Ц.Элбэгдорж АН-д эргэж элсэх үү?

2018-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН Экс Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд элдвийг л хийлээ. Нэг хэсэг дураараа дургиад авъя гэсэн  бололтой. UB паласын үзэгчийн  суудалнаа  бүжиглэж,  АНУ-ын Лос-Анжелес  хотноо казино ч тоглож үзлээ. ПёнЧаны олимпийн наадамд тухалж, эрх чөлөө гэдгийг бие, сэтгэлээрээ мэдэрч явлаа.  Аргагүй л дээ сүүлийн найман жил  тэр Төрийн тэргүүн хэмээгдэж, чөлөөтэй ч аялаж зугаалж чадаагүй. Чөлөөтэй байх тэр цаг хугацаагаа нөхөөд авахад нэг их гэмгүй.   Харин саяхнаас түүний талаарх зарим мэдээлэл  цацагдаж эхэлсэн.    Эхнийх нь Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг цаазын ялын эсрэг олон улсын комиссын бүрэн эрхт төлөөлөгчөөр  томилжээ. Тус комисс нь 2010 онд Испани  улсын санаачилгаар Мадрид хотноо байгуулагдсан байна.  Олон улсын хууль эрх зүйгээр ажилласан туршлагатай эвсэл цаазын ялыг халахад хувь нэмрээ оруулсан 16 бүрэн эрхэт төлөөлөгчтэй байгууллага юм.  Тэрхүү 16 төлөөлөгчийн нэг нь манай экс болж байна.  Дараа нь  Ц.Элбэгдорж Францын улс төр, нийгмийн ухаан, гадаад харилцааны тэргүүлэгч сургуульд лекц уншлаа.  АН-ын ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солон­госын удирдагч нарыг  Улаанбаатарт уулзах  нь зүйтэй хэмээн баахан жиргэв.  Энэ бүхний дараа Ц.Элбэгдоржийг улс төрд эргэн ирж байгаа талаар яриа гарч эхэлсэн.  Мөн  өөрийн төрөлх нам болох Ардчилсан намынхаа  харъяанд багтахаар өргөдлөө  өгсөн тухай  шуугиж эхлэв. Ц.Элбэгдорж эргэн ирлээ гэхэд одоогийн Ерөнхийлөгчийн үзэл бодлын эсрэг зогсох нь байна гэдгийг зарим нэг нь онцолж байв.  Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхээр хуульчдын баг хүртэл ажиллуулж эхлээд байгаа.  Харин Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг олон улсын төлөөлөгч учраас энэ асуудалд эсрэг байр суурьтай байх нь гарцаагүй юм. Ингээд Ц.Элбэгдоржийн эхний улс төр Төрийн тэргүүний бодлогын эсрэг байж мэдэхээр байна.  Мөн тэр АН-д элслээ гэхэд түүнийг ротаци хийсэн, лидер гишүүдээ нам дотроо хавчиж эхэлсэн тийм уур амьсгалтай нам  хүлээж авна.   Мөн Ардчилсан намын зүгээс  Ц.Элбэгдоржийг намдаа элсэх өргөдлөө өгсөн гэх мэдээллийг үгүйсгэж байгаа.  Мөн   Ц.Элбэгдорж намын гишүүн боллоо гэхэд яг л  шинээр элсэж байгаа мэт намын анхан шатны байгууллагад хандаж,  хүсэлтээ өгөх нь байна.  АН 2016 онд ялагдал хүлээж, УИХ-д цөөнх болсон. Одоо ч нам доторх уур амьсгал нэлээд ширүүн байгаа.  Энэ цаг үед Ц.Элбэгдорж намдаа, улс төрдөө эргэн ирвэл АН-ын улс төр илүү сонирхолтой үргэлжлэхээр байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21