Б.Тулга: Тогтоол, шийдвэртэй холбоотой  маргаан гараагүй

2018-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА МАХН өнгөрсөн сарын 9, 10-нд II Их чуулганаа хуралдуулсан. Нийслэл,  21 аймгийн намын  анхан шатны  байгууллагаас 1044 төлөөлөгч сонгогдон оролцсон чуулганы үеэр МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улираан сонгож, намын дүрмийн өөрчлөлт болон Мөрийн хөтөлбөрийг баталсан. МАХН хуулийн хугацаанд Их чуулганаар баталсан намын дүрмийн өөрчлөлт, Мөрийн хөтөлбөрөө бүртгүүлэх хүсэлтээ Улсын Дээд шүүхэд гаргаад байсан юм. Дээд шүүх өчигдөр тус намын хүсэлтийг хэлэлцэв. Шүүх хуралд МАХН-ын дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Гүйцэтгэх товчооны гишүүн, гавьяат хуульч Ц.Шаравдорж, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал нар оролцсон юм. Түүнчлэн Дээд шүүхийн гадна намын жирийн гишүүд, дэмжигчид цугларсан байлаа. Улсын Дээд шүүх МАХН-ын дүрмийн өөрчлөлт, Мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд  зарим нэг хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн үзэж хойшлууллаа. Тиймээс хүсэлтээ дахин хүргүүлнэ гэдгийг намын удирдлагууд мэдэгдсэн юм.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ “МАХН-ын II Их чуулганаас гаргасан тогтоол, шийдвэртэй холбоотой ямар нэг маргаан гараагүй. Гол нь Их чуулганы дараа хуралдсан намын Бага хурал, түүнээс гарсан Гүйцэтгэх товчооны дэлгэрэнгүй тэмдэглэл, тогтоол шийдвэрийг  гар­гаж өгнө гэсэн үүднээс шүүх хурал хойшиллоо. Гол нь мөрийн хөтөлбөрийн хувьд одоогийн Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд анхаараарай гэж байх шиг байна. Тиймээс бүх зүйл бэлэн байгаа боло­хоор материалаа нэмж бүрдүүлээд Дээд шүү­хэд хүсэлт гаргана” гэлээ.   Шүүхийн шийдвэртэй холбоотойгоор МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар: -МАХН-ын дүрмийн өөрчлөлт, Мөрийн хөтөлбөрийн бүртгэлийг  дутуу байна гэж шүүх үзлээ. Тиймээс гол хурлаар хэлэлцсэн про­токол, бусад материалыг бүрдүүлж, Дээд шүүхэд дахин өгнө. Энд онцлоход, ганц нэг материал дутуу байгаагаас өөр хүндрэлтэй асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, зарим хуралдааны тэмдэглэл заавал байх хэрэгтэй. Хуралдааны прото­кол болон Мө­рийн хөтөлбөрийн хувьд тод­руулах зүйлс байна гэсэн. Нам дээрээ ярилцаад нягталж шалгасны дараа материалаа бүрэн гүйцэд болгож бүр­дүүлнэ.  Асуудлыг богино хугацаанд шийдээд явах боломжтой. Намын даргын асуудлыг тусгай­лан бүртгүүлнэ гэсэн заалт хуульд байхгүй. МАХН II Их чуулганаа ард олонд ил тод, нээлттэй хийсэн” гэж байр сууриа илэрхийллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21