Энэ сайд “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Одоогоос жил зургаан сарын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн сүртэй мэдэгдлийг хийж байв. Тэрээр”...” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэсэн юм. Тэр үед нам нь сон­гуульд амласан ёсоороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “нийгэмчлэх” ажиллагаа ид явагдаж байв. Олон нийт ч олонх болсон МАН-ыг энэ асуудалд яаж хандах нь вэ гэдгийг ажиглаж байлаа. Ийм цаг хугацаа, үйл явдлын мөчлөг дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн галтай цогтой дуу хоолой болж ийн ярьсан хэрэг. Үүнээс гадна Ц.Нямдорж гишүүн тэр үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалагчийг олно гэж баахан ярьсан. Төрийн ордонд хатуухан үгтэй хэвлэлийн хурал хийлгэж, хуулийн байгууллагын удирдлагуудад ил захидал илгээж, тэр үедээ улс даяарын анхаарлыг татаж чадаж байлаа. Харамсалтай нь үүний дараахан хүү Ц.Анхбаяр нь “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийсэн гэх баримт дэлгэгдэв. Мань эр ч “...Би хүүгийнхээ төлөө “Эрдэнэт үйлдвэр” рүү ярьж өгсөн нь үнэн” гэж мэдэгдсэн. Улмаар хамтран ажиллах гэрээ нь хүртэл нийтийн сүлжээнд тавигдсан байдаг. Тэгж байгаад жилийн дараа 2017 оны аравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов. Энэ үед Ц.Нямдорж шинээр байгуулагдсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дуулиан шуугиантайхан заларсан юм. Учир нь олон нийт түүнийг сул гишүүн байхдаа шуугиантайхан яриад байсан “сэдэв”-үүдээрээ “алаад” өгнө гэж итгэсэн хэрэг л дээ. Ингээд тэр сайд боллоо. Харин сайд болонгуут нь ТЕГ-ын дарга Б.Хурц хэвлэлийн бага хурал хийлгэж “...Ц.Нямдорж сайд болох бүртээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Хэрэг илрүүлэх ажиллагаанд саад болдог” гээд мэдэгдчихэв. Энэ үнэхээр цочир мэдэгдэл байлаа. Ер нь бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиа­лагчийг илрүүлэхгүй байх сонирхол Ц.Нямдорж сайдад байдаг гэж ТЕГ-ын дарга Б.Хурц хэлчихсэн юм. Үүний дараа Ц.Нямдорж сайд “...Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг. Б.Хурцыг би солино” гэсэн. Удалгүй Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаа өгсөн. Монголд, тэр бүү хэл дэлхийд Тагнуулын дарга нь гарч ирээд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа “...Хэрэг шалгах ажиллагаанд саад болдог этгээд” гэж цоллож байсан түүх үгүй юм байна лээ. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод хагас жил хэртэй болж байна. Энэ хооронд АТГ нэгэн хэргийн мөрөөр орж зарим нэг хүнийг баривчилсан нь аанай л сайд Ц.Нямдоржтой холбогдоод явчихна. Учир юу гэвэл ДЦС-IV-ийн захирал С.Анхбаярыг баривчилсан нь шууд ингэж “орчуулагдаж” байгаа юм. Бас “Хан хуур”, “Хаан хуур” гэдэг компанийн захирал Анхбаяруудын асуудал АТГ хавиар яригдаад эхэлсэн байна. Энэ бүхэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “...“Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг “Хаан жимс” дээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм. Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэй “Хан хуур”, “Хаан хуур” гэсэн компани хоёулаа Анхбаяр гэдэг захиралтай” хэмээн ярьсантай нь холбогдчихож байгаа юм. Ядахад яр гэгчээр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын авч өгсөн хуягласан жийпийг унаж байж Засгийн газрынхаа нэр хүндэд айхтар хар толбо суулгачихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн хэвлэлийн хурал гэж Ц.Нямдоржийн төсвийн хөрөнгөөр авч унасан машины тайлбар мэдээ­лэл болж хувирсан шүү. Энэ бүхнийг “...Үнэн” гэж батлах мэт Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш бүлх залгисан юм шиг л дуугүй болчихлоо. Гэтэл тэр л дуугарч, дээрхийн адил галтай цогтой мэдэгдэл хийж баймаар үйл явдал өдөр болгон л өрнөөд байдаг. Энэ хооронд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авснаас аюултай нэг юм босч ирсэн нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өр. Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулчихсан байгаа юм. Одоо энэ асуудалд тухайн үед өндөр албан тушаалтай байсан олон хүн нэр холбогдож байна. Гэтэл тэр хүмүүсийн дунд Ц.Нямдорж сайдтай эртнээс нэр холбогдож ирсэн “Алтжин” компанийн захирал Г.Алтан бас тууж явна. Энэ мэтээр Ц.Нямдоржийн сул гишүүн байхдаа барьж аваад “сэлэмдээд” байсан “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудал яг хэвээрээ, харин ч “Стандарт” банкны өрийг арбитрын шүүхийн шийдвэрээр нэхээд байдал нь улам дордчихоод байгаа юм. Бас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг хөдлөө ч үгүй. Яг л янзандаа байгаа. Дээрээс нь нэмээд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, С.Баярцогтын оффшор гээд Ц.Нямдорж сайдын хэл нь загатнамаар олон үйл явдал өнгөрлөө. Тэр чив чимээгүй л байна. Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноор энэ бүхнийг ярьдаг шигээ шийдэх бүх нөхцөл нь бүрдэж байгаа юм. Түүний гарт бүгдийг шалгаж, нэг тийш болгох, нэг биш асуудлаар олон нийтийн эргэлзээг тайлах эрх мэдэл төвлөрөөд байгаа юм. Гэвч Ц.Нямдорж сайд хуруугаа ч хөдөлгөх янз алга. Хөдөлгөх ч үгүй бололтой. Учир юу гэвэл, Ц.Нямдорж сайдын ярьсан болгон нь хийсэнтэй нь зөрчилдөөд өөрт нь тун хэцүү байгаа гэлцэж байна. Тэр байтугай жил гаруйн өмнө ”...” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэснээ мартах гэж зовж байгаа бололтой юм. Тиймээс энэ сайд  “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй өнөөдрийг хүрчээ. Ер нь бол урах ч үгүй гэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21