Сүхбаатарчууд  Засаг дарга   З.Энхтөрийг  Р.Эрдэнэцогтоор  солив

2018-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БЭХ Орон нутгийн сонгуулиас хойш  өнөө хүртэл  засаглалын хямралтай, ирц хүрэхгүй шалтгаанаар  хурлаа хийж чадахгүй явж ирсэн Сүхбаатар аймгийн ИТХ өчигдөр  хуралдав. Хаалттай хийсэн ээлжит тавдугаар хуралдаанаар  аймгийн Засаг дарга З.Энхтөрийн үйл ажиллагааг хангалтгүй гэж үнэлэн огцруулах шийдвэр гаргажээ. Орон нутгийн улстөржилт, сонгуулийн луйвар булхайн асуудал,  ИТХ дахь МАН-ын шударга бус шийдвэр, боловсон хүчний халаа сэлгээний асуудал тус аймагт газар авсан. Аймгийн АН, гишүүд, дэмжигчид, иргэдийн хамтаар энэ асуудлаар удаа дараа жагсаал, тэмцэл хийж, нийслэлд хөдөлгөөн зохион байгуулж, Ерөнхийлөгчид хүртэл хандаж байсан удаатай. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат асуудлыг шийдэхээр биечлэн очиж  байсан. Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй хийх уулзалтынхаа үеэр, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сарын өмнө  очиж  нөхцөл байдалтай танилцсан. Ингэхдээ  хоёр талыг  ойлголцолд хүрч тохиролц гэсэн мэдээлэл гараад байсан юм. Тэгвэл ИТХ дахь МАН, АН-ын бүлэг  ямартай ч гацаад байсан хурлаа товлон хуралдуулж 32 төлөөлөгчийн олонх болох 20 хүний саналаар Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ. Залгуулаад  аймгийн Засаг даргад  нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, МАН-ын гишүүн,  2004-2008  онд тус  аймгийн даргаар ажиллаж байсан Р.Эрдэнэцогтыг нэр дэвшүүлснийг  олонхийн саналаар дэмжиж,  Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Сүхбаатар аймагт  2008  оны орон нутгийн сонгуульд  АН ялалт байгуулж, цэнхэр  тойрог болсноос хойш  хөгжил, бүтээн байгуулалтаараа  улсдаа жишигт тооцогдож ирсэн ч З.Энхтөрийн үед сүүл мушгих болсон. Тэгвэл энэ удаа Р.Эрдэнэцогтыг  томилуулах гэж байгааг  2004 он руу ухарсан шийдвэр гаргалаа гэж хэлэх хүн ч цөөнгүй байна. Р.Эрдэнэцогт нь УИХ-ын гишүүн Ч.Улааны тойрон хүрээлэгчдийн нэг  гэж хэвлэлээр бичигддэг. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21