МАХН-ын Их чуулганд ирүүлсэн намуудын илгээлтэд “юу” байв

2018-02-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ МАХН-ын II Их чуулган өнгөрсөн баасан, бямба гаригт болж өндөрлөлөө. МАХН-ын Их чуулганд хот, хөдөөгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож хоёр өдрийн турш намын бодлогын хэмжээний баримт бичгүүдийг хэлэлцэж баталлаа.Төлөөлөгчид  МАХН-ын Мөрийн хөтөлбөр, намын дүрмийн шинэчлэл, Шинэ Дээд Үндсэн хуулийн төслүүдийг сайшаан дэмжсэн юм. Мөн намын даргаар МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улираан сонгов. Тэгвэл МАХН-ын II Их чуулганд улс төрийн намууд төлөөлөгчөө явуулж илгээлт ирүүлсэн нь олны анхаарлыг татав. Тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, Монголын Ногоон нам, Либерал намаас баяр хүргэсэн илгээлтүүдийг тасралтгүй явуулсаар байв. Ингээд МАХН-ын Их чуулганд ирүүлсэн намуудын илгээлтэд “юу” байсныг товчлон хүргэе.

-Ерөн­хий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх

- Монгол орны 21 аймаг 330 сум нийслэлийн есөн дүүргийн МАХН-ын гишүүдийн төлөөлөл болон тус чуулганд оролцож байгаа төлөөлөгч та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт улс төрийн намуудын эрхэм зорилго нь Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч улс орны эрх ашгийн төлөө зөв шийдэл, оновчтой гарцыг хамтдаа эрэлхийлэн хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж бид үзнэ. МАХН-ын ээлжит II Их чуулганаас гарах шийдвэрүүд нь Монголын ард түмний сайн сайхны төлөө байна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Их чуулганд амжилт хүсье

-АН-ын дарга С.Эрдэнэ

- Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийг­мийн зарчимд суурил­сан тогт­­вортой хөгж­лийн төлөө зорилго бүхий Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс МАХН-ын II Их чуулганы төлөө­лөгчдөд мэндчилгээ дэв­шүүлье. Та бүхэн өнөө­гийн УИХ, Засгийн газ­рын хэт олонхийн хяналт­гүй засаглалын үйл ажил­лагаанд хяналт тавих, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, байгалийн баялгийн өгөөжийг нийт иргэдэд хүргэх талаар бидэнтэй хамтран ажиллаж байгаад талархал дэвшүүлье. Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьд­рах хөгжлийн бо­лом­­жийг дэмжсэн, ир­гэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш ха­риуц­лагатай ардчилсан Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллацгаая.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:

-Засглалын гаж дон, Тогтолцооны эмгэгийг засахын төлөө улс төрийн бүх хүчин , төрйин бус байгууллагууд, иргэдтэйгээ хамтарч зүтгэх мөч ирээд байна. МҮАН,МАХН-ын 2011 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний үндсэн заалт нь Шинэ Үндсэн хуулийг бүтээж, батлуулах замаар Төр улсаа цэгцлэх асуудал байсан юм. МАХН шинэ БНМУ-н Үндсэн хуулийн үзэл санаагаа орон даяар түгээж байгаа нь Монголын нийгмийн шинэчлэлд оруулж багйаа түүхэн үүрэг гэдгийг онцлон тэмдэглэхийн ялдамд байгалийн баялгийг нийгэмч хандлага, төрийн болон боловсон хүчний тогтвортой байдал, хүний эрхийн баталгаажууалт зэрэг гол, суурь асуудлаар байр суурь ижил байгаа нь бидний хүсэл зориг нэг байгаагийн тод илрэл юм. УИХ-аас Үндсэн хуулийн шинэчлэлийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тусгаад байгаа ч өнгө засал төдийн өөрчлөлт, нэмэлтээр өнөөгийн нийгэмд дорвитой хөгжил дэвшил авчирна гэж хүлээх хэрэггүй болох нь ил байна. Монгол улсын нийгэм, улс төрийн хүрээнд бугшсан Үндсэн хуулиас эхтэй олон зангилаа асуудлуудыг шийдэхэд бдний хамтын ажиллагаа хэзээ хэзээнээс эрхэм чухал байна. Улс орон бүрийн хөгжлийн үзэл онол өөр байх нь дамжиггүй, ардчилал төлөвшүүлэх үйл явц мөн л тухайн нийгмийн хөгжлийн түвшин, уламжлал, ёс заншил, ахуй амьдралын хэвшилтэй салшгүй холбоотой. Чанарын ялгаатай нийгмийн орчин, өөрөөр хэлбэл ялгаатай гадаад, дотоод нөхцөл байдлууд нь нийгэм-төрийн харлцаа болон шинж чанараараа эрс ялгаатай улс төрийн намуудын хэлбэрийн үүсгэж байгаа тухай судалгаа хаа сайгүй байна.

-ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг:

-Улс төрийн намыг иргэд МАНАН-гаар төсөөлж, нам гэдэг нь буруу муу зүйлийн үүр уурхай мэт жигшин зэвүүцсэн ойлголтыг нийгэмд төрүүлсний гор нь улс төрийн бусад эрүүл саруул намуудад тусч байна. Өөрсдийгөө Монголыг аврах хүчнүүд, Монгол хэмээх гэрийн баруун зүүн багана хэмээн өргөмжилдөг МАН,АН-ын инерци дуусч байна. Хоёр намын систем гэдэг нь МАН,АН гэсэн оноосон нэрний тухай биш угтаа бол эрх баригч, сөрөг хүчний балансын харилцаа юм. 2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент олон нийтийн хүндлэл, итгэлийг нэгэнт алджээ. Тэднийг манай иргэдхүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөгдөхгүй өнөөгийн УИХ-д ганцхан гарц, бүтээх ганцхан сайн үйлс л байна. Энэ нь тэд өөрсдөө тарах. Монгол түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль тогтоох байгууллагаа МАНАН-гийн эрхшээлээс гадуур байгуулцгаая. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хэрэгжүүлцгээе. Хүчирхэг төрйиг байгуулах ариун үйлсэд хамтдаа зүтгэцгээе. Бидэнд Монгол гэдэг нэг л эрх ашиг бий.

-Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч

-Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал маш хүнд байна. Бид иргэн төвтэй, ардчилсан хүмүүнлэг нийгмийг байгууллаж, шударга ёсыг дээдлэн эрхэмлэж, хойч үедээ сайн сайхан ирээдүйг үлдээхийн төлөө дөрөв дэх Үндсэн хуулиа баталж түүхэн өөрчлөлт хийсэн билээ. Харамсалтай нь сонгогч олон түмний итгэл найдварыг уландаа гишгэж, эх орноо худалдаж, ард түмнээ хуурч мэхлэн, доромжилсон увайгүй үйлдэл хэрээс хэтэрлээ. Улс төрийн МАН-АН бүлэглэл бий болж олигархиудын гар хөл болон улс эх орон, ард түмний ашиг сонирхолыг үл тоон Монгол Улсын төрт ёс, өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн өв соёл, аугаа түүхийг үгүй хийж, амин хувиа бодсон НАМ төвтэй төрийг бүрдүүлэн улам хүчирхэгжиж байна. Монголын ард түмэн сэрэх хэрэгтэй, сэрээх хэрэгтэй, нэгэн зорилго дор зөвхөн шударга ёс, хувьсгалт өөрчлөлтийн төлөө нэгдэх хэрэгтэй. Хууль эрх зүйн зоригтой өөрчлөлтийг хийж олигархи бүлэглэл, МАН-АН бүлэглэлд Монгол Улс өөрийн гэсэн эзэнтэй гэдгийг ойлгуулж эх орондоо эзэн суух түүхэн цаг мөч бидэнд ирээд байна. УИХ-ыг тарааж, МАН-АН бүлэглэлийг устгаж Монгол Улсын нэр хүндийг эргүүлэн сэргээж, ард иргэдээ сайн сайхан амьпруулах эрхэм үүргээ ухамсарласан хувьсгалт өөрчлөлт хийх тэргүүлэгч хүчин бидэнд шаардлагатай байна.

- Монголын Либерал намын дарга Д.Алимаа

-Н.Энхбаяр таныг МАХН-ын Их хурлаас намыг даргаар дахин сонгогдсонд баяр хүргэн мэндчилж байна. МАХН бол Монгол Улсын ууган улс төрийн хүчин, Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтэд асар хувь нэмэр оруулсан нам гэдгийг манай ард түмэн сайн мэддэг, хүндлэн бахархаж явдаг билээ. Ийм арвин их түүхтэй, баялаг түршлагатай намыг удирдан ард түмнийхээ хөгжил дэвшлийн замд хөтлөх их хувь заяа танд оногдсонд бид баярлаж бахархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд таны цаашдын ажил хөдөлмөр, бүтээл туурвилд их амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөж байна. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22