Сонгуульд оролцохгүй, намын тухай ярихгүй гэсэн чинь яалаа, С.Баяр дарга аа?!

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЧИР Ерөнхий сайд асан С.Баяр 2016 оны арваннэгдүгээр сарын 17-нд Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон юм. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд намынхаа штабыг удирдаж орсон учир “шагнал”-аа авч байгаа нь энэ гэж тэр үед ажиглагчид тайлбарлаж байв. Элчин сайд С.Баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөхөн, 2017 оны тавдугаар сарын 23-нд өдөр тутмын сонинд “Суусан газраасаа чулуу атга” гэдэг сүрхий гарчигтай ярилцлага өгч байв. Энэ ярилцлагаараа “...Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухай ярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан” гэж мэдэгдсэн юм. Гэтэл тэр үед л “...С.Баяр намынхаа сонгуулийг удирдахаар Англиас иржээ” гэсэн мэдээлэл хийгээд яриа тарж байсан юм. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу 2017 оны  долдугаар сарын 4-ний өдөр нийтэд задарсан нэр дэвшигч М.Энхболдын мэтгэлцээнд бэлдэж байгаа бичлэгт С.Баярын дуу хоолой гараад ирсэн. Тэрээр “...“...Энэ ганц л мэтгэлцээн хийж байгаа. Эцсийн шийдсэн мэхээ хийе дээ гэсэн бодолтойгоор ямар нэгэн байдлаар манай нэр дэвшигчийг хариулж байгаа үед нь хөндлөнгөөс орж ирж үймүүлэх, барьц алдуулах асуулт асуухгүй гэх баталгаа байхгүй байна. Хэд гурван асуулт байгаа шүү дээ, энэ асуултуудаа хариулж дуусгая. Манай нэр дэвшигчийг хариулж байх үед нь... Тийм ээ, одоо үндсэн гурван сэдэв.... Одоо бидний бэлдсэн сэдэв бололтой байна. ...Энэ 60 тэрбумын асуултыг манай нэр дэвшигч хариулж байх үед нь Баттулгаас юм уу, Ганбаатараас эвгүй байдлаар мушгиж, “...Тэр асуултдаа хариулаач”, “...Тэрэндээ тодорхой юм хэлээч” гэдэг ч юмуу, эсвэл өчигдөр цацагдсан манай нэр дэвшигчийн цагаан сар тэмдэглэхдээ  хамт ажиллаж байсан, ордон дээр ирсэн найз нөхдийгөө авчирсан, гэртээ бас нэг монгол ёсоор цугласан байдлыг ихээхэн мушгин гуйвуулж тэрэндээ хууль хүчний байгууллагын  улсуудыг авчирч өмнөө сөгдүүлсэн гэдэг юм уу.... СЕХ-ны бие даасан байдлыг хангах ёстой хүн тэнд одоо очоод асуудал үүсгэнэ гэдэг ч юм уу. Энэ мэтийн асуудлууд байна” гэж ярьж, нэр дэвшигч М.Энхболд ч түүний яриаг анхааралтай сонсож байгаа нь бичлэгт үлдсэн байна. Угтаа С.Баярын энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 8.1, 10.6 дугаар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм. Эцэстээ мань эр өөрөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрчих шиг боллоо. “...Сонгуульд оролцохгүй, намын тухай ярихгүй” гээд байсан С.Баяр өнөөдөр /2018.3.19./ нэгэн сайтад ярилцлага өгөхдөө “...Сүүлийн хоёр том сонгуулийн ажилд би оролцож намын нөхөддөө тусалсан. Нэг сонгууль нь амжилттай, нөгөө нь амжилтгүй болсон” гэж хэлжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21