Сайд нар хаана, юу хийж явна вэ?

2018-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Сар шинийн баяр болон ажлын эхний өдрүүдэд сайд нар хаана, юу хийж явааг тодрууллаа.   Ерөнхий сайд У.Хүрэлсүх -Засгийн газрын тэргүүн сар шинийн босгон дээр Хэнтий, Сүхбаатар аймагт сайн малчны шагнал гардуулж, иргэдтэй уулзалт хийгээд иржээ. Харин өчигдрийн байдлаар албан ёсны уулзалт, томилолт товлоогүй ч Байгаль орчин аялал жуулчлалын сайдтай орон нутгийг зорьсон гэх мэдээлэл байна.   Шадар сайд Ө.Энхтүвшин -Сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэрээ тойргийнхоо 1000 ахмадад хүндэтгэл үзүүлсэн байна. Ирэх долоо хоногт Монгол, Оросын Засгийн газар хоорондын даргын хувиар ОХУ-д ажиллах юм.   ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар -Сар шинийн өдрүүдэд Баянхонгор аймагт тойрогтоо ажиллаж “Аварга малчин”-ны шагналыг гардуулаад иржээ. Харин даваа гаригаас ЗГХЭГ-ын даргынхаа ажлыг хийгээд Төрийн ордонд байна.   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж -Ц.Нямдорж сайд яаман дээрээ хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа аж. Тэрээр сар шинийн өмнөхөн Хан-Уул дүүрэгт тойргийнхоо иргэдтэй уулзалт хийсэн байна.   Сангийн сайд Ч.Хүрэлбаатар -Ч.Хүрэлбаатар сайд ажилдаа ирж амжаагүй байна. Тэрээр Увс аймагт тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж явна.   Батлан хамгаалахын сайд Н.Энхболд -Сар шинийн өдрүүдэд Төв аймгийн найман сум буюу тойргийнхоо иргэдтэй уулзалт хийж Борнуур сумаас төрсөн улсын аварга тариаланч, фермер­чид шагналыг нь гардуулсан байна. Тойр­гийнхоо иргэдэд намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийг танил­цуулжээ. Мөн тойргийнхоо болон Батлан хамгаалах яамныхаа ахмадуудад хүндэтгэл үзүүлж өчигдрөөс ажилдаа оржээ.   Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн -Тэрээр сар шинийн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тариалан, Шинэ-Идэр, Арбулаг, Эрдэнэбулган, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Мөрөн суманд ажиллаад ирсэн. Өчигдөр Тавантолгойн цахилгаан станцтай холбоотой асуудлаар хэвлэлийхэнд мэдээлэл хийсэн юм.   Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа -Багануур дүүргийн иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого шийдвэр, Их хурлаар баталсан хууль журмыг тойрогтоо сурталчилсан байна. Харин энэ өдрүүдэд Оюутны хөгжлийн зээл, багш нарын цалин хөлсний асуудал гээд салбартаа анхаарч яаман дээрээ ажиллаж байна.   Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ -Өчигдрөөс Булган аймгийг зорьжээ. Тойргийнхоо сумдад ажиллаж намрын чуулганаар баталсан хууль тогтоомжийг иргэдэд танилцуулж яваа юм байна.   Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл -Сар шинийн өмнөх өдрүүдэд тойрогтоо буюу Хан-Уул дүүргийн I, II, III, XII хорооны иргэдтэй уулзсан. Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд 24 цагаар шуурхай ажиллахад Д.Сарангэрэл сайд нэгдсэн эмнэлгүүдэд ажиллаж нөхцөл байдалтай танилцсан байна.   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар -Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 59 дүгээр тойрогт ажиллаж иргэдэд хууль тогтоомж сур­тал­чилсан байна. Мөн дүүргийн намын хорооны даргын хувиар дүүргийнхээ ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Харин Д.Цогтбаатар сайд өнөөдөр Япон улсыг зорино. Тэрээр энэ сарын 21-25-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.   Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар -Уул уурхайн сайд сар шинийн өмнөх болон дараах өдрүүдэд яаман дээрээ төвлөрч ажиллаж байгаа аж. Хаврын чуулганаар хэлэлцэгдэх Уул уурхайн багц хуулийн төслүүдийн Ажлын хэсгүүдтэй хуралдаж байгаа юм байна.   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг -Хөдөө аж ахуйн сайд баярын өдрүүдэд Орхон, Булган аймагт ажиллаж, улсын аварга тариаланчдын шагналыг гардуулж орон нутгийн нөхцөл байдалтай танилцжээ. Мөн Баянзүрх дүүрэгт тойргийнхоо иргэдтэй уулзаж хууль журам сурталчилсан бол өчигдрөөс ажилдаа оржээ.   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг -Сар шинийн өдрүүдэд Өвөрхангай аймгийг зорьж тойргийнхоо долоон сумаар явж Аварга малчин, Алтан төлийн эзний шагналыг гардуулсан байна. Мөн Богд, Нарийн тээл, Баруун Баян-Улаан суманд иргэдтэй уулзалт хийж Их хурлаар баталсан хуулиудыг сурталчилжээ. Ажил эхэлснээр Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга дээр ажиллаж байгаа аж.   Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан -Х.Баделхан сайд сар шинийн өмнөх өдөр Төв цэвэрлэх байгууламжтай танилцсан бол өчигдөр тойрогтоо ажиллахаар Баян-Өлгий аймгийг зорьжээ.   Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат -Сар шинийн өдрүүдэд Увс, Өмнөговь аймагт ажиллаж “Аварга малчин”, “Алтан төлийн эзэн”-ий шагналыг гардуулжээ. Мөн Увс аймагт тойргийнхоо иргэдтэй уулзаж шинээр баталсан хууль журмыг танилцуулсан байна. Харин өчигдөр Ерөнхий сайдтай орон нутгийг зорьжээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

1 цаг 54 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

1 цаг 57 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

2 цаг 8 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

2 цаг 10 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2 цаг 12 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

7 цаг 53 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

7 цаг 58 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Өчигдөр 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Өчигдөр 13 цаг 16 мин
Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Тажикистан Улс 1991 онд тусгаар тогтнолоо зарласан, Ерөнхийлөгч Э.Рахмон 1994 оноос төрийн тэргүүний албыг хашиж байна

Өчигдөр 12 цаг 35 мин