Заамар суман дахь уул уурхайн асуудлыг шийдвэрлэнэ гэв

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймаг, Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа. Багануур, Налайх дүүргийн иргэд нүүрсний уурхай, бие даасан хот болох, Их, дээд сургуулиудын бүс болох зэрэг дүүргийнхээ зарим онцлогтой уялдсан бүтээн байгуулалт, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, ажилгүйдэл, өр, зээл, зээлийн хүү зэрэг асуудлыг голчлон ярьлаа. Багануур дүүргийн  V хорооны иргэн Д.Батбаяр “Бид газар доор байгаа баялгаасаа хүртэх боломжгүй болсон. УИХ-ыг татан буулгах хүсэлтэй байгаа хэдий ч болдоггүй юм гэхэд буруу үйлдэл хийсэн УИХ-ын гишүүдийг нь буцаан татдаг эрхийг иргэдэд олгомоор байна. Түүнээс гадна сүүлийн 10 гаруй жилийн турш Багануур дүүрэгт оюутны хотхон барина гэж ярьсан. Дөрвөн ч Засгийн газар дамжсан энэ асуудал одоог хүртэл тодорхойгүй. Тиймээс цаашид хэрэгжих эсэхийг нь тодорхой мэдмээр байгаа юм. Учир нь, хэдийнээ оюутны хотхон барина гээд арван га газар ямар нь мэдэгдэхгүй байгууллага авчихсан. Барихаар бол бариад, барихгүй гэвэл энэ газрыг чөлөөлж, иргэдэд өмчлүүлмээр байна” гэж байв. Налайх дүүргийн Тоосго үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Алтангэрэл “Налайхад 20 орчим тоосгоны үйлдвэр байдаг. Сүүлийн 20 орчим жил манай тоосгоны үйлдвэрийн захирлууд налайхчуудыг ажилтай, орлоготой байлгахын тулд өдийг хүртэл чадах ядахаараа ажиллаж ирлээ. Манай дүүрэг жилдээ нийслэлээс дөрвөн тэрбум төгрөгийн татаас авдаг юм байна. Гэтэл манай тоосгоны үйлдвэрүүд нийлээд ажилчдадаа дөрвөн тэрбум төгрөгийн цалин олгосон байдаг. Налайхын хөдөлмөрийн насны иргэдийн 20 орчим хувь нь тэдгээр тоосгоны үйлдвэрт ажилладаг. Гэвч маш олон бэрхшээл байсаар байна. Хэрэв төр засгийн бодлого гэж байдаг, тэр нь зохицуулалттай байдаг бол ажил олгогчдыг жаахан харж үзэж, энэ асуудалд анхаарч өгөөрэй гэж танаас хүсмээр байна” гэлээ. Харин Төв аймгийн иргэд Заамар сум хүнд нөхцөлд байгаа талаар онцлон ярьж байлаа. Заамар сумын иргэн Л.Амгаланбаяр “Би сумынхаа 5400 иргэнийг төлөөлөн ирлээ. Манай сум 27 жилийн турш уул уурхайн нөлөөнд автаж байгааг бүгд мэднэ. Тэгвэл өнгөрсөн оны долдугаар сарын 27-нд Заамар сумын өвөр рүү 15541.08 газарт хайгуул хийх хууль бус тусгай зөвшөөрөл олгосон. Манай сумын иргэд бүх шатны холбогдох байгууллагад хандаж, бүтэн жилийн хугацаанд тэмцлээ. Энэ хайгуулын зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргасан ч аймгийн удирдлагууд иргэд талбайн хэмжээг 3900 га газар болгон багасгахыг хүсч байна гэж шийдвэр гаргагчдад буруу ойлгуулсан. Одоо хүртэл шийдэгдээгүй энэ асуудал дээр анхаарал тавихыг хүсч байна” гэв. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн хэлсэн асуудлуудыг зохих газар нь уламжилж, авах ёстой арга хэмжээг авна гэдгээ илэрхийлж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21