Ш.Батхүүг таньдаг хүн үлдэх нь үү?

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан асуудалд олон хүний нэр дуулдаж байгаа. Явсаар ганц буруутнаар нь “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү тунаж үлдэж байх шиг байна. Харин хамт нэр нь яригдаж байсан эрхмүүд Ш.Батхүүг огт танихгүй гэх нь холгүй үгсийг унагах болов. Ш.Батхүү одоогоос таван жилийн өмнө Ерөнхий сайд асан С.Баярын талаар хэвлэлд “...Би С.Баяр даргатай найз уу, найз. Манай байрны л ах” гэж ярьж байсан юм. Харин С.Баяр өчигдөр /2018.3.19./ www.itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “...Хэрэгт орсных нь дараа хүн муулаад унавал дэндүү хуншгүй юм болно. Тэр хүн сайн муу, хэрэгт орсон, ороогүйгээс үл хамааран бодит үнэнийг л ярих ёстой.  Найз мөн үү, биш үү гэдэг ч энд хамаагүй. Бага залуугаасаа үерхсэн миний хэдэн найз бий. Тэдний дунд бол Батхүү байхгүй. Нэгд, насны ялгаа байна. Хоёрт, хожим хойно танилцсан. Гуравт, анд найз гэдэг бол ажил албанаас алс, огт өөр эрэмбийн асуудал” гэж байв. Тухайн үед ТӨХ-ны дарга байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын талаар Ш.Батхүү  мөн л таван жилийн өмнө “...Хамгийн анхны 20 сая ам.долларын зээл авахад бол үнэхээр манайд “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргаж өгсөн. Баталгааг зүгээр нэг нөхөрт гаргаад өгчихгүй шүү дээ. Энэ хүн цаанаа хөрөнгөтэй, бизнестэй, орлоготой гэж л гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгээд дээр нь Оросын тал, Монголын талынх нь аль алины зөвшөөрөл байгаа. Ер нь бол дараа дараагийн зээлүүдийг бид өөрсдөө, би хувийнхаа баталгааг тавьж байгаад авсан. Энэ дээр “Стандарт” банкныхан барууныхан болсон хойно зүгээр л амьдралд байхгүй юм шаардаад байсан. Бүх юмыг чинь барьцаалчихлаа. Дээр нь “Эрдэнэт”-ийн баталгаа авчирч өгөө гээд. Тэрийг нь янзлаад өгчихсөн тал бий” гэж байлаа. Д.Сугар 2018 оны хоёрдугаар сарын 21-нд Өдрийн сонинд “...Тэр хүнийг таних танихгүйн асуудал тийм чухал юм уу. Нүгэл буяны талаар жаахан ч гэсэн юм ойлгодог бол хичнээн хүн чирэгдүүлж байгаагаа, улс орноо яаж хохироож байгаагаа тэр хүн бодмоор л юм. Уул нь өөрөө анхнаасаа л хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн юм. Өөрийнх нь гарын үсэгтэй тодорхойлолт энэ байна. (Батхүүгийн гарын үсэг бүхий бичгийг үзүүлэв) Энэ бичигнээс зарим асуултын тань хариулт харагдаж байгаа биз дээ” гэж Ш.Батхүүг хэлсэн. Түүнчлэн Ш.Батхүү “Алтжин” группийн захирал Г.Алтангийн тухайд “...Г.Алтан захирлын хувьд эрсдэлтэй алхам хийж, энэ төсөл рүү орчихоод байгаа нь үнэн. ...Г.Алтан захирлын энэ ажлыг манай банкууд ойлгож, хамтарч ажиллаж чадвал бас бүтэхгүй юм биш. ...Хүмүүс итгэхгүй, Ш.Батхүү Г.Алтангийнхаа юмыг зугатаалгаж өөрийнхөө нэр дээр болголоо гээд л янз бүрийн юм ярьж байсан. Хүмүүс өөр өөрийнхөө хэмжээгээр л сэтгэж байгаа нь тэр. Асуудлыг яагаад тэгж ярьж байгааг нь би ойлгож байна. Миний хувьд нэгдүгээрт, би харамч хүн биш. Хоёрдугаарт, өмнө тусалж байсан хүмүүст өгөөмөр байж чадна гэдгээ мэднэ” гэж байв. Харин Г.Алтан өчигдөр “Өдрийн сонин”-д “...Би энэ талаар юу ч мэдэхгүй. Энэ сүлжээнд ямар ч хамаагүй. “Жаст” группт би хэзээ ч хувь эзэмшиж байгаагүй! Тэр компани хэнээс ямар зээл авч байсан, ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.Батхүү Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо?” гэж ярьжээ. Энэ мэтчилэнгээр бүгд л Ш.Батхүүгээс ямар нэг байдлаар “зай”-гаа аваад эхэлж байгаа нь анзаарагдаж байгаа юм. Эцэстээ Ш.Батхүүг таньдаг хүн үлдэх эсэх нь ч эргэлзээтэй болж байна гэсэн үг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21