Гишүүд чуулганы завсарлагаанаар амрах ёстой юу, ажиллах үүрэгтэй юу

2018-02-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд намар, хаврын найман удаагийн чуулганд суудаг. Дэгийн хуульд зааснаар намрын  чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 1-ний хооронд хуралдана гэхээр нэг удаад дөрвөн сар гаруй хуралдаад дунд нь сар гаруй “амардаг” гэсэн үг юм. Тэгвэл чуулган завсарласны дараа зуны гурван сар болон хаврын эхэн сарын 50 гаруй хоногт УИХ-ын гишүүд хаана, юу хийдэг вэ. Мэдээж чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж төр засгийн бодлого шийдвэр, шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд танилцуулдаг бичигдээгүй хуультай. Цаг үеийнхээ шаардлагаар сар шинээр шагнал гардуулна, нутагтаа наадамлана, элдэв ойгоор одон медаль тэргүүтэн тараана гээд төрөл бүрийн л ажилтай явдаг. Өнөө жил өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж өвс, тэжээл тараах ажил зонхилж байна. Төрийн түшээд чуулганы завсарлагаанаар хаана юу хийх ёстой юм бол. Хууль дүрэмд зааснаар амрах ёстой юу. Ажиллах үүрэгтэй юу гэдгийг олон нийт тэр бүр сонирхож, сонждоггүй. Тэгвэл гишүүд чуулганы завсарлагаанаар заавал тойрогтой ажиллана, эсвэл Төрийн ордонд суух талаар хууль журамд тусгайлан заасан албан ёсны зохицуулалт байдаггүй юм байна. Энэ талаар УИХ-ын Тамгын газраас лавлахад “Ажлын албан ёсны зохицуулалт байхгүй ч Байнгын ажиллагаатай парламент гэдэг утгаараа Их хурлын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Шаардлагатай тохиолдолд Байнгын хороод хуралдана. Мөн Ажлын хэсэг, намын бүлгүүд хуралдах, хэлэлцүүлэг зохион байгуулах, харьяаллын дагуу хянах шалгах ажил хийдэг. Ихэнхдээ тойрогтоо ажиллаж чуулганаар батлагдсан хууль дүрэм, журмыг олон нийтэд танилцуулах ажил хийгдэж хэвшсэн” гэлээ. Харин тойрогт ажиллах төсөв хөрөнгийн талаар Их хурлын тухай хуулийн 35.1-д  Гишүүний цалин, нэмэгдэл, унаа, албан томилолт, бичиг хэрэг, холбооны зардлыг Улсын Их Хурлын жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ. 35.2. Энэ хуулийн 35.1-д заасан зардлын хэмжээг гишүүн тус бүрээр тооцож төсөвт тусгах бөгөөд ингэхдээ тойргийн онцлогийг харгалзаж Улсын Их Хурлаас харилцан адилгүй тогтоож болно. 35.3. Гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллахтай холбогдсон зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хуваарилагдах хөрөнгийг энэхүү зардалд үл тооцно. 35.5. Гишүүн үйл ажиллагааныхаа талаар тойргийнхоо сонгогчдод мэдээлэх, сурталчлах зардал болон хэвлэл захиалгын зарим төлбөрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гишүүд төсвийнхөө мөнгөнөөс тойрогт ажиллах зардлаа гаргадаг бөгөөд тусгайлсан мөнгө байдаггүй юм байна. Сар шинийн босгон дээр улс, аймгийн аварга малчин, тариаланчдын шагналыг гардуулсан бол өнөөдрийн байдлаар 76 гишүүний ихэнх нь тойрогтоо ажиллаж байна. Тэр дундаа орон нутгаас сонгогдсон гишүүд өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөөг зорьжээ. Харин  С.Эрдэнэ,  З.Нарантуяа, Д.Ганболд. Б.Энх-Амгалан нарын гишүүд гадаадад томилолттой яваа юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

саяхан
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

10 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

13 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

14 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

5 цаг 55 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

6 цаг 0 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

22 цаг 39 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

22 цаг 44 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

23 цаг 25 мин
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Өчигдөр 06 цаг 10 мин