АН-аас хөөгдөх дараагийн гишүүн хэн бэ?

2018-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Ардчилсан нам до­тоод­доо нэлээд бужиг­наантай байна. Үндэсний бодлогын хороо буюу ро­та­цийн сонгууль зо­хион байгуулж, намын нэр бүхий гишүүдээ гадуур­хаж эхэллээ.  Түүнээс  гадна   намын нэр хүндийг уна­гасан асуултын тэм­дэгтэй улстөрчдийг шууд  на­маа­саа хөөчихдөг бол­лоо. Сангийн сайд асан С.Баярцогттой  хол­боо­той  Швейцарийн дээд шүүхийн шийдвэрийн талаар  “Ройтерс” агент­лаг өнгөрсөн долоо хоногт мэ­дээлсэн. Тэгвэл энэ мэдээлэл олон нийтэд хүрсний дараа нэг их удалгүй АН-аас мэдээлэл хийж,  С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хассан шийдвэрээ танилцуулсан. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай  “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж үзлээ.  Тиймээс С.Баярцогтыг намаас хасах шийдвэр гаргасан” гэлээ.   Харин С.Баярцогт “Хуулийн байгууллагын эцсийн байдлаар шийдээгүй байхад АН ийм шийдвэр гаргасанд харамсч байна” гэсэн юм.  Харин АН энэ шийдвэрээ намаа цэвэрлэж эхэллээ гэх мэтээр их гоёор нэрлээд байгаа. Тэгвэл С.Баярцогтын араас хэн АН-аас хөөгдөх бол. Уул уурхайн томоохон гэрээнүүдтэй нэр холбогдон, хуулийн байгууллагаар шалгагдаж буй гишүүдээ  хөөж байгаа юм бол С.Баярцогтын араас Ч.Сайханбилэг хөөгдөх магадлалтай байна.  Ч.Сайханбилэг АН-ыг эрх барьж байх хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Түүнийг АТГ-аас Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар мөрдөн шалгаж байгаа юм. Мөн Ерөнхий сайд байхдаа Тавантолгой цахилгаан станцын ажлыг гацаасан, Өмнөд бүсийн эрчим хүчний тухай гэрээг хууль бусаар өөрчилж, УИХ-д танилцуулаагүй гэж нэр бүхий гишүүд үзэж, байр сууриа илэрхийлсэн байдаг.  Тэгэхээр АН-аас хөөгдөх дараагийн гишүүн Ч.Сайханбилэг байж магадгүй. Харин түүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр “явах” магадлалтай байна. Түүнийг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэг­дүүлсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа юм.  Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон “888” зэрэг төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн ч зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Ийнхүү хэрэг зөрчил асуудалд холбогдсон гишүүдээ хөөж, нэрээ цэвэрлэж буй АН-аас “явах” хүмүүсийн нэлээд урт жагсаалт гарч ирж болзошгүй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21