Парламентын чимэг болсон бүсгүйчүүдийн хэн нь хэн бэ?

2018-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы танхимыг чимдэг  11 бүсгүй бий.  Тэдний үзэл бодол, ажил мэргэжил, тэр ч бүү хэл хувцаслалтын талаар олон нийт янз бүрээр  ярьдаг. Тэгвэл эмэгтэй гишүүдийн оролцоо, имижийн талаар товч мэдээллийг хүргэж байна. УИХ-ын гишүүн  М.Билэгт Баянхонгор аймгийн наймдугаар тойргийн сонгогчдыг төлөөлж байна.  Тэрээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд идэвхитэй байр сууриа илэрхийлдэг.  Чуулганы танхимд УИХ-ын гишүүдэд “Гадаа хүйтэн болж байна” байгааг сануулаад нэг хэсэг онигоонд орсон удаа бий. Гэхдээ түүнийг эмэгтэй хүн талаасаа энгийн хээгүй,  сайхан сэтгэлтэй нэгэн хэмээн иргэд нь ярьдаг билээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн 12 дугаар тойргоос сонгогдсон билээ. Түүнийг төрийн түшээ гэхээс илүү яруу найрагч гэдгээр нь монголын ард түмэн мэднэ. Тэр УИХ-ын чуулганы танхимд нэг их  үгээ хэлээд байдаггүй. Шаардлагатай үед үзэл бодлоо илэрхийлэх нь бий.  Тухайлбал манай  тойрогт ийм тийм асуудал байна хэмээн хааяа үзэл бодлоо илэрхийлж  суудаг.  Ер нь  чимээгүй, даруухан гишүүний тоонд ордог. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийн 22 дугаар тойргийн иргэдийг төлөөлдөг. Тэр хүмүүст нэг их танил дотно болоогүй. Аз,одоор төрийн түшээ болсон нэгэн.  УИХ-даа бол бохь зажилдаг, утсаар ярьдаг гэсэн жаахан муу нэртэй. Гэхдээ сүүлийн үед байнгын хороо болон УИХ-ын чуулганы танхимд үзэл бодлоо илэрхийлэх нь нэлээд олон болж байгаа. Ер нь одоо л УИХ-ын гишүүний ажилдаа дасаж байгаа юу гэлтэй байна. УИХ-ын гишүүн Н.Оюундарь Сэлэнгэ аймаг 25 дугаар тойргоос сонгогдож төр түшэлцэж байна.  УИХ-ын чуулганы  танхим дахь даруухан гишүүдийн тоонд багтана.  Нэгэн үе хувцаслалтаараа шүүмжлүүлж байсан бол одоо л парламентийн хатагтай болж байна уу гэмээр хувцаслаж эхэлсэн. Түүнийг дүү Н.Чингүүмдарийгаа Элчин сайдаар томилохоор  болсон талаар нэг хэсэг  ярьсан. Гэхдээ энэ асуудал одоогоор шийдэгдээгүй байна. УИХ-ын гишүүн Х.Оюунхорол Баянзүрх дүүрэг 49 дүгээр тойргоос сонгогдсон.  Эмэгтэйчүүд дундаа хамгийн туршлагатай парламентч.  Ж.Эрдэнэбатын Засгийн газарт БОАЖ-ын сайдаар ажиллаж, багагүй хэл амтай энэ албыг хаасан.  Туршлагатай гэдгээр утгаараа УИХ-ын чуулганы танхимд бас ч нэлээд дуугарч  үзэл  бодлоо илэрхийлдэг. Эмэгтэй гишүүдээс Г.Мөнхцэцэгтэй илүү дотно харагддаг. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Баянзүрх дүүргийн  51 дүгээр тойргийн сонгогчдыг төлөөлж байна. Парламентад эгч  дүү хоёр зэрэг сууж байгаа ховорхон тохиодлын эзэн. Түүний дүү Б.Наранхүү Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон. Гэвч чуулганд суудаггүй гэдгээрээ  дээд амжилт тогтоогоод байна.  Харин эгч нь парламентын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа харагддаг.  Ногоон хатагтай хэмээн нэрлэх нь бий.  Учир Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа, “Ногоон ном” хэвлүүлж байгаль орчны салбарт нэлээд хүчин зүтгэсэн.  Түүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газар БОАЖ-ын сайдаар ажиллаж магадгүй гэсэн яриа ч гарч байв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Хан-Уул дүүргийн 55 дугаар тойргийн сонгогчдыг төлөөлдөг. Сэтгүүлзүйн салбараас улс төрд орж, ажиллаж байгаа  эмэгтэйчүүдийн нэг.  Тэр парламентад сонгогчдоо төлөөлөхийн зэрэгцээ У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтаж байна.  Хамгийн их хэл амтай гэдэг Эрүүл мэндийн салбарын сайдаар ажиллаад тодорхой хугацаа өнгөрч энэ хугацаанд нэлээд  их зүйл амжуулаад байгаа билээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүрэг 62 дугаар тойргоос сонгогдсон.  Тэр парламентад  сонгогчдоо төлөөлөхийн зэрэгцээ У.Хүрэлсүхийн Засгийн газарт багтсан. Мөн энэ Засгийн газрын нэлээд хэл ам дагуулж байгаа сайд нарын нэг гэхэд болно.  Түүнийг тамгаа булаалгасан, тендер будлиантуулсан, олимп үзсэн гээд л олны хэл ам тасрахгүй байна.  Гэхдээ боловсролын салбарт тулгамдаад байсан багш нарын тэмцэл, тусгай  сургуулиудын асуудлыг бас тэр намжаасан билээ. ​УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймгийн  18 дугаар  тойргоос сонгогдсон.  Тэр одоогийн парламентийн сөрөг хүчний  цорын ганц эмэгтэй гишүүн.  Тэр ч утгаараа юу  УИХ дахь эмэгтэй гишүүдээс хамгийн их  үзэл бодлоо илэрхийлдэг нь. Ялангуяа эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой асуудалд тэр нэлээд нямбай хандаж голыг нь олоод хэлэх нь бий.  Тэр МАН-ын 10 эмэгтэй гишүүнтэй нэг баг болж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгт багтан ажиллаж байгаа билээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй  дүүргийн 64 дүгээр тойргоос сонгогдсон.  Сонгогчдоо парламент төлөөлөхийн зэрэгцээ Өргөдлийн байнгын хорооны  даргаар ажиллаж байна.  Тэрээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг сайд  болсных нь дараах хамгийн эхний чуулганы  хуралдаан дээр охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудлыг хөндөн, шүүх шинжилгээний байгууллага  хүчирхийлэлд өртсөн охиноос төлбөр нэхсэн талаар шүүмжилж байсан билээ.  Ерөнхий сайд тэр даруй шийдвэр гарган, шүүх шинжилгээний байгууллагын төлбөрийн талаарх захирамжийг хүчингүй болгосон байдаг. УИХ-ын гишүүн А.Ундраа Баянгол дүүргийн 67 дугаар тойргоос сонгогсон. 29 насандаа цөмийн физикээр АНУ-д доктор хамгаалсан, АНУ-ын Ливерморийн Үндэсний Хүрээлэнд судлаач, Станфордын их сургуульд профессороор ажиллаж явсан дэлхийн хэмжээний эрдэмтэн эмэгтэй гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй.  Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил тэр УИХ-ын чуулганы танхимд нэг их  чимээ шуугиан гаргаад байдаггүй нэгэн. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойргоос сонсогдсон.  Тэр өмнөх парламентад  байсан ч  ард түмэнд нэг их танигдаж чадаагүй.  Харин энэ парламентад нэлээд их дуугарч үзэл бодлоо илэрхийлж харагддаг. Монголын уул уурхайн салбарын түүхэнд монгол эмэгтэй удирдагч анх удаа уул уурхайн олборлолт, баяжуулалт, нөхөн сэргээлт бүхий Драгийн хоёр цогц үйлдвэрийг байгуулах ажлыг Монгол-Оросын хамтарсан инженерүүдийн багийг амжилттай удирдан ашиглалтад оруулсан тэр нь Ц.Гарамжав юм. УИХ-ын гишүүн Б.Ундармаа Сонгинохайрхан дүүргийн 75 дугаар тойргоос сонгогдсон. Тэр мөн л даруухан гишүүдийн тоонд багтана.  УИХ-ын гишүүн гэхээсээ илүү "Бишрэлтийн" гэх тодотголоороо монголчуудад танигдсан билээ. Худалдаа үйлчилгээ, зочид буудал, банк санхүү, дэд бүтэц зэрэг олон салбарыг хамарсан 10 орчим охин компанитай. Монголын бизнесийн талбарт өөрийн вант улсыг байгуулсан цөөхөн эмэгтэйн нэг.  Түүний улс төрийн кареьр НИТХ-ын төлөөлөгчөөс эхэлж хоёронтоо сонгогдож, Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан билээ. Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21