Ц.Сандуйгийн дараагийн дарга хэзээ тодрох вэ?

2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Сонгуульд ялсан нам нь засгаа бүрдүүлж, түүгээр дамжуулан бодлогоо хэрэгжүүлдэг. Ер нь бол амлалтаа биелүүлэхээр ажилладаг гэвэл зохино. Тэгвэл 2016 оны Орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН ялалт байгуулж байв. Сонгуулийн дараа Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын дарга болж байлаа. Гэвч мань эр жилийн дараа НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгөөд явчихсан. Чухам юунаас болж ийм явдал болсныг олон нийт маш сайн мэдэж байгаа. Харин Ц.Сандуйг явснаас хойш Нийслэлийн МАН албан ёсны даргатай бололгүй өнөөдрийг хүрчээ. Сүүлийн үед Нийслэлийн МАН-ын гишүүд “...Хэзээ албан ёсны даргатай болох вэ” гэсэн асуултыг тавьж, хариултыг нь хэнээс авахаа мэдэхгүй гацчихаад байгаа ажээ. Уг нь Нийслэлийн МАН-ын даргыг МАН-ын Үндсэн дүрмийн дагуу Бага хурлаас сонгох ёстой юм байна. Тус дүрмийн 4-ийн 11 дүгээр зүйлийн “Аймаг, нийслэлийн намын дээд байгууллага” гэсний 11.1-т “...Аймаг, нийслэлд намын удирдах дээд байгууллага нь аймаг, нийслэлийн намын Бага хурал, түүний чөлөөт цагт аймаг, нийслэлийн намын хорооны хурал байна”,12.1.6-т “...Аймаг, нийслэлийн намын хорооны даргыг энэ дүрмийн 20.3.14-т заасан журмын дагуу сонгоно” гэжээ. Гэвч Нийслэлийн МАН-ын Бага хурал хуралдалгүй дөрвөн жил гаруйн нүүрийг үзэж байгаа юм байна. 2012 оны наймдугаар сард хамгийн сүүлд хуралдаж, тэр хурлаас Ц.Сандуйг Нийслэлийн МАН-ын даргаар сонгож байсан юм байна. Харин Ц.Сандуй дарга Нийслэлийн МАН-ын даргын ажлаа Нийслэлийн Засаг дарга Су.Батболдод хүлээлгэж өгчихөөд явсан байдаг. 2017 оны аравдугаар сарын 26-нд Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид хуралдаж Су.Батболдод энэ үүргийг шилжүүлжээ. Гэтэл одоо дээр хэлсэнчлэн Нийслэлийн МАН-ын гишүүд Бага хурлыг хуралдуулж, албан ёсны даргатай болохыг намаасаа шаардаад эхэлсэн байна. Хэрвээ МАН энэ санал, шаардлагыг хүлээн авч Нийслэлийн МАН-ын Бага хурлыг хуралдуулна гэвэл Үндсэн дүрмийнхээ 4-ийн 11.3-т "...Аймаг, нийслэлийн намын хорооны тэргүүлэгчид нь Удирдах Зөвлөлөөс өгсөн чиглэлийг үндэслэн Бага хурлын тов. төлөөлөонийн тоог Бага хурал хуралдахаас 30 хоногийн өмнө тогтоож. төлөөлөгч сонгох журмыг батална" гэж заасны дагуу Бага хурлыг зарлана. Энэ товыг өнөө маргаашгүй, ойрын үед гаргавал ирэх тавдугаар сард Нийслэлийн МАН-ын Бага хурал хуралдаж, даргаа сонгох боломжтой болж байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21