Ц.Нямдорж сайдад эрүүгийн хэрэг үүсгэсэн үү?

2018-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой хэл ам тасрах шинж алга. Сайдаар томилогдонгуутаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай “заамдалцаад” авсан. Дараа нь ШШГЕГ-ын хөрөнгөөс 360 сая төгрөг гаргуулж тусгай тоноглолтой “Лексус-570” машин авч унасан дуулианд холбогдсон. Тэгвэл хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гарсан. Тодруулбал, түүнд ТЕГ, УЕПГ-аас улсын нууц задруулсан хэргээр ийн эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж байна. Харин чухам ямар асуудлаар ийн шалгах гэж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Ц.Нямдорж сайдын хувьд “Эрдэнэт үйлдвэр”, С.Зоригийг хөнөөсөн хэргийн талаар нэлээд зүйлийг ярьдаг. Өөртэй нь холбоотой янз бүрийн дуулиан шуугиан гарах бүрт “... Эдгээр асуудлаас болж намайг оролдоод байгаа юм” гэж тайлбарладаг юм. Бид энэ талаар ТЕГ-аас тодруулах гэсэн боловч албан ёсны мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Харин УЕПГ-ын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Гэхдээ аль аль нь “...Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгээгүй, түүнийг шалгаагүй” гэж үгүйсгэсэн хариулт хэлэхгүй байгаа юм. Харин эрхэм сайдад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх ТЕГ, түүнд хяналт тавин ажиллаж байгаа УЕПГ-ын ажилтан, албан хаагчид энэ талаар ил гарч, ярихыг хүсэхгүй байгаа нь харагдаж байв. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21