Дээд хуулийг батлахыг иргэд дэмжиж байна

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МАХН  санаачлан  хуульч, эрдэмтэн, суд­лаач­дын хамт Дээд хуу­лийн төслийг боловс­руу­лан 2017 онд орон даяар хэлэлцүүлсэн. УИХ-ын хаврын чуулганыг угтан  Дээд хуулийг батлах гарын үсэг цуглуулах аяны нээлтийг хийсэн нь 21 аймаг, есөн дүүрэгт үргэлжилж байгаа юм. Тус намын дарга Н.Энхбаяр, Гүйцэтгэх тов­чооны гишүүдийн  ахал­сан Ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар  аймагт ажиллах үеэрээ иргэд­тэй уулзалт хийхээс гадна зах, худалдааны төвүүд, айл өрхөөр орж Дээд хуулийг  сурталчлан, санал солилцож, ард түмнээр хэлэлцүүлж батлах гарын үсэг цуг­луу­лах аян өрнүүлэв.   МАЛ ЭМНЭЛГИЙН ТОГТОЛЦООГ ХУУЛЬЧИЛЪЯ Хэнтий аймгийн Хэр­лэн сумын иргэн Л.Гансүх, аймгийн алдарт уяач Ж.Оросоо нар мал эмнэлгийг улс мэ­дэл­дээ авах ёстой. Хуучин ийм байсныг сэр­гээж хуульчлах  хэрэгтэй хэмээн ярьж,  Дээд хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин ахмад багш Ц.Цэрэндаш “Төрийн сүлдний морь  хүндэтгэл, билэг­дэлийг агуулж байдаг. Өмнөх сүлдэнд нар ургах зүгт давхиж бай­гаа­гаар дүрсэлсэн бай­сан. Гэтэл одоогийн сүлдийг харахад морь давхиж буй биш урд хоёр хөл нь бүдэрч унаж байгаа юм шиг харагддаг. Ийм сүлдтэй улс орон ямар өөдтэй байх вэ гэж бодох юм” хэмээн бодлоо хэлэв. Тэрээр  цааш хэлэхдээ “Монголчууд Бүгд Най­рам­дах Монгол Улс гэдэг үгнээсээ өгсүүлээд ургуу­лан бодох ёстой. Үг тус  бүр нь утгатай. Үндсэн хуулиа Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд хууль гэж хуулиа нэр­лэн, монгол хүнээ тө­рийн хамгаалалтад авъя, цэргийн албаа бүх ний­тээр хаадаг болъё, мон­гол хүн эх орондоо сай­хан амьдардаг болъё гэсэн санааг дэвшүүлсэн шинэ хуулийн төслийг дэмжинэ” гэлээ. Монгол Улсын гавьяат багш, аймгийн арслан, волейболын спортын мастер С.Батсүх: ҮНДСЭН ХУУЛЬ АРД ТҮМЭНД ЗОРИУЛАГДСАН БАЙХ ЁСТОЙ -Үндсэн хууль ард түмний сайн сайхан амьдралын төлөө зориулагдсан байх ёстой. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тийм биш. Тухайн үедээ буюу социализмаас ардчилал зах зээлд шилжихэд үүргээ гүй­цэтгэсэн. Иймд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. МАХН-аас дэв­шүүлж байгаа Дээд хууль Монголын бүх ард түмний төлөө зориулагдсан гэж үзэж, Хан хэнтийчүүд дэмжихийн зэрэг­цээ, энэ намыг дэмжиж байна.   ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн  П.Бадрал: МОНГОЛ ХҮН САЙХАН АМЬДРАХ ИТГЭЛ ТӨРЖ БАЙНА -Дээд хуулийн төслийг батлах гарын үсэг цуг­луулах аян манай сумд өрнөж байгааг баяр­тай хүлээж авлаа. Энэ хууль батлагдсанаар иргэн бидний амьдрал 10 жилийн дараа гэхэд өөрчлөг­дөнө гэсэн итгэл төрж байна. Хүнд хэцүү байгаа амьдралаа өөрчлөхийн тулд хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж дэмжиж, Хан хэнтийчүүдээ болон монголчуудаа уриалж байна.   Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэн А.Ооёо: АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ БОДИТОЙ ХАРЖ ЧАДЖЭЭ -Дээд хуулийн төсөл одоо­гийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиас эрс ял­гаатай. Ард түмэн рүү чиг­лэсэн, өнөөгийн Мон­голын амьдралыг боди­той харж чадсан учраас манай аймаг, сумын иргэд дэмжиж байгаа. Манай сум долоон мян­ган хүн амтай, аймгийнхаа хамгийн том сум. Өнгөрсөн сонгуулиар МАХН-ын бодлого, шийд­вэрийг  дэмжиж, 50-аас дээш хувиар дэмжиж гаргасан. Цаашид ч дэмжиж, Дээд хуулийг батлах аяныг  сум, багтаа үргэлжлүүлнэ.   Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн О.Туяа: ХУУЛИА ХУРДАН БАТАЛЖ, ТОГТОЛЦООГ ӨӨРЧИЛЬЕ -Төр засгийн ороо бусгаа байдал тогтол­цоо­ны гажгаас хамаатай. Тогтолцоог өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй. Үүний золиос болж  ир­гэн бид маш их хохирч байгаа. Мянгат малчин бай­гаад ч нэмэр алга, нэг шуурганд  л дуусна. Газар доорх баялаг бидний, үр хүүхдийн маань өв хөрөнгө байх ёстой. Мон­гол хүн газар шороо, мал­гүйгээр амьдрахгүй. Энэ бүхнээ дээдэлж, монгол хүн бүрт эрхийг нь өгч байж л улс  маань бүрэн, элэг бүтэн байна. Хэл, хил, мал гурваа, үр хүүхдүүдээ бодохгүйгээр бид урагш­лахгүй. Дээд хуулийн тө­сөлд монгол хүнээ төрийн хамгаалалтад авна, баялгийг тэгш хуваарилна, цөөн хүн хөлждөг тогтолцоог өөрчилнө гэж байгааг би маш их талархаж  хүлээж авч байна. Миний хувьд  энэ хуулиа маш хурдан  баталж, УИХ-ыг тарааж, шинэ хүмүүсийг гаргаж ирээсэй гэж хүсч байна. Монгол минь хоосон ч гэсэн эвтэй байвал бүх юм болно. Муу зүйлийн за­рим нь солонгос киноноос их болж байна. Базаахгүй атлаа хийх юмгүй кино үзэж суудаг. Цахим ертөнцөд хов жив их ярьдаг. Түүний оронд гар хөлөө хөдөлгөж ажил хийх хэрэгтэй. Ажлын байр хэрэгтэй.   Сүхбаатар аймгийн МАХН-ын мянгатын дарга Г.Тамирбаатар: ГАРЫН ҮСЭГ ЦУГЛУУЛАХ АЯН ҮРГЭЛЖИЛНЭ -МАХН-аас зохион байгуулж байгаа БНМУ-ын Дээд хуулийг бат­луулах гарын үсгийн аян манай аймагт нээлтээ хийлээ, цааш сумдад үргэлжилнэ. Үндсэн хуулийн шинэчлэл ард түмэн, улс орны амьдралд  хэрхэн тусах вэ, ирээдүй хойч үед маань хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ир­гэдэд ойлгуулж, дэмжсэн иргэдээс хуулийг бат­луу­лах аяны хүрээнд гарын үсгийг цуглуулж байна. Сүхбаатарчууд Дээд хуулийн төслийг дэмжиж байгаа. Бид айл өрх, хүн бүрт хүрч ажиллахыг зорьж байна. Иргэд маань ч сайхан хүлээж авч байгаад урамтай байна.   Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн С.Бүдханд: ЗАЛУУСЫГ ЭХ ОРОНДОО АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ БОЛГОЁ -Хүүхэд, залуус маань Солонгос руу үй олноороо явчихлаа гэж дуулдах юм. Эх оронд хэн үлдэж байна вэ. Хэдэн хөгшчүүл ач, зээгээ хараад суудаг боллоо. Ажил­гүй, орлогогүй иргэд эмнэл­гийн үйлчилгээ авч чадах­гүй амь тавихад хүрч байна гэх юм. Аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж яриад л байдаг ачир дээрээ юу болж байна вэ. Биднийг бага байхад эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ үнэгүй байсан. Их, дээд сургуульд сурч боловсрол эзэмшихэд төлбөргүй  байлаа. Ажлын байр ч олдоц­той, зүгээр суудаг хүн байсангүй. Миний хувьд тэтгэврээрээ бол­гоод байгаа ч хөдөөгийнхөн маш хүнд амьдралтай байна. Үүнийг өөрчлөхөд Дээд хууль дахь эрүүл мэн­дийн үйлчилгээг үнэгүй болгох, хөгжлийн бэрх­шээлтэй болон олон хүүхэдтэй, 20-оос дээш жил амьдарч байгаа гэр бүлийг төрөөс орон сууцжуулах, дээд боловс­ролыг үнэгүй эзэмшүүлэхээр хуульчилсан Дээд хуулийг  батлах нь зүйтэй.   Хэрлэн сумын иргэн, ахмад багш Н.Энхтуяа: СЭТГЭЛД БҮРЭН НИЙЦЭЖ БАЙНА -Дээд хуулийг уншиж судалж байгаа. Хуульд тусгасан зүйлүүд сэтгэлд бү­рэн нийцэж байна. Энэ хууль батлагдвал үр хүүхдэд маань ээлтэй, ирээ­дүйд баялагтаа эзэн болох боломж нээгдэнэ. Монгол хүнээ  төрийн хам­гаалалтад авах, бүх нийтээр цэргийн алба хаах, дээд боловсролыг үнэгүй болгоно, хүмүүсийн эрүүл мэндэд анхаарна, пар­ламентыг хоёр танхимтай болгосноор хяналтыг сайжруулна гэсэн заалтууд бидний амьдралд нэн хэрэгтэй юм. Хуулийн төсөлд нэмж хэлэх санал алга. Гагцхүү батлагдаасай гэж бодож байна.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

4 цаг 25 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

4 цаг 30 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

21 цаг 8 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

21 цаг 14 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

21 цаг 55 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Өчигдөр 06 цаг 10 мин
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Өчигдөр 06 цаг 05 мин
Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй

Өчигдөр 06 цаг 00 мин
Францын музейгээс олон сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл хулгайд алдагджээ

Францын музейгээс олон сая еврогоор үнэлэгдэх үнэт эдлэл хулгайлагджээ

Уржигдар 10 цаг 59 мин
Их Британи улс батлан ​​хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлнэ

Их Британи улс батлан ​​хамгаалах салбарынхаа төсвийг нэмэгдүүлнэ

Уржигдар 10 цаг 56 мин