МАН үнэхээр ёс зүйтэй юм бол Д.Гантулгаас салах ёстой

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Эрх баригч МАН-ын нэр хүнд нийгэмд унасаар байна. Хамгийн наад зах нь тэд ёс зүйн зөрчил гаргасан гишүүнээ “баяртай” гэж хэлээд явуулчиж чадахгүй байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа.  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. 2018.01.22-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн.  Тогтоолыг танилцуулахаар гишүүнд 18 удаа хандсан  байдаг. Түүний өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүнд нэхэмжлэлийг илгээдэг. Гишүүн өөрөө, хуралтай, гадаадад томилолттой гэдэг шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээн авдаггүй” гэлээ. Мөн энэ асуудал нь эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн 31.2.6 зааснаар дуудагдсан сэжигтэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирэхээс татгалзсан бол баривчилна гэсний дагуу  АТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 22- нд баривчлах санал хүргүүлсэн байна.  Харин Баянзүрх дүүргийн шүүхээс баривчлах үндэслэлгүй гэж үзжээ.  Одоо УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хүчингийн хэргийг АТГ, цагдаагийн байгууллагатай  хамтран шалгаж байгаа юм. Бид хуулийн дор тэгш эрхтэй, ардчилсан нийгэмд амьдарч байна.   Хэрэв жирийн иргэн УИХ-ын гишүүн Д.Гантулга шиг хэрэгт сэжиглэгдэж байгаа бол аль хэдийнэ аавын хаалга татсан.   Хууль, хүчний байгууллагад хүндэтгэлгүй хандаж, 18 удаа “бултсан” бол бас л хүнд байдал орно.  Гэтэл Д.Гантулга юу ч болоогүй мэт, Төрийн ордонд хууль яриад сууж байна.  Төрийн суудлыг ингэтлээ шавар шалбаагтай хутгаж байна.  МАН  ч гишүүнээ хамгаалсаар байгаа.  Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ намын удирдлагадаа   хүргүүлсэн тухай мэдээлэл гарсан.  Энэ бол  үнэний ортой.  Д.Гантулгын ойрын эх сурвалж  “Гишүүнээсээ татгалзаж, жирийн иргэн болчихоод хэргийнхээ үнэн мөнийг олохоор болсон” гэж байв.  Харин МАН-ын удирдлагууд түүнийг “явуулах” дургүй байгаа бололтой. Энэ мэдээллийн дараа Д.Гантулга өргөдлөө өгөөгүй хэмээн мэдэгдсэн байдаг. Уг нь МАН үнэхээр ёс зүйтэй юм бол Д.Гантулгаасаа салах ёстой. Энэ бол ганц гишүүний асуудал биш. МАН, УИХ нэрээ  цэвэрлэж авах боломж юм. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1-д Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд ёс зүйн хэм хэмжээг баримтална гэжээ. Мөн бусдын нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, Төрийн ордон болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхимд биеэ зөв авч явж, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, ёс зүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх хэмээн заасан байдаг. Хар дээр цагаанаар бичсэн энэ дүрэм мөрдөгддөг л бол Д.Гантулга энэ их хурлыг орхих ёстой.  Тэр хууль дор төр биш, хууль дээр нам суусан гэдгийг баталж байна.  Түүний араас УИХ-ыг орхих ёс зүйгүй эрхмүүд ч бий. Харин эхлээд Д.Гантулга... Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21