Су.Батболд Улаанбаатарыг XXI зууны хориотой хот болгох нээ?!

2018-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Энэ зун нийслэлд гүүрэн гарц, гүүр, бас зам барина. Ингэхийн тулд автомашины дугаарын хязгаарлалтыг нэмэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, ирэх дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл тэгш сондгойгоороо долоо хоногт хоёр өдөр хязгаарлалтад орох шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга Су.Батболд гаргах гэж байна. Учир нь, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн хөдөлгөөн саад болно гэж албаныхан үзжээ. Сүүлийн хэдэн өдөр цахим сүлжээнд энэ хязгаарлалтыг тойрсон маргаан халуухан өрнөж байгаа. Замын цагдаад ажиллаж байгаад чөлөөндөө гарсан нэг хурандаа “...Унадаг дугуйгаа унацгаа” гэж зандарч байгааг харав. За, тэгээд хүмүүс янз бүрээр л харж, ойлгож байх шиг байна. Яг үнэндээ Су.Батболд даргын энэ шийдлийг ойлгосонгүй. Ингэж хорио тогтоосноор нэг чухал зүйлийг огоорчих гээд байна. Тэр бол 30-аад жил зохистой, зохисгүй хэрэглэсээр үнэ хүндийг нь унагаад байгаа хүний эрхийн тухай юм. Эрх чөлөө гэдэг бол хувь хүний амьдралын орон зайд төрийн зүгээс оролцохгүй байж хэрэгждэг гэдэг. Товчхондоо, төрийн эрх баригчид хөндлөнгөөс оролцохгүй байснаар хүний эрх хэрэгжинэ гэсэн үг. Энэ агуулгаар харвал Су.Батболд дарга нийслэлийн иргэдийн эрхэнд шууд халдаж байгаа юм. Уг нь хотынхон өөрийн өмч болгож, өр шир тавин байж худалдаж авсан автомашинаа долоо хоногийн нэг өдөр унадаггүй. Угтаа энэ бол нийслэлийн иргэдийн зүгээс эрхээ хасуулан байж засаг, захиргааныхны ажилд туслалцаа үзүүлж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл хорьж хязгаарладаг өдрийг нэг байсныг хоёр болгох гэж байгаа нь Су.Батболд даргын даварсан үйлдэл гэчихвэл болно. Ер нь Улаанбаатарын өнөөдрийн замын түгжрэл чухам юунаас үүдэлтэйг бодох хэрэгтэй юм. Хэрвээ Улаанбаатарын дарга байсан нэр бүхий хүмүүс хот төлөвлөлтийг нарийн нягт дагаж, нийслэлийн газрыг зах замбараагүй олгоогүй бол бид дөрвөн уулынхаа дунд түгжирч амьдрахгүй л байсан. Өнөөдөр ингэж эрх хасч, хөл хорих тухай ярихгүй байсан юм. Тийм учраас хэн нэгэн даргын хувийн ашиг сонирхлын үүднээс нийслэлийн газрыг замбараагүй олгосны бурууг өнөөдөр иргэд бид л үүрч байгаа юм. Одоо тэгээд яах вэ. Замын цагдаагийн бэлтгэл хурандаагийн хэлснээр бүгдээрээ унадаг дугуйгаа унах уу. Аль эсвэл МАН-ын генсекийн Туркээс үүрэгдсэнээр гудамж замаар явахаа хорих уу? Ер нь ийм хэдэн ажил хийхийн тулд иргэдийнхээ хөлийг хорьдог хаанахын ямар улсын жишиг байна вэ. Ингэхэд бид хэддүгээр зуунд амьдраад байна вэ гээд олон асуулт гарч ирж байна. Дэлхий даяар технологи хөгжөөд, зам барих арга хялбаршаад байгааг бид интернэтээс байнга үзэж байна. Хэрэв бид үүнээс өөрөөр чадахгүй бол чаддагаар нь бариулъя л даа. Гурван жилийн өмнө япончууд манай Нарны гүүрийг ямар ч хязгаар хорио тогтоолгүйгээр бариад л өгчихсөн. Хятадууд 246 км төмөр замыг есхөн цагийн дотор барьж дэлхийг гайхуулж байна. Төмөр зам шүү дээ. Автозам бол тэдэнд юу ч биш болсон гэдэг. Гэтэл бид долоо хоногт хоёр удаа автомашинаа тавьж, замаар хамаагүй сэлгүүцэхээ болих уу, яах вэ гээд яриад сууж байдаг. Ийм байхад Су.Батболд даргын ёслол төгөлдөр батлуулсан “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг мөрөөдөөд ч хэрэггүй. Ийм зүйл яриад, ийм царайтай сууж байгаа хүнээс “аз жаргал” хүлээх хэрэггүй юм. Угаасаа бүтэхгүй. Ингэсээр зунжин хөл хорио тогтоож магадгүй. Эхнээсээ ч хөл хориод эхэлчихлээ. Шүлхий өвчний улмаас Сонгинохайрхан дүүргийн хоёр ч хорооны нутагт ирэх сарын 25-ныг хүртэл хөл хорио тогтоосон байна. Уг нь Су.Батболд дарга ХААИС төгссөн хүн. Гэтэл түүнийг дарга болсноос хойш нийслэл маань малын гоц халдварт шүлхий өвчнөөс салахгүй л байна. Одоо энэ. Ер нь тэгээд Улаанбаатар хот маань XXI зууны Хориотой хот болох шинжиндээ орчихлоо. Ирэх сарын 15-наас шинэ маягийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Шүлхий өвчнийг нийслэл рүүгээ оруулаад алдчихсан Хотын дарга маань удахгүй бүх дүүрэгт хөл хорио тогтоож таарна. Тэр цагт жинхэнэ утгаараа Хориотой хот болно. “Аз жаргалтай хот”-ын тухай дурсаад ч хэрэггүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21