Ерөнхийлөгч Говь-Алтай, Баянхонгорын иргэдтэй уулзлаа

2018-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ   ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР СҮҮЛ МУШГИЖ, ХОМОРГОЛОН ХАЛАГДСАН АЖИЛГҮЙЧҮҮД БУХИМДАВ   Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийх уул­залт Говь-Алтай аймагт үргэлжлэв. Говь-Алтайчууд тулгамдсан асуудлаа ярилцан, санал бодлоо солилцлоо. Тэдний хувьд тэтгэвэр, ажилгүйдэл, шүүх засаг­лал, нутгийн удирдлагууддаа сэтгэл дундуур байгаагаа Ерөнхийлөгчид дуулгалаа. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгө, тэтгэврийн насыг нэмэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх болсон тухай тэдэнд хэлсэн юм. Есөнбулаг сумын Жинст багийн иргэн Хишигмаа “Хүннү голд” компани ард иргэдтэй маргалдан засаг захиргаа, хууль хяналтын байгууллагаар түрүү барин нутгийг минь сүйтгэж байна. Ард түмэн хүчгүйдэж байгаа нь харамсалтай гэв. Түүнчлэн төрийн албаны зөвлөл дүрэм журмын дагуу ажилладаггүй. Мэргэшсэн төрийн албан хаагч үгүй болсон. Төрийн алба намын харъяалалтай байгаа нь аймгийн хөгжилд саад болж байна. Төрийн албаны салбар зөвлөлийг онцгой анхаараач, хэнээс ч хамаарахгүй статустай болох хэрэгтэйг сануулав. Говь-Алтайчууд улсын хэмжээнд өрсөлдөх чадвараараа сүүл мушгисан нь ичгэвтэр гэдгийг нутгийн удирдлагууд эрүүлээр ойлгох ёстой хэмээн аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нартаа анхаарууллаа. Ингэхдээ уулзах боломж олдохгүй болохоор Ерөнхийлөгчийн буянаар үг хэлж байгаа шүү гэдгээ ч онцлов. Говь-Алтай аймагт  төрийн албан хаагчийг хоморголон халдаг. Захиргааны хэргийн  шүүхээр явуулж цаг хожих арга хэрэглэж байгааг нутгийн иргэд шүүмжиллээ. Шүүхийн шийдвэрийг орон нутгийн эрх бүхий улсууд биелүүлэхээ больсон. Үүнээс болж орон нутаг эзгүйрч байгаа талаар санал бодлоо хэлсэн  40 гаруй хүн онцолсон юм. Есөнбулаг сумын ахмад настан Банди: -“Тэтгэврийн нэмэгдэл гэж 2-3 жилд 20 мянган төгрөг нэмж ахмадуудыг битгий доромжил. Нэмж байгаа юм бол олигтойхон нэм. 35 наснаас доош царайлаг, өндөр хүн ажилд авна гэж байна. Үүнийгээ болиоч ээ, төр буруу ажиллаж байна. Гэтэл тэтгэврийн насыг нэмэх тухай ярьж байх. Ажилд орох шалгуур нь дээрхтэй ижил байгаа нөхцөлд дунд эргэм насныхны ажилгүйдэл газар авна шүү. Энэ нь ядуурал, ажилгүйдлийг өсгөх болно. Тиймээс үүнийг таслан зогсоож төрийн зүгээс дорвитой алхам хийж, ард түмнээ элгээр нь хэвтүүлэх шийдвэр гаргахаа болиорой” хэмээн хатуухан санууллаа. Манай улс уул уурхай дагасан хөгжлөөр хол явахгүй гэдгээ харсан. Тэгэхээр мал аж ахуйгаа түшиглэн хөгжих суурийг тавих ажлыг хийх хэрэгтэй гэцгээв. Есөнбулаг сумын иргэн Золжаргал “Үндэсний баялаг бол мал. Нүүрс, зэс, алт биш. Тавантолгой бол бүр биш гэдгийг мэдэх учиртай. Малын эрүүл мэндийн хууль, генетик нөөцийн хууль батлагдсан. Үүнийгээ түшиглэн “Эрүүл мал, эрүүл хүн, эрүүл хүнс” үндэсний хөтөлбөр санаачлан ажил хэрэг болгохыг Ерөнхийлөгчөөс хүсье. Гурван сая хүнд энэ бүхэнд хамаатай байдаг тулгамдсан асуудал шүү” хэмээн олон асуудлын талаар ярьж байлаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн сур­гал­тын менежер Х.Давааням: -Сургуулийн захирал Гансүхийг намын шахаагаар томилсон. Тэр нь мэргэжлийн олон багшийг ажлаас нь халж, оронд нь мэргэжлийн бус хүмүүсийг авсан. Би ажлаас хууль бусаар халагдаад эргээд ажилдаа орсон. Энэ бол боловсролын салбарын гажуудал шүү. Халаа, сэлгээ хэрээс хэтэрлээ. Аймгийн ИТХ-ын дарга Ганзориг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төдийгүй олон төрийн байгууллагаар тоглож байна. 60 тэрбумд Говь-Алтай аймгийн оролцоо байсан шүү. Ганзориг, Раднаасэдийг дагаж явсан хүмүүс Говь-Алтай аймгийн дарга нар болсон. Мэргэжил, боловсролгүй, худлаа хэлж, хулгай хийдэг хүнээр удирдуулахыг хүсэхгүй байна. Гансүх захирал төрийн өмчийг хулгайлж байна. Төсвийн мөнгөнөөс завшиж түү­ний­гээ хуурамч барим­таар тахалдаг” гэв. Ийнхүү Говь-Алтай­чууд бухимдалтай бас ууртай байгаагаа Ерөн­хийлөгчийн дуулгалаа.   ЦАГААН ЦАХИРЫН УУРХАЙГААС ЦИАНИТ НАТРИ АЛДАГДЖЭЭ Эв нэгдэл алдагдаад удаж байгаа гэдгийг Баянхонгорчууд Ерөн­хийлөгчид анхааруулав. Гэхдээ эв нэгдлийг улс төрийн намууд алдагдуулж байгааг онцолсон юм. Өмнөх аймгуудын нэгэн адил халаа, сэлгээ, ажилгүйдэл, ядуурал ч энэ аймгийг тойрохгүй байгаа аж. Баянхонгор аймгийн иргэн Батнасан: -Монгол Улсын тусгаар тогтнол олон хэлбэрээр алдагдаж байна. Монгол хэл алдагдаж байна. Хэл уствал тусгаар тогтнол алдагдана. Монгол хэлэнд байгаа гадаад үгийг цэвэрлэх аяныг албан ёсоор өрнүүлж өгөхийг хүсье” гэв. Мөн намчирхал хэрээс хэтэрсний нэг жишээ нь дөнгөж иргэний үнэмлэх авч байгаа хүүхдүүд намд элсэж байгаагаас харж болох. Тэд сургууль, ажилд орох томилолт мэтээр ойлгож байгаад харамсч буйгаа хэлж байлаа. Тэгэхээр намд элсэхэд насны доод хязгаарыг тогтоож өгөх асуудлыг авч үзэхийг хүсэв. Түүнчлэн Луус багийн ахмад настан Д.Дорж “Бүх нийтээрээ хүүхэлдэйн болон солонгос кино үзэх юм. Ном огт уншихгүй, өөрийгөө боловсруулахгүй байна. Энэ нь биднийг сул дорой байлгах аюул гэдгийг залууст ойлгуулах хэрэгтэй. Бүх хүн ядуу байгаа тухайгаа ярьж халаглах юм. Ер нь ядуу хүн гэж байхгүй, залхуу хүн гэж бий шүү” хэмээн сургалаа. Баянхонгорчууд төр, засгийнхаа бодлогод итгэж чадахгүй болсноо учирлав. Татвар, шатахууны үнэ өслөө гээд мэдээлэл гарах. Түүний дараагаар буулгалаа, болилоо гэх. Харамсалтай нь мэдээлэл гарахтай зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Гэхдээ шатахууны үнэ буурчихлаа гээд дагаж буудаггүй гэмтэй. Энэ нь ард түмний амьдралд хүнд ачаа болж байна. Тиймээс төр, засагтаа итгэж чадахгүй болсон гэдгээ хэллээ. Баянхонгорын залуус аймгаа хөгжүүлье гэвэл үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэйг онцлов. Нэг үеэ бодвол дэд бүтэц сайн болсон. Тиймээс эдийн засгийн чөлөөт бүс болгохын тулд идэвх санаачилгатай ажиллахыг уриалав. Мэдээж чөлөөт бүсээ хөл хөдөлгөөнтэй, бараа эргэлт сайн байлгахын тулд татварын хөнгөлөлт үзүүлэх, урт хугацааны бага хүүтэй зээл олгох боломжийг бүрдүүлж аж ахуйн нэгж, бизнесийнхнээ дэм­жихийг зөвлөж байсан. Түүнчлэн тус аймагт орших Цагаан цахирын уурхай тусгай зөвшөөрөлтэй гэдэг ч хариуцлагагүй уул уурхайн тод жишээ гэдгийг хэлэв. Тус уурхайгаас цианит натри алдагдан олон хүн эрүүл мэндээрээ хохирч байгаа ч компани огт тоохгүй байгаа гэв. Аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч Б.Лхамсүрэн “Гурван хүн Цагаан цахирын уурхайд цианит натрид хордсон гэдгийг батлав. Тэрээр “Манай аймгийн эмнэлэгт томографын аппарат ирэх сураг гараад дөрвөн жил болж байна. Хэдийд ирэхийг нь тодорхой болгож өгөөч” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

1 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

11 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

14 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

15 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

5 цаг 56 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

6 цаг 1 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

22 цаг 39 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

22 цаг 45 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

23 цаг 26 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Өчигдөр 06 цаг 10 мин