АН: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулна

2018-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.  Хуралдаанаар хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүд байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Ялангуяа Ерөнхий сайдын бүрэн эрхийг хэрэгжүүлэх, парламентын гишүүдийн сахилга хариуцлага, орон нутгийн бие даасан байдал, сонгууль, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, төсвийн бие даасан байдлыг хангах тухай асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Гэхдээ энэ хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулуулах нь буруу. Харин ард түмнээр хэлэлцүүлж байж энэ асуудлыг шийдэх ёстой гэлээ. Мөн нийгэмд анхаарал татаж байгаа зарим асуудлаар санал солилцжээ. Тухайлбал Оюутолгой, “Эрдэнэт” үйлдвэр, Тавантолгой гээд уул уурхайн томоохон стратегийн ордууд дээр гэрээний нөхцөл байдал яаж үүсээд байгаа болон Монголд яагаад үр ашиггүй тусаад байгаа юм бэ гэдэг учир шалтгааныг олж судлаж, Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг байгуулахаар болсон. Ажлын хэсэг эдгээр уул уурхайн том ордуудыг судлаж, дүгнэлт гаргах болно гэв. Мөн Оюутолгойтой холбоотой асуудлаар Ардчилсан намын угшилтай гэгдэх гурван хүнийг АТГ-аас баривчилсан байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ, С.Баярын Засгийн газар баталсан юм. С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой Ажлын хэсгийг тухайн үеийн Эрдэс баялгийн сайд С.Зоригт ахалж байсан юм. Тэгэхээр гол холбогдож байгаа асуудалтай хүмүүсээ шалгахгүйгээр Ардчилсан намтай холбоотой гурван хүнийг баривчилж байгааг улс төрийн захиалгат шалтгаан байна уу гэж болгоомжилж байна хэмээн бүлгийн дарга Д.Эрдэнэбат ярилаа.   Түүний дараа сэтгүүлчийн сонирхсон асуултад байр сууриа илэрхийлэв. -Ардчилсан намын бүлгийн зүгээс АТГ-т шалгагдаж буй намынхаа гишүүдийг өмгөөлж байр, сууриа илэрхийлэх үү? -Нэг зүйлийг л хэлье, Оюутолгойтой холбоотой асуудлаар нийгэмд маш том эргэлзээ явж байна. Үнэн, худал эсэх нь мэдэгдэхгүй байна. Монгол улс авлига, төрийн баялагийг хулгай хийсэн үйлдэлд цэг тавъя гэж төлөвлөж байгаа бол бид аливаа асуудалд тэвчээртэй хандана. Ардчилсан нам гишүүдээ өмгөөлж, хамгаалалгүй яахав. Асуудалд тэнцвэргүй хандаж буй тохиолдолд бид нар өөрсдийн үгийг хэлэх ёстой. Оюутолгойн асуудалд улс төрийн өнцгөөр хандаад байна. Ардчилсан намын гурван гишүүн маань шалгуулахдаа үнэн, зөвөө олоосой. Юуны түрүүнд Ардчилсан намын гишүүдийг барьж, хорьж буйд л бид эмзэглэж байна. Үүнд ямар шалтгаан байна. Гол хариуцагч болох тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийн ахлагч нарыг баривчлахгүй байхыг харахаар өөр өнцөг харагдаад байна. Тэгэхээр уг асуудалд улс төрийн өнцгөөр хандаж улс төрийн хэлмэгдүүлэлт явуулчих вий дээ гэсэн болгоомжлол байна. Танай, манай намын ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллага хийж байгаа шүү гэдгийг анхааруулмаар байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээтэй холбоотой маргаантай асуудлыг үнэн зөвөөр гаргах ёстой. Хүн яллах нь гол асуудал биш юм. Оюутолгойн гэрээг зөв авч явж улс орны хөгжилд хувь нэмэр оруулах хэмжээнд байлгах ёстой. Эсвэл нэг хэсэг хүнийг ялласнаар Оюутолгойн гэрээ сайжирахгүй гэдгийг хаа, хаанаа ойлгох хэрэгтэй. -Цаазын ялыг сэр­гээх хуулийн төслийг Ерөн­хий­лөгч санаачлахаа мэ­дэгд­сэн. Энэ асуудалд Ард­чил­сан намын бүлэг ямар байр, суурьтай байгаа вэ? -Цаазын ялыг сэргээх асуудлаар УИХ-д албан ёсоор асуудал тавигдаагүй байна. Тиймээс АН-ын бүлгийн хурлаар уг асуудал хэлэлцэгдээгүй. Энэ бол нийгмийн сүлжээнд яригдаж буй асуудал. Албан ёсоор хууль болон өргөн баригдах юм бол бид бүлгээрээ хэлэлцэнэ. Ингэхдээ нухацтай хэлэлцэнэ. Ажлын хэсэг байгуулаад ажилласан ч болно. Цаг хугацааны салхилсан энэ асуудалд бид автахгүй. -Сүүлийн үед Засгийн газрыг огцорч магадгүй гэх яриа гарч байна. Энэ талаар та бүхэнд сонсож, дуулсан зүйл бий юу? -Засгийн газар үнэмлэхүй олонхоос сонгогдсон. Тэгэхээр үнэмлэхүй олонхийн л мэдэх асуудал. Ардчилсан нам Засгийн газрыг огцруулдаггүй юм. Дахин Засгийн газраа огцруулах эсэх нь тэдний асуудал. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21