Ажиллах хугацаа нь талдаа орчихоод байхад аз жаргалтай болгоно гэж амласаар л сууна

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР 2017 оны есдүгээр сарын 29. НИТХ-аар Засаг дарга Су.Батболдын “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг батлав. Намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “базаж”, хэрэгжүүлэхээр боловсруулсан Су.Батболдын 2020 оныг хүртэлх ажлын төлөвлөгөө нь тэр юм. “Аз жаргалтай хот” хөтөлбөр их гоё. Зарим нэгээс нь дурдвал, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд “...Эмээлтэд “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”, Налайхад “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”,  Багануур дүүрэгт “Багануур үйлдвэрлэл, технологийн парк”, Багахангай дүүрэгт “Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулна. “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистикийн төв” байгуулна. “Монгол наадам цогцолбор”-т үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барина. “Улаанбаатар тусгай бүс” байгуулна. “Улаанбаатар брэнд” бий болгоно. “Шөнийн Улаанбаатар” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Хөшигийн хөндийд “Аэро сити” хот байгуулна. Туулын хурдны зам барих ажлыг эхлүүлнэ.”Нэг өрхөд нэг ажлын байр”, “Тогтмол орлого-тогтвортой амьдрал”, “Ухаалаг Улаанбаатар”, “Гудамж”, “Дугуйн зам” хөтөлбөр хэрэгжүүлнэ” гээд л амыг нь тосолмоор сайхан хөтөлбөр дэвшүүлсэн. Харин өнөөдөр тэрээр уншихад ч нүд чилэм энэ олон ажлын хэдийг нь эхлүүлж, хэдийнх нь шав суурийг тавьчихав. Гэтэл Су.Батболд даргын ажиллах хугацаа талдаа орчихлоо. Барьж, байгуулаад бужигнуулж эхэлдэггүй юм гэхэд зураг төслийг нь боловсруулсан нь хэд байгаа бол доо. Энэ асуултад Су.Батболд дарга юу гэж хариулах бол? Лав нийслэлийн иргэдийн хувьд “Аз жаргалтай хот” болгохоор хийнэ гэсэн энэ амлалтууд нь цонхны цаадах чихэр хэвээрээ л байгаад байгаа. Су.Батболд даргын ажил авснаасаа хойш хийсэн ажлуудыг бид мэднэ дээ. Хотын түгжрэлийг бууруулна гээд зарим уулзвараар баруун гар тийш эргэхийг хориглосон. Дүнд нь түгжрэл улам нэмэгдсэн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүртэл оролцож байж түүнийг нь болиулсан. Улаанбаатар шөнийн гэрэлт гудамжтай боллоо л гэсэн. Нээлт хийгээд л сүртэй гэгч нь гэрлийг нь асаасан. Гэтэл тэр нь олигтой гэрэлтэй гудамж болж чадаагүй. Дараахан нь Эрдэнэт хот хамаагүй бага төсвөөр хавьгүй илүү шөнийн гэрэлт гудамж тохижуулсан байгаа юм. Өөр яалаа даа. Нийслэлийн өвлийн утааг бол Су.Батболд даргатай яриад ч нэмэргүй байх. Хотын биш Засгийн газрын асуудал болсон. Цэвэрлэх байгууламжийг бас Засгийн газар л нэг тийш болгож магадгүй гэсэн горьдлого үнэрийг нь мэддэг иргэдэд бий. Бас хотын эргэн тойронд гараад байгаа малын гоц халдварт шүлхий өвчнийг дарчих болов уу гэж Су.Батболд даргад ихээхэн найдлага тавиад байгаа. Уг нь Хотын дарга ХААИС төгссөн болохоор иргэд ингэж итгээд байгаа хэрэг. Гэвч шүлхий нь хоёр жил хэвэндээ өнжлөө. Хотын төсвөөс хэдэн арван саяар нь энэ өвчнийг дарна гэж хөрөнгө зарсаар өнөөг хүрч байна. Шүлхий хэвээрээ, төсөв үрэгдсээр л байна гэсэн үг. Харин Су.Батболд даргыг ирснээс хойш “алга болсон” ажил бол их ээ. Хэдхэн сарын өмнөхийг хүртэл Э.Бат-Үүлийн үед явж байсан олон сайхан төсөл нам унтарсан. Гудамж төслийн хүрээнд өчнөөн төчнөөн уулзвар, зам барив. “Гандан хүрээ гудамж” гэж жищиг болохуйц аятайхан орчныг гэр хороололд бий болгосон. Дахин төлөвлөлт хийж, нийслэлийн нэлээд хэсгийн гэр хорооллыг байшин хороолол болгож чадсан. Өнөөдөр тэр бүгдийн аль нь ч үргэлжлэхгүй байгаа нь харамсалтай. Ядаж нэрийг нь өөрчлөөд цааш явуулбал хэтдээ хотын хөгжилд тустай байсан гэдгийг олон хүн ярьдаг. Үүнээс гадна Су.Батболдын Хотын дарга болоод ойр дотныхноо албан тушаалд томилсон, томилогдсон зарим албан тушаалтан нь тендерийн асуудалд нэр холбогдож эхэлсэн тухай мэдээлэл ч бас бий. Су.Батболд даргын ажил товчхондоо иймэрхүү л байна. Насаараа хууль тогтоож явсан болохоос ажил гүйцэтгэж яваагүй түүнд Хотын даргын ажил хүнд байж ч болох юм. Гэвч дахиад хэлэхэд, түүний ажиллах хугацаа нь талдаа орчихоод байхад аз жаргалтай  болгоно гэж амласаар л сууж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21