Д.Сумъяабазар Д.Загджав хоёрын хэн нь том бэ?

2018-02-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Он солигдсоны дараахан Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав Оюутолгойн талаар нэгэн мэдэгдлийг хийсэн. Тэрээр “…Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. “Оюутолгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. ... Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тэд 5-6 тэрбум ам.доллар босгочихоод нэг тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. …Канадын “Оюутолгой” компани дэлхийн олон улсад олборлолт хийдэг, манайх Канадын “Оюутолгой” компанийн түүхий эд бэлтгэх бааз болж байна. Монголын Оюутолгой бол зүгээр л нэг төслийн жижиг нэгж. Тэд зардлаа өсгөж, ашиггүй ажиллаж байгаа мэт боловч Монгол Улсын баялгийг цөлмөх зорилготой” гэсэн юм. Үүнд уурссан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “…Манай яамны дэд сайд Д.Загджав Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ энэ нь манай яамны, сайдынх биш. Мөн Засгийн газрын байр суурь ч биш гэдгийг хэлье. Хэрэв дэд сайд Д.Загджав Засгийн газрын байр сууринаас өөр асуудлыг олон нийтэд дахин түгээвэл энэ хүнийг эргүүлэн татах талаар би Засгийн газрын хуралдаанд оруулах болно” гэж мэдэгдсэн. Хариуд нь Д.Загджав дэд сайд “...Намайг албан тушаалаас эргүүлэн татна гэдэг дан ганц Д.Сумъяабазарын өөрийнх нь байр суурь. Би бол Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хамгаалсан” гэсэн байдаг. Харин араас нь зарим хэвлэлээр Д.Загджавыг завсаргүй гөвсөн. Гэхдээ энд нэг том асуудал байгаа юм. Дэд сайд Д.Загджав Оюутолгойн гэрээний талаар зоригтой дуугарсан. Төрийн хүний амнаас ийм эр зориг, ийм байр суурь гарах л ёстой. С.Баярын Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн гэрээ арваад жил боллоо. Энэ гэрээ ямар болсныг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Олж байгаа ашиг гэж үгүй. Шуудхан хэлэхэд, монгол хүн бүр Д.Загджав дэд сайд шиг үгийг хашгирч байгаад хэлмээр байгаа гээд мөрийцсэн ч алдахгүй. Гэвч сайд Д.Сумъяабазар нь дэд сайд Д.Загджаваа ажлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газартаа тавина гэж загнав. Энэ утгаараа Д.Сумъяабазар сайд тун чиг жижгэрч харагдаж байгаа юм. Мөн энэ хоёр сайд чухам ямар байр суурьтай байж, хэн нь хэний төлөө дуугараад байна вэ гэдэг нь тодорхой байна гэсэн үг. Явж явж хэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд сайд байх эрхтэй хүн бэ гэдэг асуудлыг ч хөндөж болохоор байна. Ер нь бол ард түмний талд дуугарсан Д.Загджав Д.Сумъяабазараас хамаагүй том улстөрч болохоо харуулав. Тэгээд ч Д.Загджав хал үзэж, хашир суусан улс төрийн замналаараа ч Д.Сумъяабазарыг давах хүн гэлцдэг. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21