УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Баяр, Б.Хурц нарт хариу барилаа

2018-02-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр " Би өнгөрсөн онд ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой иргэдийн гаргасан гомдлын дагуу Нээлттэй сонсгол зохион байгуулсан. Б.Хурц нь Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль бусаар Худалдаа хөгжлийн банкинд шилжүүлэхэд гар бие оролцсон. Энэ мэт асуудлаас үүдэж Б.Хурц намайг худал мэдээлэл тараасан хэмээн шүүхэд өгсөн байсан. Гэтэл шүүхээс Б.Хурцаас уучлалт гуйх шаардлагагүй. Гэхдээ няцаалт хийх ёстой гэсэн хоёр үзүүртэй шийдвэр гаргасан байна. Б.Хурц нь хэдэн хамтрагчийн хамт Д.Энхбат гэдэг хүнийг хулгайлсан нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа учраас би энэ асуудалд няцаалт хийхгүй. Түүнчлэн Б.Хурцтай холбоотой, түүний ах дүүтэй холбоотой тамхины наймааны хэрэг зэрэг олон мэдээлэл надад бий. Үүнд би няцаалт хийвэл хууль зөрчсөн болно. Би шүүхийн шийдвэрийг ойлгохгүй байгаа тул давж заалдах болно. Би авлигачдын шүүхэд итгэхгүй, ард түмний шүүхэд итгэнэ. Удахгүй авлигачдын шүүх  татан буугдаж, ард түмний шүүх гарах болно. Дараагийн асуудал бол С.Баяртай холбоотой асуудал юм. Баяр гуай надад багагүй гомдсон захидал битүүний өдөр явуулсан байсан. Жаст банк Стандарт банктай байгуулсан гэрээ С.Баярын үед л хийгдсэн байгаа юм. Гэтэл би мэдэхгүй, би оролцоогүй гэж хэлээд байгаа юм. Үндсэн хуулиа мэддэг хүн баймаар даа. Засгийн газрын Ерөнхий сайдын эрхийг Үндсэн хуульд заагаад өгчихсөн байгаа. Гэтэл би мэдэхгүй гэдэг хариулт хэлэх юм. Тухайн үеийн Эрдэнэтийн захирал н.Ганзориг бол С.Баярын шууд томилгооны хүн. Хан ресурсын асуудлаас болж Монгол 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, "Жаст"-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Би цагаан сарын өдрүүдэд ахмад хүнтэй маргалдахгүй гэж сар шинэ хуучрахыг хүлээж байгаад ийн мэдээлэл хийж байна.” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21