“Дүнжингарав”-ын үеэр М.Энхболд хаана байсан нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР “Дүнжингарав-2018” хурдан морины уралдаан энэ сарын 18-нд тун чиг баартай, барцадтай болж өнгөрлөө. Арав гаруй хүүхэл бэртэж, нэг хүүхэд хүнд гэмтсэн байна. Уяачид түнжин хагарч, бие биеэ согтуу, солиотой, эрх мэдлээрээ далайлгалаа гэцгээж хэрэлдэв. Мөн харанхуйд болсон уралдааны үеэр хүн малгүй хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнав. Ер нь бол хүний амь эрсдэлгүй өнгөрсөн нь л зол болжээ. Засгийн газрын зөв­шөө­рөлгүй энэ урал­даа­ныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхий сайдын зөвлөх, сайд асан П.Сэргэлэн нар зохион байгуулж, Ш.Лхам­сүрэн нь “...Соёолон мордоорой” гэж команд өгч байгаа бичлэг нь цахим сүлжээгээр цацагдав. Явж явж энэ уралдаан уяачид даварч, улсын хууль гууль болсныг л харууллаа. Монгол даяар энэ явдлыг эсэргүүцлээ. Буруутныг олж шийтгэ­хээр Засгийн газар ажиллаад эхэллээ. Энэ сацуу ММСУХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай, УИХ-ын дарга М.Энх­болд цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийв. Тэрээр “...Ми­ний бие гадаадад томи­лол­тоор ажиллаж бай­сан, “Дүнжингарав” урал­дааныг зохион байгуу­лахад оролцоогүй ч гэсэн Олон нийтийг бухим­дуулж, оройтож морь мордуулсан, хүүхдийн эрх ашгийг зөрчин, эрүүл мэндэд нь хохирол учруулсанд уралдаан зо­хион байгуулсан комис­сын нэрийн өмнөөс нийт иргэдээсээ хүлцэл өчиж байна. Цаашид дүрэм жур­мын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах, хариуц­лага алдсан нөхдүүдэд хариуцлага тооцох асуудлыг холбооны Тэргүүлэгчид, ММСУХ-ны Их хурлын хүрээнд нухацтай авч хэлэлцэх болно” гэв. Утга нь, УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөн­хийлөгч М.Энхболд “Дүнжингарав-2018” урал­даан болдог өдөр Мон­голд байгаагүй, га­даг­шаа ниссэн байсан гэжээ. Түүний мэдэгдлийг уншихул, эзгүйд нь дэд сайд Ш.Лхамсүрэн, Ерөнхий сайдын зөв­лөх П.Сэргэлэн хоёр л “Дүнжингарав” урал­даа­ныг “түнжин хага­рав” болгож орхисон бололтой юм. Харанхуй шөнө морь уралдуулж, унаач хүүхдүүдийн амиар наадах шахсан тэр үйл явдлын үеэр үнэндээ М.Энхболд дарга үзэгдээгүй гэж байна. Гэхдээ тэрээр Монголдоо байсан тухай зарим хэвлэлд бичжээ. Эндээс, УИХ-ын дарга М.Энхболд “Дүн­жингарав-2018” уралдаан болдог өдөр хаана байсан юм бол оо гэсэн асуулт гараад ирэв. Ийм асуулт төрсөн нь учиртай. М.Энхболд бол УИХ-ын даргын хувиар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр гишүүн нь байдаг юм. Ердөө энэ гурван ал­бан тушаалтан багт­даг улсын тусгаар тогт­нол, аюулгүй байдлын амин сүнсийг атгаж суудаг хүмүүс гэсэн үг. Тэр утгаараа Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн гишүүн М.Энхболдын хаа­гуур явж, хэнтэй уулзаж, юу хийж яваа нь  М.Энх­болдын бус Монгол Ул­сын мэдэх хэрэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл,  М.Энхболд гэдэг хүн улсын чухал алба хашиж, төрийн тус­гай хамгаалалтад Их тэн­гэрийн аманд амьдард­гийн хувьд жирийн иргэн бидний адилаар дуртай үедээ онгоцонд суугаад хаашаа ч хамаагүй нисчихэж болдоггүй. Хашиж байгаа албан тушаалынх нь эрх зүйн байдал энэ мэт “эрх чөлөө”-г нь хориглодог юм. Хэрвээ хилийн дээс алхахаар бол хэд хоногийн өмнө мэдээлэгдэж, хэвлэлийнхнийг дагуу­лаад сүйд болоод гарч өгдгийг та бид мэднэ. Тийм болохоор ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөн­хийлөгч М.Энхболдын “Дүнжингарав-2018” урал­даан болдог өдөр гадаадад байсан гэдэгт эргэлзэх хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс УИХ-ын Хэв­лэл мэдээллийн алба­наас “...УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 18 буюу “Дүнжин­гарав-2018” хурдан мори­ны уралдаан болдог өдөр гадаадад ажиллаж байсан гэсэн. Аль улс руу хэдийд нисээд, хэ­зээ ирсэн бэ “ гэдгийг тодруулахад “...2018 оны гуравдугаар сарын 16-19-нд БНТУ-д ажиллаад ирсэн” гэсэн хариултыг өгөв. Энэ хариулт улам эр­гэл­зээтэй болоод ирэв. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд  2018 оны гуравдугаар сарын 9-12-нд БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга Ис­маил Кахраманы урил­гаар тус улсад албан ёсны айлчлал хийж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоанд бараалхаж, Үндэсний Их Хурлын дарга Ис­маил Кахрамантай, бас Истанбул хотод тус ул­сын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзаад ирсэн. УИХ-ын даргын айлчлалын мэдээлэл цаг ту­хай бүрдээ УИХ-ын ал­бан ёсны www.parliament.mn сайтад нийтлэгдэж байсан юм. Энэ бүхний эцэст хэлэ­хэд, ММСУХ-ны ерөн­хийлөгч М.Энхболд “Дүн­жингарав-2018” хур­дан морины уралдааны үеэр Монголд байсан уу, үгүй юу гэдэг ард тү­мэнд амин чухал хамаа­тай эд биш. Харин Мон­гол Улсын ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга М.Энхболд тэр өдөр хаа­гуур, юу хийж явсан нь Монголын төрийн хараа хя­нал­тын дор байх ёстой юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

2 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

13 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

15 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

16 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

5 цаг 58 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

6 цаг 3 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

22 цаг 41 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

22 цаг 47 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

23 цаг 27 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Өчигдөр 06 цаг 10 мин