“Аудитын чанарт илүү анхаарч ажиллана”

2018-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
А.ЦЭРЭНДОРЖ Манай орон 1996 оноос хойш Олон улсын Интосаи аудитын дэд байгууллагын 196 гишүүн орны нэгээр элссэн байдаг. Төрийн аудитын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болох гэж байна.   Зөвлөгөөний  удиртгал болсон сургалт өчигдөр эхэллээ. Сургалтад Монгол улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Ерөнхий аудиторын орлогч нар , ҮАГ-ын хэлтэс, албадын дарга нар, аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын удирдлага гээд 40 гаруй хүн оролцов. Удирдах ажилтны зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд Төрийн аудитын байгууллагын 2017 оны ажлын үр дүнг хэлэлцэж 2018 оны зорилго, зорилтыг тодорхойлох юм байна. Мөн удирдах ажилтнуудын саналыг авч удирдлагын арга барил байгууллагын соёлтой холбоотой асуудлуудыг ярилцаж үр дүнтэй чанартай ажиллах зорилтыг дэвшүүлж ажиллах юм байна.  Өнгөрсөн жилийг сахилга хариуцлага дээшлүүлэх жил болгон зарлаж улсын хэмжээнд аян зохион байгуулж ажиллажээ. Энэ үеэр Үндэсний аудитын газрын Стратеги, удирдлагын газрын дарга Д.Энхболд “Энэ жил аудитын чанарын үр өгөөж дээр илүү их анхаарсан жил байя гэсэн зорилт тавьж байгаа. Тийм учраас тэр чиглэлийн сургалтыг түлхүү оруулсан. Удирдлагын академи болон АТГ-тай хамтарсан сургалт зохион байгуулж байна. Мөн манай төрөлжсөн аудитын газар холбогдох аудитын үйл ажиллагаатай холбоотой анхаарах асуудлаар сургалт зохион байгуулсан. Төрийн ордонд үргэлжлэх хурал дээр үйл ажиллагааны чанар үр өгөөжийг дээшлүүлэх асуудлаар  зөвлөлдөх, хэлэлцүүлэг болно. Өмнөх жилээсээ илүү ахисан төвшинд очих зорилготой байгаа.  Мөн дүрэм журмаа сайжруулахаар болсон. Аудитын чанарыг сайжруулахын тулд иргэдийн оролцоог сайжруулах, энэтэй холбоотойгоор хэд хэдэн ажлуудыг зохион байгуулсан. Манай www.audit.mn цахим хуудас дээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг оруулаад сум, баг хороод дээр хэрэгжсэн ажил арга хэмжээг хэр үн дүнтэй болсон бэ гэдэгт саналаа өгөх боломжтой. Мөн өөрсдийн санал хүсэлтэй уламжилдаг болсон” гэв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21