Г.Алтан тойргийн гадна гэдгээ мэдэгдэв

2018-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан гэх хэрэг улс төрийн хүрээнд нэлээд анхаарал татаж байна.  Өнгөрсөн долоо хоногт “Жаст” группийн  захирал Ш.Батхүүг баривчилж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм.  2009 оноос эхтэй уг хэрэг шийдэгдэхгүй явсаар  Арбитрын шүүхээс  Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсанаар хэргийн үнэн мөнийг тогтоох ажил эрчимжиж байгаа гэхэд болно.   АТГ-аас “Хэргийг шалгах тусам цар хүрээ нь улам нэмэгдэж байгаа. Энэ хэрэгт холбогдогч эрхмүүд ял завших боломжгүй” хэмээн мэдэгдсэн.  Мөн “Жаст”-ын Ш.Батхүүг баривчлахын өмнө  АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрт мөрдөн шалгах ажиллагааг 14 хоногийн турш явуулсан гэдэг.  Ийнхүү хэргийн гол эзнийг ямартай ч саатууллаа.  Хэрэг яаж ч  үргэлжилж мэдэхээр байна.   Ерөнхий сайд асан С.Баярыг Эрдэнэтийн 51 хувь болон Оюутолгойн гэрээтэй холбоотой  асуудлаар  АТГ-т 10 гаруй  цаг байцаалаа.   Мөн Нийслэлийн Ерөнхий  прокуророос түүнд эрүү үүсгэж, яллагдагчаар татсан  талаар  баттай эх сурвалж мэдээлсэн.  Гэхдээ   мэдээлэл цацагдаад нэг их удаагүй байтал пропуророос түүний яллагдагчаар татаагүй талаар мэдэгдсэн.  Аливаа улс төрийн хэрэгт тийм ч амархан дуугарч, ам ангайдаггүй прокурорын газар С.Баярын хэрэгт  нэлээд шуурхай ажиллана лээ.  Өмнө нь төрийн албыг  наймаалцсан гэх 60 тэрбум, Улаанбаатар төмөр замын хэрэгт яг л ийм  шуурхай ажиллаж,  хаасан гэдгээ  сүр  дуулиантайгаар мэдэгдэж байсан.  Ийнхүү “Стандарт” банкны хэрэгт С.Баярыг холбон шалгаж эхэллээ.  Дараа нь “Алтжин” группын захирал Г.Алтанг  саатуулан баривчилсан, түүнд хилийн хориг  тавьсан талаар шуугиж эхлэв.  “Стандарт”  банкнаас их хэмжээний зээл авсан гэх “Жаст” групптэй бизнесийн нягт холбоотой гэсэн мэдээлэл бий.  Энэ талаар Г.Алтангаас тодруулахад “Намайг сүүлийн үед АТГ-аас байцаасан, гэрчээр дуудсан, хилийн хориг тавьсан,  “Жаст”-ийн Ш.Батхүүтэй холбоотой зэрэг асуудлаар олон нийтэд мэдээлэл цацагдаж байна.  Хуулийн байгууллагаас  надад хэн ч хандаагүй. Ямар ч байцаалт өгөөгүй . “Жаст”-ын Ш.Батхүүг ч би мэдэхгүй. Миний  хүү Ж.Сүрэнгээр дамжуулан “Хадгаламж” банкнаас 32 сая.ам долларын зээл авч байсан юм билээ. Үүнээс өөр ямар нэгэн байдлаар холбоогүй” гэв. Ийнхүү ямартай ч Г.Алтан тойргийн гадна гэдгээ мэдэгдээд байна.   Монголын эдийн засгийн томоохон хөшүүрэг болсон “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж  зээл авсан гэх асуудал цааш хэрхэн үргэлжилэх нь сонирхолтой хэвээр байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21