.ЭРДЭМ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх гэдэг алба хашиж байгаа.   Н.Алтанхуяг зөвлөх өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-нд өөрийн сошиал хуудаснаа нэгэн бичлэг оруулжээ. Тэрээр уг бичлэгтээ Ерөнхий сайд байхдаа АТГ-т дуудагдсаныхаа дараахан ярьсан хонгилын талаар дахин тайлбарлан ярьжээ. Хонгилын талаар тэрээр эхэлж ярих үед түүний эргэн тойронд ажиллаж байсан олон хүн хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан “хүргэн” Дэнзэн нарын хүмүүс шүүхээс ял сонсож, түүнийгээ эдэлсэн. Харин энэ удаад экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг дахин хонгилын талаар ярьж гэнэт гарч ирсэн нь АТГ-т одоо шалгагдаж байгаа Б.Ариунсан гэдэг хүнтэй холбоогүй гэж хэлэх аргагүй тийм нөхцөл байдал үүссэн байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй. Б.Ариунсан гэдэг хүний албан тушаал өгссөн шат нь Н.Алтанхуяг даргын эрх мэдэлтэй болохтой яг давхцаж иржээ. Тодруулбал, С.Баярын тэргүүлсэн стандарт бус Засгийн газарт Н.Алтанхуяг Шадар сайдын алба хашиж байхад Б.Ариунсан Эрдэс баялаг эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан бол 2012 онд Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсны дараа Тагнуулын байгууллагыг толгойлж улмаар Н.Алтанхуягийг огцроход агентлаг сэлгэн Татварын ерөнхий газрын дарга болж байсан аж. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан 2009 оноос хойш Монголын хууль хяналтын байгууллагуудад нэг ч удаа албан ёсоор шалгаагүй. Харин энэ жил АТГ-аас Оюутолгойн гэрээний талаар өнгөрсөн жилүүдэд иргэний хөдөлгөөнүүд, улс төрийн зарим  намаас байнга шүүмжилж, хардаж ирсэн Оюутолгойн гэрээг анх удаа албан ёсоор шалгаж байгаа нь тодорхой болсон. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан Ц.Баярцогт, Татвар болон Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан нарыг АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Тэднийг саатуулах хугацааг 30 хоногоор сунгах шийдвэрийг Прокуророос гаргасан. Ийм нөхцөлд экс Ерөнхий сайд гарч ирсэн ахин хонгилын талаар цагаан самбар дээр зурж байгаад “хичээл заасан” нь Б.Ариунсангаа өмөөрсөн үйлдэл гэдгээс өөрөөр уншигдахгүй байна. Улстөрчид гэдэг жүжигчидтэй нэг талаараа ихээхэн төстэй ажил хийдэг улс. Хэзээ, хаана яаж гарч ирж, юу гэж ярьж, нийгмийн сэтгэл зүй, олны санаа бодлыг хааш нь эргүүлэх вэ гэдгээ бэлдэж байгаад гарч ирдэг улс шүү дээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21