“Хоёрт нүүрт Ч.Улаан сүхбаатарчуудаар тоглож байна”

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Сүхбаатар аймагт 2016 оны УИХ-ын сонгуулийн маргаан  өнөө хүртэл үргэлжилж, өнгөрсөн хоёр жил засаглалын хямралд ард түмний амьдрал туйлдаж ирэв.Үүнийг  нутгийн иргэд Сүхбаатар аймгаас  4-5 удаа сонгогдож, тус ард түмнийг төрд төлөөлсөн УИХ-ын гишүүн Ч.Улаантай  холбон  тайлбарладаг. Тодруулбал, аймгийн ИТХ нь 33 суудалтай бөгөөд 2016 оны орон нутгийн сонгуульд  АН 17, МАН 16 суудал авсан. Гэсэн ч сонгуулийн луйвар булхайгаар МАН эрх мэдлийг авч, Засаг даргаар З.Энхтөрийг хууль бусаар томилуулсан. Үүнд Ч.Улаан гол үүргийг гүйцэтгэсэн. Ингэхдээ  аймгийн ИТХ-ын  тамгагүй албан  баланк  дээр  З.Энхтөрийг  батламжлуулах бичгийг авч, “ Сүхбаатар  аймаг нь тамгаа гээгдүүлсэн” гэсэн утгатай бичгийг өгч тамга тэмдэг хийлгэн баталгаажуулснаа   олны анхаарал сарнисан  баяр наадмын үеэр  тухайн үед Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбатад өргөн барьж батламжуулжээ. Ийнхүү сүхбаатарчууд хууль бус Засаг дарга З.Энхтөрийг хүлээн зөвшөөрөхгүй,  сонгуулийн луйвар булхайгаар  нэг талын үйл  ажиллагаа явуулж буй ИТХ- ын хурлыг үл  хүндэтгэснээс  ирц бүрдэхгүй, төсөв, үйл ажиллагааны чиглэлээ баталж чадахгүй өдий хүрсэн юм. Энэ байдлыг МАН-ын удирдлагууд, Засгийн газрын ХЭГ-ын дарга  нар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч газар дээр нь очоод ч шийдвэрлэж чадаагүй. Ч.Улааны хувьд  нэр дэвшиж гарсанаас хойш Сүхбаатарт үүссэн асуудлыг  үл тоож,  З.Энхтөрийг томилуулсандаа сэтгэл ханаад алга болсон. З.Энхтөр нь УИХ-ын сонгуулиар Сүхбаатар аймаг дахь сонгуулийн шатбыг нь удирдсан түүний баруун гар юм. Харин саяхан ИТХ –ын 20 гаруй төлөөлөгчийн  саналаар Засаг даргаа огцруулж,  одоогоос найман жилийн өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтыг  томилуулах саналыг өргөн бариад буй юм. Энэ тухай тойргоос сонгогдсон гишүүний хувьд Ч.Улаан Засгийн газрын ХЭГ-т албан бичиг хүргүүлжээ. Түүндээ “Хууль зөрчсөн З.Энхтөрийг огцруулж, Р.Эрдэнэцогтыг томилуулах орон нутгийн ши йдвэрт хүндэтгэлтэй хандана уу” гэжээ.  Өөрөө ч бас хууль зөрчин тамга хийлгэж, хууль бус Засаг дарга З.Энхтөрийг томилуулж байсан бол өдгөө суурин дээрээ хэдэнтээ эргэж, хоёр нүүр гаргасан байр суурийг  ийнхүү илэрхийлжээ.  Үүнийг нь нутгийн иргэд, сонгогчид “Хоёр нүүрт Ч.Улаан сүхбаатарчуудаар тоглож байна” хэмээн ярьж байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21