УИХ-ын дарга М.Энхболд юунд гомдов?

2018-03-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргажээ.  Тэрээр соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнг өөрийн нэр хүндэд халдсан хэмээн мэдүүлсэн байна.  Доктор Т.Баасансүрэнгийн хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, түүнийхээ хураангуй болох 14 хуудсыг өдөр тутмын сонинд нийтлүүлжээ.  Угтаа бол монголын өдөр тутмын хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдийг нэгтгэн аналаз нийтлэл бэлтгэсэн юм. Тэрээр сэтгүүлзүйн салбарт олон бүтээл туурвисан, нэр хүндтэй нэгэн. Сүүлийн үед аналаз судалгаанд тулгуурласан бүтээлийг судалж эмхэтгэн гаргаж байна. Улс төрийн үйл явцад анализ хийсэн түүний ээлжит бүтээл ийнхүү  шүүхэд дуудагдахад хүргээд байгаа аж. УИХ-ын дарга М.Энхболд шүүхэд гаргасан гомдолдоо 12 хэсгийг иш татан мэдүүлжээ. Түүнээс онцлоход:
  1. “Зууны мэдээ” сонины 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дугаарт гаргасан нийтлэлд  “...Ардчилсан улс орнуудын нийтлэг жишгийг зөрчиж, М.Энхболд нь өөрийн дуулгавартай гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулсан нь ухаалаг улстөрчөөс гарч боломгүй, уучилж  болшгүй улс төрийн алдаа  болсон нь тодорхой байна...” гэжээ.
  2. Мөн “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, МАН-д хуримтлагдаж булагнасан идээ бээрийг гадагшлуулсан гэж хэлж болно. Энэ нам бат цул эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэл байхгүй хэмээх үлгэрийг үгүй болгож таягдан хаяв. Өнгөц шалтаг шалтгаан нь 60 тэрбумын болоод Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесээ чагнасан гэх үйл явдал. Углуургаар нь уудлан илчлэвэл М.Энхболд, Ц.Элбэгдорж,С.Баяр нарын гурвалжингаас ангижран салахыг хүссэн УИХ дахь МАН-ын бүлгийн гол төлөв залуу гишүүдийн санал санаачлага, хүсэл эрмэлзлэлээс үүдэлтэй. Үүнийг зарим хэвлэл Хар хүчин буюу МАНАН-тай хийсэн тэмцэл гэж тодорхойлжээ” хэмээн доктор Т.Баасансүрэн нийтлэлдээ тэмдэглэжээ.
  3. “... 60 тэрбумын хэрэг, оффшор дансны луйвар, булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв.  60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн хагалахыг ард түмэн анхааралтайгаар ажиглан харж байгаа”
  4. “... Хууль хяналтын байгууллага, тухайлбал пропурорын газраас 60 тэрбумын хэрэг явдал, төмөр замын бүтээн байгуулалтаас алга болсон 280 сая ам.долларын асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд гайхал эргэлзлийг төрүүлж, МАНАН-гийн эрх баригчид ханцуй дотроо дахин наймаалцаж тохиролцоно гэсэн хардлагыг газар авахад хүргэсэн байна...” энэ мэтчилэн 12 зүйлийг УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө дурьдаад байна. Эдгээр баримтууд нь  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аль хэдийнэ цацагдаж, олон нийтийн дунд үлгэр домог мэт яригдаж байгаа билээ.  2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, МАН-ын даргын албан тушаалаас огцорсон нь М.Энхболд даргын нэр төр, алдар хүнд болон намын даргын ажил хэргийн нэр хүнд иргэд, сонгогчид, намын хамт олныхоо дунд ямар төвшинд байсны бодит хэмжүүр, няцаагдашгүй нотолгоо болж байна.  Энэхүү бодит үр дүн, үнэлэмжийг шүүхийн шийдвэрээр өөрчлөн сэргээх боломжгүй юм.  УИХ-ын дарга   М.Энхболд төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийнхөө хувьд иргэд сонгогчдоос хэвлэлээр дамжуулан өгч буй үнэлэлт, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж засч залруулахын оронд ардчиллын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг шүүхдэлцэхээр заргалдаж байгаа нь харамсалтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

9 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

12 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

13 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

5 цаг 54 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

5 цаг 59 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

22 цаг 37 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

22 цаг 43 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

23 цаг 24 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Өчигдөр 06 цаг 10 мин
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд

Өчигдөр 06 цаг 05 мин