Д.Гантулга гишүүн өргөдлөө өгөх нь зүй ёсны хэрэг

2018-03-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Парламентын хамгийн залуу гишүүнийг ээрсэн хардлага, шүүмжлэл, үзэн ядалт бүтэн жил дамналаа.  Сунжирч, ужгирах тусам эл хэргийг хөндлөнгөөс харах зарим нь түүний ойр тойрныхныг өрөвдөцгөөж байна. Арга ч үгүй. Өнгөрсөн жилийн долдугаар сараас өнөөг хүртэл нэг тийш болохгүй “тэлчилж” хүний өөрийн олон ч хүнийг хөлдөө чирсэн энэ хэргийн учиг хаашаа эргэхээс шалтгаалж нийгэмд ихээхэн хүлээлт үүсээд байгаа юм. Энэ хооронд үнэн алсрах вий гэж эмээх хүмүүс ч олон байна. Түмэн олны итгэлийг тээж төр түшилцэхээр сонгогдсон Их хурлын гишүүн хүчингийн хэрэгт нэр холбогдох нь байж боломгүйг өнгөрсөн хугацаанд түүнд хангалттай хаягласан. Гэлээ ч үнэн, худал нь мэдэгдэхгүй хууль хяналтынхны ажил  дорвитой урагшлахгүй холион бантан болж явсаар хоёр дахь жилтэйгээ нүүр тулж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхийн далбаа хэрэг удаашрах хөшүүрэг болсоор байгаа юм. Шүүхээр дэнслэхээс нааш үнэн худлыг тогтоох аргагүй ч төр түшилцэж, улс орны жолоо  атгалцаж яваа хариуцлагатай албан тушаалтан энэ мэт ёсзүйгүй үйлдэл гаргасныхаа төлөө элдэв хаалт хамгаалалтгүйгээр сайн дураараа шалгуулах учиртай. Магадгүй сонгогчдын өмнө хүлээсэн үүрэг ч бий байх. Тиймээс өнөөдрийн яриад байгаачлан УИХ-ын гишүүн Д.Гантулга  бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө намын удирдах зөвлөлдөө өгөх, үгүй асуудал огт биш. Тэр буруугүй ч байсан аль хэдийнэ өргөдлөө өгөх нь зүй ёсны хэрэг билээ.  Үнэн ялсан цагт бүх зүйл тодорч худал хуурмаг нь ялгараад үлддэг жамтай. Тиймээс Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө намынхаа удирдлагад өгч, намын аппарат нь ч хэлэлцэх хойшлуулах асуудал гаргахгүйгээр шийдэж өгөх учиртай. Харин ч зүй бус хэрэг үйлдээгүй л бол үнэн тунаж үлдэхийн цагт харц дээгүүр алхах бус уу. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21