Оюутолгойн гэрээг цуцалж, ард түмэнд ашиг хүртээхийг шаардав

2018-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтран “Рио-Тинто” корпорацитай хийсэн Оюутолгойн гэрээг цуцалж, дахин сайжруулах  асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад тулган шаардах бичиг хүргүүллээ. Тулган шаардах бичигт “МАНАН-ын хамтарсан Засгийн газар болон“Рио Тинто”компанийн хоо­ронд 2009 онд бай­гуул­­сан Оюу толгойн гарын үсэг зурсан ал­бан тушаалтны нэг С.Баярцогтын оффшор дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн, энэ нь “Рио Тинто” компани Оюу толгойн гэрээ байгуулахтай холбоотой байж бол­зош­гүй хэмээн үзэж Швейцарийн Проку­рорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар “Ройтерс агентлаг” мэдээл­лээ. Энэхүү ноц­той мэдээлэл нь Мон­гол Улсыг нөм­рөөд байгаа гадаад, дотоо­дын олигархиудын орол­цоо­той буй болсон авлигын аварга том мөсөн уу­лын орой дөнгөж цухуйж байгаагийн илэрхийлэл мөн бөгөөд монголчуудын зүй ёсны жигшил зэвүүцлийг төрүүлж байна.  Тий­мээс Ерөнхийлөгч, Үн­дэс­ний Аюулгүй Байд­лын Зөвлөлийн Тэр­гүүн Х.Баттулгад “Оюу толгойн гэрээг  байгуулахад ҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган Үндсэн хуулийн зурга­дугаар зүйлийн 6.1. дэх заалтын дагуу баялгийн эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэх.  УИХ-ын дарга М. Энхболд болон УИХ-ын гишүүдэд  Улсын Их Хурлаар Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон  Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлан Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус тус шаардаж байна” гэжээ. МАХН, МНН, ИЗНН, МҮАН -ын удирдлагуудын Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.   МАХН-ын дарга Н.Энхбаяр: МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ БООСОН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ -Оюутолгой бол Монголын баялаг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа баялаг. Энэ баялгийг гадаадыхан олсон гэж ярьдаг нь худал. Монголын ард түмэн Оюутолгой гээд нэрлэчихсэн байна гэдэг чинь тэнд баялаг байна гэдгийг ард түмэн мэдэж байсан.  Олборлохын тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон нь үнэн. Гэхдээ бид өөрийнхөө хувийг авахдаа ядаж үнэгүй авах ёстой. Гэтэл өөрийнхөө баялгийг өөр хүнд ашиглуулахдаа зээл тавьсан. Монголд хэн эзэн байгаа юм бэ. Монгол хүн юм уу, Засгийн газар юм уу эсвэл гадаадын хувийн компани уу. Зээл тавьж авсан болохоор Монголын Засгийн газрын зээл нэмэгдсэн. Түүнийг тухайн үеийн  Засгийн газрын тэргүүн төлөхгүй Монголын ард түмэн төлнө. Оюутолгойн ордыг олборлож байгаатай холбогдуулж орж ирж байгаа мөнгө Монголд ордоггүй, Монголд байдаггүй. Өөр орны банк санхүүгийн байгууллагаар дамждаг. Ажлын байр олноор бий болсон гэж ярьж байна. Тэнд хэн ажиллаж байгаа юм. Хамгийн өндөр цалинтай инженерүүд нь дандаа гадаадууд, монголчууд цөөхөн. Хамгийн бага цалинтай цэвэрлэгч, үйлчлэгч, манаач гэх мэт ажлыг хийж байгаа. Монголчууд өнөөдөр ядуу амьдарч байгаагийн гол шалтгаан болсон энэ утгагүй гэрээг хурдан цуцлах хэрэгтэй. Баялгийг ард түмэнд буцааж өгөх ёстой. Хуульдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн. Тиймээс ард түмэндээ буцааж өгье. Би Ерөнхийлөгч байхдаа Аюулгүй байдлын зөвлөлийн болон бусад хурал дээр нэг л байр суурь илэрхийлж байсан. Монголын тал 54 хувиас доошгүйг авна. 51 хувиас доош бол авахгүй. Зүгээр авна ямар нэгэн зээл тавихгүй энэ бол манай баялаг учраас гэсэн байр суурьтай байсан.  Мөн энэ баялаг тодорхой цаг хугацааны дараа “Эрдэнэт” Монголын 51,  Оросын 49 хувь болж өөрчлөгдсөнтэй адилхан байх боломжийг харах ёстой.  Бид бас тодорхой хугацааны дараа чадвартай болно.  Мэдлэгтэй боловсролтой болно. Тэр үед 100 хувь өөрийнхөө баялаг болгож болно гэсэн үг. Энэ байр суурийг илэрхийлж байсан. Харамсалтай нь намайг 2009 оны сонгуулиар луйвардаж унагаагаад түүний дараа энэ гэрээг байгуулсан. Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нууцалдаг нь буруу. Хэн ямар байр суурь ярьж байсан бэ гэдгийг харуулж ард түмэн хэний эрх ашгийн төлөө энэ хүн зүтгэж байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Аливаа нууц юмны цаана хуйвалдаан, авлига байдаг учраас Х.Баттулга Ерөнхийлөгч бидний тавьсан шаардлагыг хүндэтгэн үзэж, Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нээлттэй болгож өгнө гэж найдаж байна.  УИХ-ын дарга М.Энхболд  өөрөө санаачилж энэ гэрээг ашигтай байдлаар өөрчилж чадвал ард түмний өмнө алдаагаа засах боломж нь энэ байна. Өнөөдрийн Их хурал шиг хамгийн ад­гийн байгууллага Мон­голд байхгүй. Тэгвэл  УИХ нэр төрөө сэргээх хамгийн сайхан боломж гарч ирж байна.  Бид тулган шаардаж байгаа гэсэн хатуу үгтэй боловч үнэн дээрээ УИХ-д болол­цоог олгож байгаа юм. Оюутолгойн гэрээг 2009 оноос хойш 27 жи­лийн дараа ногдол ашгийг ард түмэн авна гэсэн.  Ийм гэрээ дэл­хийд байдаггүй. Цэвэр Монголын эрх ашгийг боосон гэрээ. Хөрөнгө оруулж байгаа нэрээр Монголын өрийг нэмж байгаа. Ногдол ашиг авахгүй ард түмэн эргээд Оюутолгойн өрийг төлөх гэж байгаа юм. Тиймээс нэн даруй шинэчлэх хэрэгтэй. Монголын ард түмэн үүнийг хүсч байна.   Ногоон намын дарга О.Бум-Ялагч: ЯМАР Ч УЛС ГАДНЫ КОМПАНИАР ГАЗРАА УХУУЛДАГГҮЙ -Манай нам 2004 оноос эхлэн энэ гэрээг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсэн. Д.Сүхбаатарын талбай дээр  45 хоног жагсч  байлаа.  Монголын байгалийн баялгийг гадныханд олборлуулах, ашиглуулах, хайлгах ийм хууль эрх зүйн орчин бүрдсэнийг эсэргүүцэж байсан. Ямар ч улс гадны компаниар баялгаа ухуулдаггүй. Та гэртээ ороод гэрийнхээ авдрыг гадны хүнээр ухуулдаггүй биз дээ. Энэ чинь тогтсон жишээ. Зөвхөн Монгол Улсад ийм жишиг байдаг. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болоод ард түмний эрх ашиг хөндөгдөж байна. Монгол улсыг хувааж идэж байгаа гэдэг нь батлагдаж байна. Оюутолгойн гэрээг анх хийж байхад нөөцийг нь 400  миллиард ам.доллар гэж ярьж байсан.  Харин өнөөдөр 600 миллиард ам.доллар гэдгийг олон улсын байгууллага тогтоочихоод байна.  Таны 600 миллиард долларыг 400 гэж хэлж аваад байгаа нь  луйварын хэлбэр мөн үү. Мөн шүү дээ. 34 хувиа ч мөн адил  үнэгүй өгсөн. НҮБ-д нэгдсэн 200 гаруй улс орон гадны компани аливаа нэг улсад хөрөнгө оруулалт хийвэл  49  хувиас илүү хөрөнгө оруулж болохгүй гэж тогтчихоод байхад Монгол Улс яагаад 66 хувийг өгч байдаг юм.  Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д заасныг та бүхэн хараарай. Ард иргэд хууль эрх зүйн орчноо сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байна.  Анх Оюутолгойн гэрээг хийхэд усны нөөц нь тогтоогдоогүй байдаг. Тэгээд Оюутолгойн зүгээс бид газрын гүнээс олборлосон усаа дахин  боловсруулж ашиглана гэсэн.  Тэгвэл байгаль орчны үнэлгээгээр усны нөөц хангалтгүй гэж гарсан. Тэгсээр байтал хууль  зөрчин үйл ажиллагаа явуулж байна.   МҮАН-ын дэд дарга Д.Батбаяр: МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ХОХИРООСОН - Оюутолгойн гэрээг байгуулах үед манай нам эх баригчдад удаа дараа шаардлага хүргүүлж байсан.. 2.8 тэрбум ам.долларт багтааж Оюутолгойн  үйлдвэрийг босгоно гэж байсан. Харин гэнэт 2.8 тэрбум нь 4.6 тэрбум ам.доллар болж хувирсан. Сүүлдээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан тэрбум ам.доллар болгосон.  Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа.  Бизнес бол хоёр талдаа ашигтай байж л бизнес нэрээ олдог. Энэ гэрээ Монгол Улсын эрх аш­гийг ноцтой хохироосон.   ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: МАНАЙ ГАДААД ӨР 27 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БАЙНА -Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьд­гаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн бая­лаг­таа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгой юм. Энэ хө­рөнгө оруулалтын гэрээг байгуулсан тухайн үед МАНАН гэдэг бүлэглэл бас мэндэлсэн.  Оюутолгойн гэрээтэй шууд холбогдон яригдаж байгаа. Тийм учраас энэ гэрээ ямар их хор уршигтай вэ. Монголын ард түмний сайн сайхныг барсан гэрээ болсон гэдэг нь харагдаж байна.  Өнөөдрийн байдлаар манай гадаад өр 27 орчим тэрбум ам.доллар байна. Социализмын үед байсан өрнөөс гурав дахин өр тавигдсан байна.  Үүнийг эрх баригчид төлөхгүй. Монголын ард түмний  нуруун дээр ирж байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээг яаралтай цуцалж, ард түмэнд ашигтай байдлаар хийх хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21