“Итгэл үзүүлж байхад ёс бус юм хийсэнд нь маш их харамсч байна”

2018-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ “Сонгогчийн үг” булан энэ удаа Хэнтий аймгийн иргэд, сонгогчдын байр суурийг хүргэж байна. Хэнтийчүүд итгэл үзүүлж төрд илгээсэн залуу гишүүн  Д.Гантулгад ихээхэн бухимдаж байгаагаа илэрхийлж байна.   

Хэнтий аймгийн Батширээт сумын иргэн Г.Гэрэлмаа:  БИЕЭ ЗӨВ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТӨР БАРИНА ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ

-Залуу хүн, төрийн түшээ хүн, Хан Хэнтий нутгийн эрчүүдийн нэг Д.Гантулгыг  жигшүүртэй үйлдэл хийсэнд нь  сонгогчийн хувьд, эмэгтэй хүний хувьд, олон хүүхэд төрүүлж өсгөсөн “Алдарт эх”-ийн I,  II  одонтой ээж хүний хувьд би маш их харамсч, өмнөөс нь ичиж байна.  Шалгуулаасай, эцсийг нь хүртэл шалгуулж үнэн зөвийг тогтоогоосой гэж бодож байна. Биеэ зөв авч явж чадахгүй буруу юм хийсэн бол хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Ийм хүнд итгэл үзүүлж, төрд гаргаснаар сонгогчид бид өөрсдөө шившиг болно гэж яаж санах вэ, эвгүй санагдаж, ичиж, бухимдаж байна. Бид тэр хүнд итгээд төрд гаргасан, одоо эргээд нүүр хийх газаргүй боллоо.  Иймээс энэ асуудлыг нэг мөр болоосой, биеэ зөв авч явж чадахгүй хүн төр барина гэж юу байх вэ эргүүлж татах хэрэгтэй.

Хэнтий аймгийн иргэн Г.Эрдэнэчимэг: ХЭНТИЙЧҮҮД Д.ГАНТУЛГЫГ УУЧЛАХГҮЙ

-Нутаг орныхоо төлөө их юм хийх байх гэж итгээд төрд сонгосон. Ийм хүн байх юм гэж санасангүй. Өөрийн нэр хүндийг ч алдчихлаа, нутаг усныхаа нэр төрийг  ч унагаалаа. Залуу хүн ийм зан ааш гаргана гэдэг цааш төр барина гэдэг бүтэхгүй. Шүүх, хуулийн байгууллагаар үнэн мөнөө шалгуулж зөв, буруугаа шударгаар  тогтоолгоосой. Буруутай бол  уучлал гуйх хэрэгтэй. Тэр хүнийг нийгэм харж байна, буруу жишиг тогтох вий. Сонгогч бидний хувьд, ер нь манай нутгийнхан тэр хүнийг уучлал гуйлаа гээд уучлахгүй гэж ярьж байгаа. Итгэл үзүүлж байхад ёс бус юм хийсэнд нь  маш их харамсч  байна.

Хэнтий аймгийн иргэн Ж.Баярсайхан: БИД ӨӨР ХҮН СОНГОЖ ЧАДНА

-Хувь хүний талаар  ярих сонирхол алга. Гэхдээ Хэнтий аймгийн ард түмнийг төлөөлж төрд сонгогдсоныхоо хувьд ажил хийсэн бол зүгээр байх байсан юм. Гэтэл болчимгүй зангаасаа болж элдэв явдалд холбогдсон нь харамсалтай. Нэр сүр, цаашдын ажил амьдралд нь хар толбо суулаа. Хойчоо бодохгүй харалган үйлдэл хийсэн нь өөрийнх нь ирээдүйд л муу. Хэнтийчүүд бидний хувьд  хүн мундсан биш орных нь хүнийг олоод тавьчих чадал бий. Хүнийг муучлах юм алга, сайн гэж магтах ч юу байх вэ, бодит байдал ийм  байна.

Хэнтий аймгийн иргэн Д.Дуламсүрэн:  ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ

-Манай нутгийнхан, сонгогчид бид маш их гайхаж байгаа. Залуу хүнийг төрд гаргахаар  онгирч сагсуураад ийм явдал болов уу гэж хүртэл бодох юм. Тийм хэрэг хийсэн нь үнэн бол хариуцлагаа хүлээж, тэр эмэгтэйгээс ч, сонгогч биднээс, нутгийнхаа ард иргэдээс уучлал гуйх хэрэгтэй. Гол нь үнэн зөвийг нь тодруулах хэрэгтэй байна.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын иргэн Д.Ганболд: ЭРҮҮЛ ХҮНЭЭС ТИЙМ ҮЙЛДЭЛ ГАРАХГҮЙ

-Сонгосон төрийн түшээ маань шившигтэй үйлдэл хийсэн нь бидэнд маш ичгэвтэр байна. Хууль, шүүхийн байгууллага нь шийдэх байх. Дээр байгаа өндөр албан тушаалтан, хариуцлагатай, ёс зүйтэй байх хүн ийм байхаар дор байгаа залуус, хүүхдүүд яах вэ. Энэ бол Их хурлын гишүүн байтугай жирийн иргэн,  эрүүл хүний хийх үйлдэл биш. Сайхан нутгийнхаа ард түмний нэр, төрийг бодоход яана вэ.

Жаргалтхаан сумын иргэн Ш.Гэрэлмаа: ДАХИН СОНГУУЛЬ ХИЙХ НЬ ЗҮЙТЭЙ

-Залуу хүний хувьд  нутгийн хөгжил, иргэ­дийн амьдралыг дээшлүү­лэхэд идэвх, санаачил­гатай сайн ажиллах болов уу гэж сонгосон. Гэтэл эсрэгээрээ сонгогч бидний нүүрийг улайлгаж,  чихийг халууцууллаа.  Хариуцлагагүй түшээг эргүүлэн татаж, дахин сонгууль явуулах нь зүйтэй. Буруу, бусармаг үйлдлийг нь өөгшүүлж болохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21