Анхбаяр ба Анхбаяр

2018-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Сүүлийн хоёр хоногт АТГ хоёр ч томоохон дуулиан тарьсны нэг нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү. Түүнийг "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалж Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан хэрэгт холбогдуулан хорьсон гэх. Харин нөгөөх нь олон нийтэд төдийлөн танил бус С.Анхбаяр гэх залуу. Гэхдээ “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой дуулианд Ц.Нямдоржийн хуурай дүү IV цахилгаан станцын захирал гэдгээр эчнээ танина.Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүү болон хуурай дүү гэсэн хоёр Анхбаяр бий. Б.Хурц: Ц.Нямдорж хуурай дүү С.Анхбаяраар дамжуулж “Эрдэнэт”-д 42  сая ам.долларын шахаа хийсэн Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц албан тушаалаасаа буухын өмнөхөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой С.Зоригийг хөнөөсөн хэрэг болон “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой шахаа, хууль бус мөнгөний асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байв. Тэрээр Орос хэл дээр бичигдсэн олон хуудас гэрээ тарааж  “Ц.Нямдоржийн хүүхэд Ц.Анхбаяр, түүний хуурай дүү С. Анхбаяртай холбоотой асуудлаар мөнгө угаасан байж болзошгүй буюу бусад олон асуудлаар хуулийн байгууллагатай хамтрах ажил гурван сар болж байна.  “Эрдэнэт”-тэй холбоотой маш их бизнес, шахаа хийдэг. Ц.Нямдорж  Анхбаяр гэдэг Увсын залуугаар дамжуулж 42 сая ам.долларын бараа нийлүүлсэн байдаг. Энэ гэрээг Н.Алтанхуяг Эрдэнэтийн захирлыг дуудаж үүрэгдсэн. Энд нэг сонин зүйл байдаг. Ханхуур, Хаанхуур гэж компани бий. Эндээс санхүүгийн залилангийн юм харагдана. Улсын бүртгэлийн газар Ц.Нямдоржийн Анхбаяр гээд хүүхэд нь байдгийг та бүхэн мэдэх байх. Ханхуур, Хаанхуур гэж хоёр Анхбаяртай компани байсан юм шиг байгаа юм. Тэр байтугай хуурай дүү Анхбаярынх нь талаар оффшортой холбоотой асуудал байгаа. Мөнгө угаасан энэ хэргийг шалгахаар сүүлийн гурван сар прокурор, АТГ-т хандаад үр дүнд хүрч чадахгүй байгаа. Намайг ингэж дуугарснаас хойш АТГ, прокурор хөдлөх байх” хэмээн мэдэгдэж байсан юм. Ц.Нямдорж: С.Анхбаяр миний багшийн хүүхэд Харин түүнийг мэдээлэл хийснээс дараахан Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Төрийн ордонд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлсэн. Тэрээр “"Эрдэнэт" үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан гээд байгаа С.Анхбаярын бизнесийг би мэдэхгүй. Тэр С.Анхбаяр гэдэг хүн миний багшийн хүүхэд. Намайг тагнахын тулд С.Анхбаяр дээр ТЕГ гүйцэтгэх ажиллагаа хийж, намайг бүтэн жил тагнасан. Би хууль, хяналтын байгууллага толгой дээр гараад байна гэж хэлээд байгаа чинь энэ.  Миний хүү Н.Анхбаярын тухай мэдээлэл гарч байсныг олон нийт мэдэж байгаа” гэсэн байдаг. Тэгвэл уржигдар АТГ-ын байцаагчид Дөрөвдүгээр цахилгаан станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаярын гэрт нэгжлэг хийснээс харахад Тагнуулын дарга асан Б.Хурцын хэлснээр хууль хяналтынхан хөдөлж эхэлсэн бололтой. Эх сурвалж: www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21