Ч.Хурц: Эх орныхоо төлөө бидний зүтгэж, хүсч ирсэн бүхэн Шинэ Дээд Үндсэн хуульд шингэжээ

2018-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ МАХН-аас Бүгд Найрамдах Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах санал асуулгыг Эх орончдын өдрийг тохиолдуулан орон даяар эхлүүллээ. Нээлтийн ёслолд 21 аймаг, есөн дүүргээс улс орны салбар  бүрийн төлөөлөл, Монгол Улсаа хөгжил дэвшлийн замд түүчээлж ирсэн Хөдөлмөрийн баатрууд оролцож хуулийн төслийг  зөвшөөрөн  гарын үсэг зурж батламжаа гардан авсан юм. Энэ үеэр 1992 оны Үндсэн хууль батлагчдын нэг, Монгол  Улсын Геологи, уул уурхайн сайд асан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурцын хэлсэн үгийг  хүргэе. “Тэрээр “Би  хөдөөгийн эгэл жирийн малчны хүү. Төр засгийнхаа дэмжлэг, түмэн олныхоо түшгээр өндөр боловсрол эзэмшиж, улс эх орныоо ирээдүй, хөгжлийн төлөө бүхий л амьдралаа зориулж, өнөөдөртэй золгож байна.Цаашид  ч миний эх орон яаж хөгжих бол гэсэн ирээдүй, зөгнөлийг би өнөөдөр, өдөр тутам харсаар байна. Ард түмнийхээ амьдрал,сайн сайхан бүхнийг энэ яваа насандаа дахин дахин үзэх юмсан гэж бодож, мөрөөдөж явдаг. Манай орон юугаар баян бэ, түүгэээ хамгийн түрүүнд түшиглэн хөгжих ёстой. Бидний үеийн туулсан амьдрал маань хэдэн зууны туршид Монголын бэлчээрийн мал аж ахуй, Монголын асар уудам нутаг байсан. Түүний хүчинд та бид өнөөдөр Монгол гэдэг нэрээ хадгалж, монгол хүн гэж дэлхийд нүүр  бардам алхаж яваа. Миний бие ЗХУ-д асар том эрдэмтдийн шавь болж, Монгол Улсын ашигт малтмалын тухай мэдэх, чадах тэр хэмжээнд эрдэмтэн багш нарын тусламжийн, тэдний надад олгосон мэргэжлийн агуу их чадамжийн хүчинд өнөөдөр Монгол орон юугаар дэлхийд бахархах ёстой вэ гэдгийг хардаг, мэддэг болсон. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэртэй, 2000 он хүртэл өөрсдийн газрын баялгийг өөрийн эрх мэдлийн хэмжээнд бүрэн дүүрэн эзэмших тийм боломжийг эдэлж ирсэн. Өнөөдөр Монголд байхгүй ашигт малтмалыг бүү хэл, байгааг нь асуух шаардлагагүй. Энэ бүх мэдээлэл бий. Тэгвэл Монгол орны хөгжлийн ирээдүй, гүн боловсруулсан ашигт малтмалынхаа баялгаар ойрын хугацаанд бүрэн хөгжих боломж бий гэдгийг Монгол Улсын нийт геологичдын нэрийн өмнөөс  бахархалтайгаар хэлэх байна. Бидний олсон бүхэн хүний гар дээр, нийгмийн төлөө хэрэглэгддэг болох тийм нөхцөл  бий,  зөвхөн манай уурхайчид, Монголын металлургийн инженерүүд, 90 хувь нь дэлхийн түвшинд хүрсэн Монголын сэхээтнүүд түүнд хөтлөх ёстой. Бид өнөөдөр ямар байгааг Монголын ард түмэн харж байгаа. Өнөөдөр бидний зорилго юунд орших ёстой вэ. Энэ талаар миний бие 1992 оны Үндсэн хуулийг батлалцахад бие даасан депутатуудын бүлгийн ахлагчийн хувьд О.Дашбалбарынхаа дэргэд хамтран ажиллаж байлаа. Яаж улс орон минь хөгжих вэ, ямар төрийн тогтолцоог тогтоох вэ гэдэг асуудал Үндсэн хуулийн маань гол асуудал байсан. АИХ-ын депутатууд засаглалын хуваарийн талаар маргалдаж, Их хурлыг хуралдуулахгүй гацаанд орууллаа гэдэг шүүмжлэл хүртэл хүлээж явсан. Бидний гол зорилго өнөөдөр МАХН-аас дэвшүүлж байгаа засаглалын хуваарийг тэртээ 1992 онд бид дэвшүүлж байсан юм. Монгол төр нэг толгойтой, нэг эзэнтэй, бүгд түүнийгээ тойрч нийгмээ хөгжүүлж ирсэн түүхийг бидний туулсан 70 жилийн амьдрал өгүүлж байна биш үү?. Тийм учраас би МАХН-ын гишүүний, тодруулбал гурван үеэрээ энэ намын гишүүн яваагийн хувьд  энэ намын эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн үндсэн зарчмыг дэмжиж байгаа. Үг үсэг, өгүүлбэр тус бүр нь янз бүрийн асуудлууд гарч болно. Үүнийг хэн нэг хүн, аль нэг нам, хэн нэгэн улс төрийн хүчин тулган батлах эрхгүй. Үүнийг батлах нь зөвхөн Монголын ард түмэн, жирийн иргэд бидний мэдэх хэрэг. Иймээс дор бүрнээ саналаа боловсруулж орохыг ард түмэндээ уриалж байна” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21