Нум нуугдаад л үлддэг юм шүү, Нямбаатар аа?

2018-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн нэг талаар их эмгэнэлтэй гарсан юм. МАН 65 суудал авсан. Энэ 65 дотор УИХ-ын гишүүн болсондоо итгэж чадахгүй сар шахам шок-той  явсан хүн ч бий. Одоо тэдний бүрэн эрхийн хугацаа талдаа орж байна. Ингээд ирэхээр сонгогчиддоо өөрийгөө хэн бэ гэдгийг харуулах зайлшгүй шаардлага гарч байгаа юм. УИХ-ын гишүүн нэг удаа болж чадсан юм  чинь хоёр дахиа болъё гэж бодоцгоодог юм байна л даа. Гэтэл том сэдвийг томчуул нь барьж авч улс төр хийгээд анх удаа сонгогдсон, эсвэл нас залуу хэдэд нь юм үлддэггүй юм байна. Харин тэдэнд ганц л боломж бий. Тэр нь маш том сэдвээр дуугарч, тэр дуу хоолойгоо нийгэмд хүргэх цагаан хоолой болох юм. Ийм хүмүүс АН-д ч байдаг. Харин МАН-ын яруу тод жишээ болсон гишүүнээр УИХ-д анх удаа сонгогдсон, залуу гишүүн Х.Нямбаатар тодорч байна. Х.Нямбаатар өөрийгөө гайгүй сайн хуульч гэж тоодог гэдэг юм. Тиймээс шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд хуруу гараа лавхан дүрж оролцсон гэдэг. Гишүүн л бол гишүүн шүү дээ. Улс төр хийх орон зай нь жижиг байлаа ч хууль оролдох эрх нь хуулиараа том юм. Гэхдээ энэ эрхийг нь ч ах нар нь хазаарладагийг бид харсан. Өнгөрсөн жил УИХ-ын чуулган дээр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн түүнийг юу гэлээ дээ, “...Чам шиг бацаан ийм хуулиар оролддоггүй юм шүү. Эрэмбээ мэдээрэй” гэж зандарч байлаа. Тэгвэл мань Х.Нямбаатар өнөөдөр аргыг олжээ. Өчигдөр Цензургүй яриа гэдэг нэвтрүүлгээр орж ёстой нэг цензургүй ярив. Бас түүнээс өмнө хэд хэдэн сониноор ярьсан юм. Х.Нямбаатарын яриаг сонсоод “..УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй. Харин хэвлэлээр ярьсандаа яадаг бол” гэж хүртэл бодогдож байв. Х.Нямбаатар гишүүн “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбогдоод байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамаатай “Ачит эх” компанийн тухай, Ерөнхий сайд асан С.Баяр “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан асуудалд хамаатай байж болзошгүй тухай, тэр хүнд эргэлздэг болсон талаараа ярилаа. Бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг гарын үсэг зураагүй гээд мэдэгдээд байгаа нь учир дутагдалтай, “Жаст”-ын Ш.Батхүүг барьж хорьж шийтгэхгүй удаж байна гэлээ. Мөн Эрүүгийн хуульд хүчингийн хэргийн хохирогчийн нас 14 үү, 16 юу гэдэг талаар бас тайлбар хийв. Түүнчлэн Х.Нямбаатар гишүүн шүүхийг ёстой алж өгөв. “...Монголын төсвийн хамаг мөнгийг цалин болгож авдаг шүүгч нар хуулийг бус эрх ашгийг дээдэлж байна. Дансандаа сая доллартай шүүгч байсан. Хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгч бас бий. ШЕЗ зөвлөл маргааш над руу дайрна л биз. Ер нь намайг янзална гэж байна гэж хууль хяналтын байгууллагад ажилладаг танил хүмүүс маань надад хэлээд байгаа. Янзална гэдэг амь насанд аюултай, эсвэл эрүүгийн хэрэгт холбоно л гэж байгаа биз” гэсэн утгатай зүйлийг ярина лээ. Яахав, ийм яриаг сонсоход сайхан. Иргэн биднийг өмгөөлөн хамгаалаад ч байгаа юм шиг, бидний талд зогсож байгаа нэг ч гэсэн гишүүн байна гэж талархмаар эд байгаа юм. Гэхдээ цаадахыг нь ухаад үзвэл Х.Нямбаатарын энэ бүхэн ердөө л улс төр болох нь анзаарагдана. П.Очирбат, Н.Багабанди хоёроос бусад Ерөнхийлөгч рүү дайрдаг. МАН-ын хамгийн нөлөө бүхий хүн Санжийн Баярт эргэлзэж байгаагаа хэлдэг. Шүүхийг, шүүгчдийг барим тавим баримтаар ярих уу, болих уу гэж далайлгадаг. Дуэльд дууддаг. Энэ бүхнийг маш энгийнээр харъя. Хамгийн түрүүнд хэлэхэд МАН-ын гишүүдэд ийм хүмүүжил байдаггүй юм. Ингэж ярих эр зориг ч тэднээс гарахгүй. Тэр тусмаа дөнгөж УИХ-ын гишүүн болсон бацаан /өөрийнх нь хэлснээр/ ингэж том дуугарна гэж ёстой үгүй. Харин ганц л юм тодоос тод, тов тодорхой харагдаж байна. Х.Нямбаатарын цаана хэн нэгэн байна. Тэрээр хэн нэгэн “нум”-ны “сум” болоод тууж явна. Тийм учраас Х.Нямбаатарт хэлэх ганц нэг зөвлөгөө байна. УИХ-ын гишүүн бол хаан биш, энэ суудал мөнхийн юм ч биш. Гэвч Х.Нямбаатар цаад хүндээ буюу нумандаа дэндүү итгэдэг юм байна. Итгэсэн учраас дэндүү том сэдвээр ярьж,  маш халуун гал руу орж байх шиг байна. Эцэст нь, өнгөрсөн түүхэнд үлдсэн олон жишээнээс үзсэнээсээ хуваалцаад ганц л  ганц л үг хэлье. Нум нуугдаад л үлддэг юм шүү, Нямбаатар аа! Эх сурвалж: www.polit.mn      
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

2 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

12 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

15 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

16 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

5 цаг 57 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

6 цаг 2 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

22 цаг 40 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

22 цаг 46 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

23 цаг 27 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Өчигдөр 06 цаг 10 мин