Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг Баянзүрхчүүд дэмжиж байна гэв

2018-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН МАХН-аас Бүгд Найрамдах Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах санал асуулгыг Эх орончдын өдөр эхлүүлсэн билээ.  Тэгвэл өчигдөр энэ үйл ажиллагаа Баянзүрх дүүрэгт үргэлжиллээ.   МАХН-ын дарга Н.Энхбаяр,  дэд дарга С.Ганбаатар нар оролцож, намын гишүүддээ Шинэ дээд  үндсэн хуулийн үзэл баримтлалыг танилцуулав.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “Үндсэн хуулийг  яагаад өөрчлөх ёстой вэ гэж хүмүүс асуудаг.  Ард түмний амьдрал хэцүү байна.  Байгалийн баялаг цөөн  хэдэн хүний гарт орж байна.  Оффшор бүсэд монголын асар их хөрөнгө эргэлдэж байна. Бас монголын хүнээ үнэлэх үнэлэмж муудлаа. Тиймээс Үндсэн хуулиа  өөрчлөх асуудал  цаг үеийн шаардлагаар гарч  ирлээ. МАН, АН-ын гарыг хараад бидний  амьдралд  юу ч  өөрчлөгдөхгүй байна.  Бид Шинэ Дээд үндсэн хуулийг орон даяар хэлэлцүүлнэ. Нэг сая хүний  гарын үсэг цуглуулж чадвал тэр өдрөөс батлагдаж, нийгэмд хэрэгжиж эхэлнэ. Бид эх орондоо сайхан амьдрах ингэж боломж бүрдэнэ ” гэлээ. Баянзүрх дүүрэгт болсон энэхүү ёслолд түмт, зуут, аравтын гишүүд оролцож, намын даргынхаа  саналыг дэмжиж гарын үсгээ зурлаа.  МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Өнөөдөр Оюутолгой, Дубайн гэрээний талаар их ярьж байна. Эрх барьж байгаа намууд ухаан орж байна.  Гэхдээ энэ гэрээг  зүй ёсоор нь эх орныхоо талд  хийсэн бол ингэтлээ тэд шалдаа буухгүй байлаа.  МАХН-аас санал болгож байгаа Шинэ дээд үндсэн хуулийн төсөл хэрэгжиж эхэлбэл  дахиж хэзээ ч ийм асуудал гарахгүй.  Уул уурхайн баялаг хэдхэн хүний гарт ордог ийм  гажуудал дахин үүсэхгүй юм.  Тиймээс энэ  хуулийн төслийг дэмжин гарын үсгээ зурж, эх орноо аварцгаая хэмээн уриалж байна гэв.  Мөн Баянзүрх дүүргийн МАХН-ын дарга С.Жаргал “Манай дүүрэгт 18 зуут үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.  Цаашид бусад зуутын үйл ажиллагааг сэргээж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих аянд идэвхтэй оролцуулна. Мөн энэ одоо багтаж манай дүүргийн намын хороо 6000 гишүүн, 12 мянган дэмжигчтэй болох зорилготой ажиллаж байна.  МАХН-ын бодлогын зөвлөл, эрдэмтдийн багийн дэвшүүлж буй  Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг баянзүрхчүүд дэмжиж байна” гэв.  Орон даяар хэлэлцүүлэх Шинэ Дээд үндсэн хуулийн төслийг дэмжих аян  Баянзүрх дүүргээс эхэлсэн бол удахгүй Чингэлтэй дүүрэгт үргэлжлэх юм байна.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21