Хаврын улстөржилт нийслэлээс эхлэв үү?

2018-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явцын талаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлгээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал оруулснаар, нэлээд ширүүн үргэлжиллээ.   НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:  -Бидний өмнөх хийж байсан ажлуудыг ямар ч үндэслэлгүй гутааж, доромжилж байгаад харамсч байна. Ажлаа л яримаар байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгээд л явах юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг үргэлж­лүүлэхийн тулд олон ажил хийх шаардлагатай. Бидний үеийн ажлыг нийслэлчүүд санаж байгаа шүү. Нийслэлийн үйл ажиллагааг НИТХ-аас их хамааралтай. НИТХ Засаг даргынхаа дээр байж, ажлаа явуулах ёстой.   НИТХ-ын дарга С.Амарсайхан: -Бид өнөөдөр нийслэлийн асуудлыг хэлэлцэж байна. Ганц С.Амарсайханы асуудал биш. Би энэ албыг авсан шиг аваад, өгсөн шиг өгч чадна. НИТХ дахь АН-ын бүлгийнхэн эхлээд өөрсдөө хуралдаа суу. Зарим нь хувийн асуудал яриад орж ирдэг. Түүнийг нь биелүү­лэх­гүй болохоор элдвээр муш­гиад эхэлдэг. Ший­дэг­дэх боломжгүй асууд­лууд оруулаад ирэхээр нь хүлээж авах боломж­гүй гэдэг. Хувийн асууд­лаа тулгаад үүд са­хиад суудаг. Үүнээс болж С.Амарсайханыг огцруу­лах асуудлыг хөндөж бай­гаа бол та бүхний буруу. Бид зарчмаа барих ёстой. Хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй байна.   НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун: -Хэрэв АН үнэхээр хурлын даргыг огцруулах асуудлаар ярих байсан бол завсарлага аваад хурлыг дуусгах байсан. Энэ удаа тэд телевизийн камерын өмнө, хэвлэл мэдээллийнхний өмнө асуудлыг улстөржүүлж хаврын улс төрөө эхлүүлж байгаа үзэгдэл гэж ойлгож байна. Улстөржилтийг бид 2019 онд эхэлнэ байх гэж бодсон, энийгээ огцоруулъя, тэрийгээ буулгая гэдгээ одоо больчихгүй юм уу” гэв. Ийнхүү НИТХ-ын ээлжит хуралдаан нэлээд ширүүн болж, өндөрлөв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21