Ц.Нямдорж Жастин Каплагаар автомашин "авахуулчихсан" юм байна

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн 360 сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн автомашины талаар нэг хэсэг шуугиж байв.   Төрийн сайдууд төсвийн мөнгөөр тансаглаж байгаагийн нэг жишээ нь энэ үйл явдал байв.  Ц.Нямдорж сайдад ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын зүгээс барьсан бэлэг гэдэг нь ч үнэн байсан. Гэхдээ Ц.Амгаланбаярын бэлгийн эх үүсвэр нь  “Саусгоби Сэндс” компанийн Жастин Каплагийн 35 тэрбум төгрөг болж таарлаа.  Жастин Капла нар нь бүлэглэн Монгол Улсын татварын хуулийг зөрчиж, хоёр удаагийн үйлдлээр 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байдаг. Анхан шатны шүүхээс түүнийг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутай хэмээн үзэж Жастин Каплад таван жил 10 сарын хорих ял оноож байв. Харин улсад учруулсан хохирол болох 35 тэрбум төгрөгийг "Саусгоби Сэндс" компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн юм. Түүний  дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын иргэн Жастин Каплаг өршөөсөн байдаг.  Капла шүүхийн шийдвэрийн дагуу Монгол улсад 35 тэрбумыг төлөх ёстой. Тэр өрөө төлж барагдуулжээ.  Мөн тэр мөнгөний тодорхой хувь нь ийнхүү  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид автомашин болж  ирсэн байх  нь. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Жастин каплаг өршөөх Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжиж байсан байна.  Г.Уянга тэргүүтэй тухайн  үеийн УИХ-ын гишүүд Жастин Каплатай холбоотой зарлигийг УИХ-ын чуулганаар оруулах ёстой гэж байсан ч Ц.Нямдорж  “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт бид хөндлөнгөөс оролцож “шүүх” шаардлагагүй. Г.Уянга сонгууль дөхөөд ирэхээр ард иргэдэд таалагдаж магадгүй гэсэн сэдвийг атгаж аваад ийм асуудал ярьж байгаа нь утгагүй юм. Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн эсэхийг УИХ-аар ч хэлэлцэх шаардлагагүй” гэжээ.  Тэгэхээр Ц.Нямдорж явж явж, Жастин каплагаар автомашин "авахуулчихаж". Эх сурвалж:www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21