Ш.Раднаасэд: Голын ай, савд олборлолт хийхийг хориглоно

2018-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Туул голын сав газар, түүний ойр орчимд элс хайрга олборлохыг зогсоох тухай Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэв. Байнгын хорооны хуралд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нарын гишүүд оролцов.   Туул голын сав газар түүний ойр орчимд элс хайрга олборлож байсан 95 тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Тэгвэл одоо элс, хайрга, шавар олборлох эрхтэй 54 лиценз, хайгуулын 74 лиценз байгаа юм байна.  Байнгын хорооны гишүүд Туул голоос хайрга, дайрга олборлож байгаа бол хөдөө орон нутагт гол уснаас алт олборлож байна. Тиймээс голын ай сав дагасан олборлолтын асуудлыг өргөн хүрээнд авч хэлэлцэх ёстой гэж байлаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: -Орчны бохирдол, Туул голын бохирдол, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах тухай асуудал бол ганцхан Өргөдлийн байнгын хорооны асуудал биш. Үүнийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороодтой хамтарч хэлэлцэх хэрэгтэй гэв. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: -Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуульд өөрчлөлт оруулаад голын ай сав газарт олборлолт хийхийг хориглох хэрэгтэй байна. Энэ төрлийн ашиглаж байгаа лицензээ өөр газарт олгох, нөхөн төлбөр олгох байдлаар зохицуулах боломжтой гэж харж байна. Голын ай сав газарт олборлолт хийхийг хуулиар хааж өгөхгүй бол энэ асуудал зогсохгүй. Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг харахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэх мэт байгууллага бүр өөр өөр юм бичээд оруулаад иржээ. Энэ бүхнээ нэгтгээд, санал онолоо яриад, уялдаа холбоотой ажиллаж болдоггүй юм уу. Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр жил өнгөрчихөөд байхад ямар ч үр дүнгүй сууж байна” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21