У.Хүрэлсүх: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан агентлаг байгуулна

2018-02-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах Орон тооны бус зөвлөлийн 2018 оны ээлжит хуралдаан 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн ордонд боллоо. Хурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүн улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаанд оролцох үндсэн эрх, эрх чөлөөг бусадтай адил тэгш эдлэх, нийгмийн баялгаас тэгш хүртэх, хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгааг тэмдэглэв. Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар  2017 онд хэрэгжүүлсэн ажил, 2018 оны үйл ажиллагааны талаар хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагууд болон орон нутагт томилолтоор ажиллах үед тавьсан санал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж байна. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр төр, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог хэрхэн хангах, салбар дундын үйл ажиллагааг хэрхэн уялдуулан зохицуулах талаар ярилцав. Ерөнхий сайдын дэргэд бие даасан агентлаг байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандив гэхээсээ илүү тэднийг хөгжүүлэх, ажлын байраар хангах, орон сууцны сан байгуулах, 0-2 насны хүүхдийг эрт оношлогоонд хамруулдаг байх зэрэг саналыг төрийн бус байгууллагын төлөөлөл  гаргаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүнээ Монголын төр, засаг, төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бүх талаар дэмжиж, туслаж байхыг Монгол Улсын Ерөнхий сайд уриаллаа. Тэрээр мөн цаашид хийж хэрэгжүүлэх ажилтай холбоотой хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв. Салбар бүр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн хурлаараа тулгамдсан тодорхой асуудлыг хэлэлцэж Засгийн газраар шийдвэрлүүлэх, Зөвлөлийн гишүүд яамдын дэд зөвлөлүүдийг хариуцан, ажилд нь дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, шинээр боловсруулж буй хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлыг тусгахад дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болголоо. Энэ оны эхний хагас жилд багтаан:
  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлаг байгуулах саналыг танилцуулж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх
  2. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшинд хүргэх асуудлыг хууль тогтоомжид тусган шийдвэрлэх
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэх
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, зарим агентлагийн дарга,  Нийслэлийн Засаг даргыг оруулах
  5. Хүртээмжийн тухай хууль боловсруулж энэ онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Яамдын дэд зөвлөлүүдийг:
  1. Салбарын хэмжээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлийн хэрэгжилтийн байдлыг судлан, хэрэгжилтийг хангах
  2. Салбарын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог хангаж, зарим ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх
  3. Салбарын харьяа байгууллагуудын дэд бүтцийн хүртээмжийн  байдалд үнэлгээ хийж, энэ онд багтаан стандартад нийцүүлэх
  4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Говьсүмбэр, Өвөрхангай, Дархан-Уул, Говь-Алтай, Завхан аймаг дэд болон салбар зөвлөлөө яаралтай байгуулан, ажлаа тогтмолжуулах, БСШУСЯ, Эрүүл мэндийн яам хууль заасан үүргээ хэрэгжүүлэх талаар санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: www.polit.mn    
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21