Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийн хүсэлтээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжилж байна

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
П.МАНДАХ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2018.2.12/ УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлыг хэлэлцжээ. Ингээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ шийдвэрийн талаар “…Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард тvмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгүй байна гэнэ. Xурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт өгнөө. Уучлал гуйх тухай ойлголт байхгүй. Миний байр суурь хэвээрээ” гэж цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ. Харин үүнээс хэд хоногийн өмнө, 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэгэн “цочир сонин” шийдвэрийг гаргасан байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг эрэн сурвалжлуулах хүсэлтээ шүүхэд гаргажээ. Н.Алтанхуяг шүүхэд гаргасан хүсэлтдээ “...ТЕГ-ын дарга асан Б.Хурц нь 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр хэвлэлийн баг хурлаар болон 2017 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр С1 телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо миний талаар илт худал, үндэслэлгүй, нэр хүнд гутаасан мэдээ тараасан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг Б.Хурцад даалгаж, миний нэр төрийг сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Тус шүүх 2017 оны арвахоёрдугаар сарын 6-ны өдөр хариуцагч Б.Хурц нь оршин суугаа хаягтаа байхгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. Иймд ТЕГ-ын дарга асан Батын Хурцыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ. Тодруулбал, Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлгээр “...Ц.Нямдорж нь Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарын бүлэглэлтэй. Энэ бүлэглэл нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг захирдаг бөгөөд Эрдэнэтийн захирлыг “Хаан жимс” дээр дуудаж энэ гэрээг үргэлжлүүл гэж шахаж дарамталсан гэх мэтээр нэр төрд халдаж, доромжилсон” гэж Н.Алтанхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан байна. Хан-Уул дүүргийн шүүхээс Н.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Батын Хурцг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгажээ. Ийн Баянзүрх дүүргийн шүүх Б.Хурцын гомдлыг хангаж УИХ-ын гишүүн Ж.Батзанданг түүнээс уулчлат гуй гэсэн шийдвэрийг гаргаж байхад, үүнээс хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн шүүх Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийн хүсэлтээр Б.Хурцыг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байна. Эх сурвалж: www.polit.mn
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21