Тэтгэлэгтэй түшээд

2018-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Ахлах ангийн сурагчдын хувьд амьдралынхаа анхны алхамыг хийж, мэргэжлээ сонгож, ирээдүйгээ төлөвлөх үе хаяанд иржээ. Харин оюутнуудын хувьд илүү их хичээж хөдөлмөрлөх үе гэж хэлж болно. Удахгүй их, дээд сургуулийн элсэлт эхэлнэ. Энэ үеэр олон тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг бөгөөд энэ нь хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлж буй хүүхдэд дэмжлэг болохоос гадна сурч боловсрох урам зоригийг нь асаадаг билээ. Өнөөдөр бүх зүйл боломжтой болж. Гадаадад суралцахын тулд хэдэн жил хүлээж, хуваарь санагалзах шаардлагагүй. Учир нь зөвхөн БСШУСЯ-аас ч биш хувь хүн, албан байгууллагууд ирээдүйн боловсон хүчнээ дэмжиж, олон төрлийн тэтгэлэгт хөтөлбөр зарладаг болоод уджээ. Харин энэ удаад бид тэтгэлэг зарладаг зарим төрийн түшээдийг онцолж байна.  

Байгалийн ухааны салбарыг дэмждэг гишүүн

Тэтгэлэгтэй гишүүдийн эгнээг физикийн ухааны доктор А.Ундраа тэргүүлж байна. Тэрээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих өөрийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зарласан байна. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь 2018-2021 он хүртэл буюу 3 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд жил бүр 10 оюутанд олгох юм байна. УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухааныг сонгон судалж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдол, давуу талыг нийгэмд сурталчлан таниулах, хүүхэд залуучуудад эдгээр мэргэжлийн онцлогийг ойлгуулах, улмаар сонгон суралцахыг уриалах зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байгаагаа мэдэгджээ. Тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдэд Хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй 3,4-р түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх, эрдэм шинжилгээний хурал, судалгаа шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх, давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх гэсэн шаардлагыг тавьжээ.А.Ундраа гишүүн “Өндөр хурдтай хөгжлийн гол түүчээ, хөдөлгүүр нь шинжлэх ухаан технологи болсон эрин үед бид амьдарч байна. Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжлөө шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг эрчимтэй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу шилжиж буй ѳнѳѳ үед боловсон хүчин, мэргэжилтэн, судлаачдыг бодлогоор дэмжин бэлтгэх нэн шаардлагатай байна. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрч, шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул явж ирлээ. 1942 онд дайны хүнд жилүүдэд эхлүүлсэн, найман жарныг угтаж буй Монголын шинжлэх ухааны суурийг сулруулахгүй, бэхжүүлэн хѳгжүүлэх, залуу үеэ татан оролцуулах шаардлага бидэнд тулгарч байна. Тиймээс УИХ-ын гишүүн А.Ундраа миний бие байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна оюуны хөдөлмөрийн үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан эхлүүлж байна” гэжээ.  

Аавынхаа дурсгалд зориулж, буян үйлдсэн гишүүн

Харин дараагийн онцлох гишүүн бол Б.Жавхлан. Тэрээр өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн 15 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгожээ. Тэрээр “Аавынхаа дурсгалд зориулж байгуулсан “Болд” сангийн хүрээнд Дарханы хөгжил дэвшилд тус нэмэр болохоор бүхий л салбарт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна. Энэ хүрээндээ “Шинэ Дархан” хөтөлбөр боловсруулж, олон идэвхитэй арга хэмжээ төлөвлөсөн. Үүний нэг нь Дарханы шилдэг оюутан шалгаруулах хөтөлбөр зарлаж, анхны жилдээ шилдгүүддээ батламж гардуулж байгаадаа баяртай байна” гэжээ. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудын олонхи нь МУИС, ШУТИС, АШУҮИС, СЭЗДС зэрэг дотоодын тэргүүлэгч их сургуулийн нэгдүгээр курсийн шилдэг оюутнууд байгаа юм. Энэ тэтгэлэгийг авахын тулд 100 гаруй хүүхэд өрсөлджээ.  

Тойргийнхоо залуусыг дэмждэг гишүүн

Жил бүр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, олон хүүхдэд ирээдүйн боломжийг нээж өгдөг эрхэм гишүүн бол Л.Оюун-Эрдэнэ юм. Тэрээр 2016 оноос эхлэн хүүхдүүдийг урамшуулж эхэлжээ. Гишүүн маань “Эргэх Холбоо” ТББ, болон “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран тэтгэлэгт хөтөлбөр зарладаг аж. “Lead Khentii” нэртэй тус хөтөлбөрөөр оюутан залуусын сурах хүсэл тэмүүллийг нь дэмжих зорилготой юм байна. Одоогийн байдлаар тус тэтгэлэгт Хэнтий аймгийн 41 дүгээр тойрог буюу Батнороов, Баян-Адарга, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Бэрх, Галшар, Дадал, Норовпил сумаас суралцдаг бакалаврын зэрэг горилогч оюутнууд хамрагдсан байна.   Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21